Жин хасахад сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд

2018-07-17, 01:08
14,826

Жин хасахад 80% нь хоол хүнс, харин үлдсэн 20% нь дасгал хөдөлгөөн нөлөөлдөг билээ. Тиймээс ч зах зээлд төрөл бүрийн жин хасна, тураана, эрүүл болгоно гэх мэт сурталчилгаануудтай хүнсний бүтээгдэхүүнүүд ар араасаа гарч ирсээр байна. Та худалдаж авахаасаа өмнө доорх мэдээллийг нэг уншаад үзээрэй.

Жин хасахад сөргөөр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа


1. Өглөөний хоол
Ихэнхи дэлгүүрт “breakfast noodles” нь маш их чихэр болон калори агуулдаг бөгөөд өглөө нь идсэний дараа өдөр илүү ихээр өлсгөдөг байна.



2. Granola
Мөн л дэлгүүрт худалдаалагддаг өглөөний хоолны нэг бөгөөд таргалуулдаггүй эрүүл хоол хэмээн үздэг ч, ихэнхи дэлгүүрт орц найрлагадаа чихэр, тос зэрэг агуулдаг “Granola” зарагддаг байна.



3. Салат
Ихэнх сурталчилгаан дээр шинэ ногооны салад болон бусад төрлийн салад биенд тустай, тураадаг хэмээн итгүүлдэг. Гэвч саладны амтлагч болох сироп, тос зэрэг нь таргалуулдаг ажээ.



4. Жимсний шүүс
100 хувь жимсний шүүс хэмээн сурталчилсан ч, дотроо маш их хэмжээний чихэр болон будагч бодис агуулдаг тул тураадаггүй байна.



5. Diet coke
“Diet” буюу сахар агуулаагүй гэх бичигтэй ундаанууд үнэндээ уухад тухайн хүнд чихэр амтагддаггүй л болохоос найрлагандаа чихэр агуулдаг гэнэ.



6. Жимстэй тараг
Дэлгүүрт зарагддаг жимстэй тараг ч мөн ижил амт оруулахын тулд сахарыг их хэмжээгээр агуулдаг байна.



7. Organic snack
Эрүүл, органик “snack” хэмээн сурталчилдаг маш олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах болсон. Идсэний дараа өег санагдаж өлсдөггүй хэдий ч, бусад төрлийн амттанаас нэг их ялгарахгүй сахар агуулдаг ажээ. Хэдий органик сахар хэмээн бичсэн байсан ч, сахар л бол сахар шүү дээ.



8. Бүхэл үрийн талх
Бүхэл үрийн талх нь үнэхээр хүний биед тустай B витамин агуулдаг хэдий ч, ихэнхи ийм төрлийн талхнууд жинхэнэ үр тариа хэрэглэдэггүй хэмээн судалгаагаар илэрчээ. Тиймээс тийм ч эрүүл хоол биш юм.



9. Эрүүл өдрийн хоол
Самар, үзэм гэх мэт төрөл бүрийн зүйлсийг ууталж савлаад эрүүл хоол гэж дэлгүүрт зарах болсон. Энэ нь өдөр тутмын хоолны дэглэмдээ идэхэд тийм ч сайн биш ажээ. Харин дасгал хөдөлгөөн хийхээс өмнө болон дараа идэхэд тохиромжтой юм.


 

NULL

NULL

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()