100 жилийн өмнө 2000 оныг хэрхэн төсөөлдөг байсан бэ?

1900 оны үед Францын зураач Jean-Marc Cote, бусад зураачдын хамтаар тамхины хайрцаг, ил захидал зэрэг дээр зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргадаг байжээ. Тэгвэл тэд 1900 оны үед 100 жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлдгөө ийнхүү зурсан байна.
100 жилийн өмнө 2000 оныг хэрхэн төсөөлдөг байсан бэ?
72 цагийн турш 72%
Хаах
Сурталчилгаа


1. Цагдаа
Тэд зөгнөхдөө цагдааг далавчтай болно хэмээн үзжээ. 



2. Шинэ цагийн үсчин
Шинэ үеийн технологи ямар ч зүйлийг өөрчлөх чадалтай гэдэгт бүх цаг үеийн хүмүүс итгэсээр иржээ.



3. Агаарын таксины буудал
Зөвхөн газраар явдаг үйлчилгээний тээврийн хэрэгсэл биш, онгоц шиг такси ирээдүйд шинээр зохион бүтээгднэ хэмээн зөгнөсөн байна. Гэхдээ тэдний таамаг тийм ч их зөрөөгүй шүү дээ.



4. “Нисдэг” гал сөнөөгч
Бодоод үзэхэд 100 жил гэдэг тийм ч богино хугацаа биш шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлсийг таамаглах нь зүйн хэрэг.



5. Сургууль
Ирээдүйд сургуульд багш нар ажиллахын оронд хүүхдүүдийн толгойд мэдлэг өгөх зориулалттай тусгай төхөөрөмж бий болно гэдэгт итгэдэг байжээ. Харамсалтай нь орчин үеийн боловсрол шууд биш ч, далд утгаараа яг л ийм төрхтэй болчихоод байна.



6. Агаарын байлдаан
Зураг дээрх шиг ганц бөмбөлөг дээp тогтсон ийм агаарын хөлөг бүтээгдвэл асар их эрсдэл, хөрөнгө мөнгөний гарз болох байлаа.



7. Сөнөөгч онгоц
Яг ийм хэлбэр, бүтэцтэй биш ч өнөө үеийн сөнөөгч онгоцтой тун төстэй загварыг 100 жилийн өмнө ийнхүү зуржээ.



8. Агаарын ан
Тэдний зурсан шиг ганцаараа нисэх ямар нэгэн техник одоохондоо бүтээгдээгүй л байна. Хүүхэд хүртэл далавч зүүн ан хийх болно хэмээн 21-р зууныг тэд төсөөлдөг байжээ.





9. Үг яриа, дуу дүрсийг зэрэг дамжуулах кино театр.
Ганц нэг зүйл зөрөөтэй байгааг эс тооцвол бараг л орчин үеийн театрийн шинжийг агуулжээ.



10. Агаарын хөлөг онгоц.
Далай тэнгисийг туулан явдаг хөлөг онгоцонд бөмбөлөг нэмчихсэн чинь үнэхээр онцгой харагдаж байна.



11. Хатагтай нарын ариун цэврийн өрөө.
Эмэгтэйчүүдийн хувьд өглөө гэдэг хамгийн чухал үе. Гэвч бүх зүйл нь автомат болсон ариун цэврийн өрөө одоо хүртэл зохион бүтээгдээгүй байна.



12. Ферм
Бүх ажлууд цахилгаанд холбогдон, механикжсан фермтэй болно гэж тэд төсөөлжээ.



13. Электрон цэвэрлэгээ.
Шүүр, шалны мод зэрэг нь бүгд хамтдаа байх гэр цэвэрлэгч төхөөрөмж бүтээгдэх болно гэж төсөөлөн тэд зурсан байна.



14. Автомат ролик.
Энэ зураг дээрх ролик орчин үед биелжээ.



15. Халиман автобус
Тэдний бодлоор 2000 онд бид халимыг тэжээвэр амьтан болгож сургаад, тээвэр болгож ашиглах байж.



16. Далайн уралдаан
Энэ уралдааныг үзэхээр халиман автобусандаа суугаад явдаг ч юм билүү?.. Яг л “Ариэл” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг юм гээч.



17. Шарик тоглоё
Мэдээж усан дор шүү дээ.



18. Далайн морь унаачид
Аварга том далайн морины нуруун дээр суусан хүмүүсийг харж болно.


19. Цахлай барих
Бид өтөөр өгөөш хийн загас барьдаг байсан бол тэдний төсөөллөөр бол загасаар өгөөш хийн цахлай шувуу барих байжээ.



20. Далайн ёроол дахь мангас
Энэ зөвхөн 2000 оны зөгнөл гэлтгүй, ирээдүйн ийм мангасууд одоо ч далайн ёроолд өсөж байгаа юм бил үү?



9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()