Хүмүүсийн амьдралдаа хамгийн их харамсдаг алдаа

Хүний амьдрал гэдэг тэр бүрийд анзаарагддаггүй хэрнээ нэг л мэдэхэд нас дээр гарч, өнгөрч одсон он жилүүдийг дүгнэн суух цаг ирдэг ажээ. Тэр үед л бид хичнээн их боломж ашиглалгүй өнгөрөөснөө, хичнээн олон удаа инээгээгүй явснаа, хичнээн олон хүнд тус хүргэлгүй гар татан байснаа ухаарч харамсдаг гэнэ лээ... Алдсанаа ухааравч нэгэнт эргэж ирэхгүй цаг хугацааг яалтай билээ. Тэгэхээр л харамсал гэдэг хамгийн муухай мэдрэмж. Ингээд та бүхэнд хүмүүсийн хамгийн их харамсдаг зүйлсийг санал асуулгын сэтгэгдлийн хамт хүргэж байна.
Хүмүүсийн амьдралдаа хамгийн их харамсдаг алдаа
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Хайр дурлал
“Надад хайртай болсон хэн нэгэнд дурлаж, үнэнчээр хайрлаж үзээгүйдээ хамгийн их харамсдаг.”- David Kahana



2. Хүүхэд
“Би залуудаа хүүхэд гаргахыг үнэхээр их хүсэж байсан ч, хүүхэд гаргачих л юм бол бүх хүсэл мөрөөдлөө алдчих юм шиг бодож, ажил хичээлээ нэгдүгээрт тавин, хүүхэд гаргахаа хойшлуулж байлаа. Харин 30 нас хүрээд би өндгөвчний хорт хавдартай гэдгээ мэдэж, хүүхэд гаргах боломжгүй болсон. Энэ үед л би жинхэнэ хүсэл мөрөөдлөө гээж, амьд явах утга учиргүй болсоноо мэдсэн юм даа.” – Caroline Zelonka



3. Эцэг эх
“20-иод настай байхдаа ээж аавтайгаа илүү их цагийг өнгөрүүлж байхгүй яав даа гэж харамсаж явдаг. Ээж маань 2000 онд өөд болсон юм. Хүн гэдэг үхлийн өмнө өчүүхэн амьтан гэдгээ яг нүүр тулаад л мэддэг юм байна лээ. Ээжтэйгээ өнгөрүүлсэн сүүлийн мөч маань Чикаго хотын эмнэлэгт, (ээж маань эмнэлэгт хэвтэж) байлаа. Би маш их ядарч түүнд гэрлүүгээ харилаа гэхэд тэр намайг болгоомжтой яваарай, очоод хоолоо заавал идээрэй гэж хэлж билээ. Би түүний гараас нэг зөөлөн атгаад, духан дээр нь үнсээд явахдаа сүүлийн удаа уулзаж байгаа гэдгээ зөн совингоороо мэдэрч байлаа. Би тэнд хэдэн цаг ч байсан, хэдэн минут ч байсан тэр ялгаагүй бурхны оронд одох л байсан. Гэхдээ одоо бодоход тэр л хэдхэн минут надад хэзээ ч олдохгүй үнэт хугацаа байждээ.” – Jim Wagner



4. Боловсрол
“Бага байхдаа илүү их мэдлэг хуримтлуулж, их сургуульд орсон бол одоогийн минь амьдрал тэс өөр байх байсан. Би их сургуульд орсон л доо, гэхдээ л сурах цагтаа сурж чадаагүй зүйлс хэзээ ч нөхөгддөггүй гэдгийг ойлгосон.” – Stacey Grewal



5. Санхүүгийн асуудал
“25 настай өөртөө би тухайн үед яг ингэж хэлэх байсан: Мөнгөний төлөө байгаа бүхнээ битгий золь, хүн чанараа өнгөлөн зүлгэж, дэлхий ертөнцийг танин мэд” – Gabriel Friedman



6. Сайн аав ээж байх
“Миний хамгийн том харамсал бол хүүхдүүдээ жаахан байхад нь илүү их цагийг хамт өнгөрүүлдэг байж гэх бодол. Би тухайн үед сайн ажиллаж, санхүүгийн байдлаа нэмэгдүүлэх нь л миний гол үүрэг гэж бодож байж. Гэвч энэ гол биш ээ. Хөөрхөн үрсээ өсөн торниж байгааг харах надад ахдах аз жаргал байсан юм.” – Tom O’Pry



7. Эрүүл мэнд
“Мөнхийн залуу хүн гэж байдаггүй. Би 20 насандаа архи тамхи их хэрэглэдэг байлаа. Тухайн үедээ ч сайхан л санагддаг байсан. Даанч тэдгээрийн хорыг би 30 насандаа амсаж билээ. Зарим зүйлсийг засаж болдог, заримыг нь болохгүй. Засаж болох зүйлс нь миний хувьд ямарваа нэгэн зүйлийг буруу хийснээ ухаарах явдал юм.” – Micheal Weston



8. Нөхөрлөл
“Найз нөхөдтэйгээ илүү их цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөж, бие биенийхээ сэтгэлийг мэдэрч, тайтгаруулах  боломжийг алдсандаа харамсаж явдаг. Үүнээс хойш цаг бөгөөд боломж гарвал тэдэнтэйгээ уулзаж ярилцаж байна гэж би шийдсэн.” – Rita Lara



9. Хандив
“Аливаа зүйлээр дутаж байгаа хүнд чадах чинээгээрээ туслахыг хичээсээр ирсэн. Гэхдээ л хүнд тусалсан нь одоо хүртэл хангалтгүй санагддаг.” – Ann Cascarano



10. Аялал
“Би 24 нас хүртлээ хангалттай аялаж чадаагүйдээ харамсдаг. Яагаад гэвэл энэ л нас миний амьдралын хамгийн идэвхитэй, эрч хүчтэй үе байсан юм шиг санагддаг.” – Jesse James Richard



11. Санаа зовнил
“Ихэнх хүмүүс ирээдүйдээ, эсвэл хаашдаа болох нь тодорхой зүйлд санаа зовсоор, тархиа гашилгасаар цагийг бардаг. Би тэдний л нэг байсан. Бүх зүйлд санаа зовж, ууртай царайлдаг байлаа. Дараа нь эргээд бодоход, санаа зовсон зовоогүй болох ёстой зүйлс болдгоороо л болсон байсан. Аль болох санаа зовнил, сэтгэл гутралаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй гэдгийн би ойлгосон юм.” – Karl Pillemer



18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()