Жин хасахад садаа болдог 8 хэрэггүй зуршил

2015-09-27, 18:54
14,303
Бид өдөр тутамдаа 200 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сонголтоо хийж хэрэглэдэг. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь бидний биед ямар ч ашиггүй, зөвхөн “харвин” үүсгэх л зориулалтай байдаг гэдгийг бид бүгд мэддэг ч хэрэглээнээсээ хасж чадахгүй явсаар л байна.
Жин хасахад садаа болдог 8 хэрэггүй зуршил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Та  гал тогооныхоо ширээн дээр идэх юмаа ил байлгадаг.
Хүнсээ ил болон далд байлгадаг хүмүүсийн биеийн жин ихэнхдээ 3-13 кг-ийн зөрүүтэй байдаг гэвэл итгэх үү? Манайхан голдуу галтогооныхоо ширээн дээр талх нарийн боов, цөцгийн тос, жимсний чанамал зэрэг хүнсээ ил тавьдаг. Үүнийхээ оронд савтай жимс тавиарай. Ядаж л илүү витаминлаг шүү дээ.



2. Та “амны зугааг” байнга гэртээ хадгалдаг.
Илчлэг ихтэй бүтээгдэхүүнүүд гэгддэг чипс, жигнэмэг зэрэг амны зугаа гаргахаар зүйлсийг гэртээ аль болох бага байлга. Худалдаж авахгүй байсан ч танаас юу ч унахгүй шүү дээ. Харин өөрийнхөө эрүүл мэнд болон биеийн галбиртаа “том хөрөнгө оруулалт” хийж байна гэсэн үг.



3. Та хогийн сав биш.
5 хүртэлх насны хүүхдийн хоолны дуршил маш бага байдаг. Тиймээс хүүхдийнхээ идээгүй орхисон жаахан хоолыг  битгий идэж байгаарай. Энэ л таныг таргалуулах гол хүчин зүйл шүү дээ.



4. Та ажлынхаа ширээн дээр байнга чихэр байлгадаг.
Чихэр, шоколад  идэнгээ ажлаа хийсээр бүр зуршил болчихсон уу? Энэ хамгийн буруу зүйл шүү. Байнга амттан иддэг хүн, иддэггүй хүн хоёрын жин 7 хүртэл килограммаар зөрүүтэй байдаг.



5. Кино үзэнгээ...
Зурагтын өмнө  сууж юм идэхэд их бага нь хамаагүй, байгааг л дуусгаж орхидог. Тиймээс хооллож байхдаа хэзээ ч битгий зурагт үз,эсвэл зурагтын өмнө их юм битгий ид.



6. Таны хоолны аяга хэтэрхий том
Та хоолныхоо аяганд л тохируулж иддэг, тийм биз? Байнга тэр аягаараа л иддэг учраас таны ходоод ч яг л тийм болчихсон байгаа. Тиймээс том аягатай бол аль болох багасгаарай. Тэгээд ч өлсөхгүй л байвал заавал дүүртлээ цадах албагүй. Энэ бол жин хасаж буй хүний хувьд “алтан дүрэм” л гэсэн үг.



7. Ундаанаас татгалз
Дэлгүүрт ороод төрөл бүрийн өнгөтэй, савлагаатай ундаанаас шүүрч авсаар бид бүр сурчихжээ. Үүнийгээ яг одоо зогсооцгооё. Түүний оронд хөргөгчиндөө байнга хүйтэн цэвэр ус тавьж байгаарай.



8. “Ёроолыг нь харах” гэж бүү яар.
Савтай эрдэнэ шиш ч байсан, усан үзэм ч байсан та дэлгүүрт ямар савлагаатай байсан, яг түүнийг л дуусгадаг уу? Хувааж болно шүү дээ, талыг нь одоо, үлдсэнийг нь дараа...



9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()