Түүхэнд дурдагдаагүй археологийн 10 хосгүй олдвор

2015-09-18, 23:00
27,090
Археологийн олдворууд түүхийн үнэт өв болж бүртгэгдэн, дэлхий даяар шуугиан тарьдаг билээ. Харин эдгээр олдворууд үнэ цэнийн хувьд хосгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд хараахан албан ёсоор зарлагдаагүй байгаа юм. Олон мянганы тэртээх барилга, байгууламж гэхэд үнэхээр итгэмээргүй юм аа.
Түүхэнд дурдагдаагүй археологийн 10 хосгүй олдвор
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. L’Anse aux Meadows
Колумб, Хойд Америкийг нээхээс өмнө Викингүүд тэнд суурьшиж байсан бөгөөд хүнсний агуулахын  зориулалтаар энэхүү байгууламжаа 1000 жилийн өмнө барьж байжээ.



2. Saksaywaman
Инканы эзэнт гүрэн (Колумб-Америкийн үеэс өмнө оршиж байсан) маш олон гайхамшигт архитектурын бүтээлүүдээрээ алдартай. Тэдгээрийн нэг нь Перугийн Кускод байдаг барилга юм. Энэ хосгүй барилга нь том чулуунуудыг зайгүй чигжин барьсан бөгөөд ямар ч зуурмаг хэрэглээгүй ажээ.



3. Mohenjo-Daro
Пакистаны эртний хот бүтээн байгуулалт маш өндөр түвшинд хөгжиж байсныг гэрчлэх ховор олдвор юм. Олон зуун жилийн туршид алга болж, устаагүй байгаа нь үнэхээр гайхалтай.



4. Нарны хаалга
1500 жилийн өмнө одоогийн Перу болон Болив улсуудыг холбон оршин тогтнож байсан хамгийн хүчирхэг гүрэн бол Тиванаку юм. Тэдний энэхүү чулуун хаалга нь орчин үед алтаар ч үнэлэгдэшгүй үнэт өв юм.



5. Чулуун зэвсгийн үеийн хонгил
Чулуун зэвсгийн үед амьдарч байсан хүмүүсийн барьсан хонгил буюу тунелийг археологичид саяхан илрүүлжээ. Энэ хонгил нь одоогийн газарзүйн байрлалаар Шотландаас Турк хүрдэг байна.



6. The Longyu Grottoes
НТӨ (Нийтийн тооллын өмнөх) 212 оны үед барьсан энэхүү агуй нь хоорондоо яг жигдхэн 60 градусын өнцөгтэй  бөгөөд хана нь бүхэлдээ хээн чимэглэлтэй байсан нь археологичдийг гайхшруулсан байна.



7. Gobekli Tepe
Уг баримал НТӨ 9000-10000 оны үед эртний Туркийн газар нутгаас олдсон бөгөөд тухайн үеийн соёл иргэншлийн томоохон илэрхийлэл билээ. Энэхүү гайхалтай баримлыг Турк улсад дахин байрлуулсан байна.



8. Коста Рикагийн чулуун бөмбөлөг
Алдагдсан "Атлантис" хотын тухай бодит баримт одоог хүртэл олдоогүй бөгөөд ойролцоогоор НТ (Нийтийн тооллын) 700-1530 онд оршин тогтнож байсан гэх мэдээлэл бий. Тэгвэл энэ бөмбөлөг алдагдсан хот Атлантисаас үлдсэн цорын ганц өв байх боломжтой юу?



9. Yonaguni хөшөө
Японы “Yonaguni” арлын доор байрлах давхралдсан энэхүү хөшөөг “Яст мэлхий” гэж нэрлэх нь ч бий.



10. Дуусаагүй хөшөө
НТ 1500 оны дунд үед амьдарч байсан Египетийн хатан хаан (сүүлд өөрийгөө Фараонд өргөмжилж, эрэгтэй дүрээр зуруулж үлдээсэн) Hatshepsut энэхүү хөшөөг бариулж байсан бөгөөд яагаад дуусгаагүй орхисон нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Энэхүү түүх соёлын гайхалтай олдвор саяхан Египетийн Асван тосгоноос олджээ.



73
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()