1. Испани
Испанид муу ёрын өдөр бол 13-ний мягмар гараг гэж үздэг ажээ. Харин бусад орнуудад “13-ний баасан гараг муу ёрын өдөр” хэмээн итгэдэг байна.
2. Хятад
Хятадууд “4”-ийн тоог азгүйтэл хэмээн үздэг байна. Учир нь ханз нь “үхэл” гэсэн үгтэй төстэй байдаг гэнэ. Тиймээс зарим барилгуудад 4 дүгээр давхар гэж байдаггүй ажээ.
3. Египет
Шар шувууг “зовлон”-ийн амьтан гэж үздэг учраас Египетэд уг амьтны дууг сонссон эсвэл харсан бол азгүйтэл ирнэ гэж итгэдэг байна.
4. Орос
Хоосон хувин барьж явах эсвэл хоосон хувинтай хүнтэй тааралдах нь муугийн дохио гэж үздэг ажээ.
5. Руанда
Африк тивийн Руанда улсад эмэгтэй хүн ямааны мах идвэл сахалтай болно гэж итгэдэг байна.
6. Финлянд
Финляндад аалз алах юм бол бороо ордог гэж үздэг байна.
7. Сенегал
Африкийн Сенегал улсад “Хэрвээ аялахаар шийдсэн бол хэнд ч битгий хэл, Хэрвээ хэн нэгэнд хэлэх юм бол бүтэлгүйтнэ” гэж итгэдэг гэнэ.
8. Малайз
Малайзчууд удаан хугацаагаар дэр эсвэл олбого дээр суувал өгзөг нь идээлнэ гэж үздэг байна.
9. Франц
Нохойны ялгадас дээр баруун хөлөөрөө гишгэвэл азгүйтэл ирнэ гэж үздэг бол зүүн хөлөөрөө гишгэсэн тохиолдолд аз ирнэ хэмээн итгэдэг байна.
10. ТуркТуркийн зарим иргэд үдээс хойш бохь зажилах юм бол бохь нь үмхийрсэн загас болон хувирна гэж итгэдэг гэнэ.
11. ГерманЗарим нутгын хүмүүс хэрвээ устай стаканыг жингэнүүлэх юм бол үхэл ирнэ хэмээн үздэг байна.
12. Өмнөд СолонгосСолонгосын зарим ард иргэд нь сэнсийг цонх, хаалга хаалттай үед асаахад үхэл ирнэ хэмээн итгэдэг учраас үргэлж цонхоо зэрэг онгойлгодог гэнэ.
13. БразилХэрвээ цүнхээ газар тавьбал ядуу болно гэж үздэг байна.
14. Дани улсДани улсад шинэ жилийн өмнөх өдөр хагарсан аяга, шаазан эдлэл хаалганы доороо тавьдаг байна. Ингэснээр ирэх жилд илүү аз ирнэ хэмээн итгэдэг ажээ.
15. Хойд АмерикЗамын хагархай дээр гишгэвэл ээжийнх нь нуруу хугарна гэж итгэдэг байна.
16. ПортугалПортугалчууд ухарч алхах юм бол чөтгөртэй таарна гэж үздэг гэнэ.
17. ЕгипетХайчийг ангайлгаж орхих нь муу ёрыг бэлгэддэг хэмээн итгэдэг байна.
18. БолгарХэрвээ таны дээрээс шувууны сангас унавал аз ирэхийн дохио юм байна.
19. ИталиИталид харин 17-ний баасан гарагийг муу ёр хэмээн үздэг гэнэ.
20. ИспаниӨрөө рүү орохдоо зүүн хөлөөрөө эхлэн гишгэдэггүй байна.
21. ЭнэтхэгЭнэтхэгт дөрөв дэх өдөр болон хагас сайн өдөр үсээ угааж болохгүй, харин хоёр дахь болон хагас сайн өдрийн орой хумсаа авч болохгүй гэж итгэдэг байна.
22. ГолландОройн хоолны үеэр ширээний ард дуулж болдоггүй. Учир нь муу ёр хэмээн үздэг ажээ.
23. НигериХэрвээ нялх хүүхдийн уруул дээр нь үнсвэл, тэнэг болж өснө гэж үздэг байна.
24. АНУАмерикт 19 дүгээр зууны үед “Чөтгөрийн цонх” гэж байдаг байжээ. Тэр цонхоор гэрт шүгэлсэн чөтгөр гарна хэмээн итгэдэг байсан байна.
25. ШведШведэд төрөл бүрийн үсэгтэй таг газарт байдаг бөгөөд хэрвээ “А” үсгэн дээр гишгэвэл аз жаргал ирнэ гэж итгэдэг бол “К” үсэг сэтгэл шархлуулна хэмээн үздэг байна.