“Google”-ийн дуранд өртсөн хачирхалтай зургууд

“Google Street View” нь 2007 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд дэлхийн хотуудын гудамжинд болж буй хамгийн хөгжилтэй, сонирхолтой агшнуудыг буулгадгаараа алдартай. Тэдгээр хөгжилтэй зургуудаас хамгийн хамгийнийг хүргэж байна.
“Google”-ийн дуранд өртсөн хачирхалтай зургууд


1. Зуны улиралд хүмүүс ихэнхдээ л усанд сэлэхээр явдаг шүү дээ. Энэ 2 залуу ч гэсэн далайн эрэг явах гэж байгаа бололтой. 
Эстони, Нарва.



2. Японы тагтааны багтай хүмүүс урлагийн сургуулийн ойролцоо эгнэн зогсжээ.



3. Морин тоглоомоор тоглож буй хүүхдүүд , Дани улс.



4. Вашингтон хотын гудамжинд дэлхийн хамгийн жижигхэн машиныг харахаар хэсэг хүмүүс дугаарлан зогсжээ. Гэхдээ ийм юм ч гэж юу байхав, камерны алдаа л байж таарна.



5. Монтрелийн IKEA дэлгүүр дэх нэг залуугийн олон өөр зогсолт. Сонирхолтой харагдаж байна шүү.



6. Канад улсын Онтарио мужийн нэгэн талбайд жижигхэн усан сан байрлуулсан байна. Яг л кино шиг...



7. Чикаго хотын “Wrigley Field”-н энэхүү зураглал үнэхээр будлихаар юм аа...



8. Техасын кафед хүн ч үйлчлүүлнэ, “чихмэл ч үйлчүүлнэ”.



9. Тэд яг л аварга дүүжин даажингийн нэг талд бөөгнөрөн суусан мэт харагдаж байна.



10. Осолдсон онгоц шиг харагдаж байгаа биз? Үнэн хэрэгтээ Орегон мужийн нэгэн настан өөрийн хашаандаа тийрэлтэт онгоц оруулж тавьсан нь энэ аж.



11. “Алиса гайхамшгийн оронд” кинонд гардаг төөрдөг байшин шиг цэцэрлэгт хүрээлэнг санаж байна уу? Яг түүн шиг эрдэнэшишийн ферм Канадад байдаг.



12. Машины бүхээгэн дээр гарч хэвтсэн согтуу залуу эвгүй харагдаж байгаа биз?



13. Калифорни мужийн усан оргилуур арай л буруу газартаа байрласан юм шиг байна даа.



14. Польш улсад ууланд авирах юм бол “Google Street View” дээр нэг иймэрхүү л харагдах нь байна.



15. Бяцхан нохой шонгийн модны утаснаас дүүжлэгдчихжээ... Ийм юм гэж байх уу??



16. Энэ шувуу ч цагаа олжээ. Лос Анжелосийг дэлбэрэлтэнд өртсөн мэт л харагдуулж байна.



17. “Google Street View” нийт 9 камертай. Нэг камерны авсан зураг нь Сан-Франциско хотын тэнгэрт харь гарагийн биетийг “авчирсан” байна шүү.



18. Зүлэг засдаг хэрэглэлийг харь гарагийн амьтан мэт зурган дээр буулгасан байна.



19. Энэ хөөрхөн машиныг хараач ээ? “Google Street View”-ийн камерт хүртэл ингэж тод буусан байна шүү дээ.



10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()