Эртний хүмүүсийн хэрэглэдэг байсан хачирхалтай зүйлс

Хэдэн зуун жилийн өмнөх хүмүүсийн хэрэглэж байсан эдгээр эд зүйлсийн зарим нь эмчилгээний зориулалтаар, зарим нь төсөөлж ч байгаагүй зүйлсэд ашиглагддаг байжээ. Дараах зургууд таныг гайхшруулахын зэрэгцээ, үнэхээр бодит эсэхт эргэлзээ төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эртний хүмүүсийн хэрэглэдэг байсан хачирхалтай зүйлс
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа


1. Шуудангийн хайрцаг
Шуудангийн хайрцгийн хамгийн анхны хувилбарыг XVI зууны үед нэгэн далайчин бүтээсэн байдаг. Тэрээр өөрийнхөө явах маршрутаа дараагийн далайчдад үлдээхийн тулд чулуун дор захиагаа нууж нэгэн буланд аваачиж тавьдаг байжээ. Сүүлдээ үүнийгээ чулуун хайрцаг болгосон гэдэг.



2. Дарьны хэмжээ шалгагч
1578 онд анх зохион бүтээгдсэн дарьны хэмжээ шалгагч.



3. Хүний нүдний бүтцийг харуулсан загвар
Хүний нүд нь алим ба булчингаас бүрддэг тухай харуулсан загвар.



4. Цууны сав
XIX зууны үеийн эмэгтэйчүүд хэт бариу корсет буюу даруулга өмссөнөөсөө болж ухаан алдах тохиолдол бишгүй гардаг байжээ. Тэр үедээ энэхүү саванд цуу шингээсэн хөвөн авч яваад, ухаан балартсан үедээ үнэртвэл сэргэдэг байсан байна.



5. Баавгай агнах хослол
Харахад ч хүнд харагдах энэхүү хувцасыг өмсөөд баавгайнаас зугтах эсвэл тулалдана гэдгийг төсөөлөхөд ч бэрх юм. Гэхдээ хурц үзүүртэй өргөс нь баавгай болон бусад зэрлэг амьтдыг саврыг тасдаж ч чадахаар харагдаж байна.


6. Биеэ үнэлэгчдийн зоос
XIX зууны үеийн Америкийн эмсийн хүрээлэнгийн арилжааны нэгэн төрлийн хэрэгсэл.



7. Төлбөрийн картны эртний хувилбар
Өр зээл тавьсан хүндээ энэхүү модон савааг өгөөд, өрөө дарсаныхаа дараа үүнийгээ хугалж хаядаг байсан байна.



8. Шийтгэлийн хөгжим
XVI-XVII зууны үед хэн нэгнийг гүтгэсэн болон доромжилсон хэрэг үйлдсэн бол энэхүү жимсний модоор хийсэн лимбийг “тоглуулдаг” байжээ.  Хүзүүнд нь зүүмэгц хоолойг нь боодог байсан бөгөөд хэрэгтний гаргаж байгаа царайг хараад цугласан олон шоолж инээдэг байжээ.





9. Цус сорогч агнах хэрэгслүүд
Кинон дээр л харж болох эдгээр зүйлс хэдэн зууны өмнө бодит байсан гэж бодохоор үнэхээр аймшигтай. Нөгөө талаараа гайхалтай байгаа биз?



10. Нулимсны шил
Энэхүү шилэнд эмэгтэйчүүд эр нөхрөө байхгүй үед нулимсаа цуглуулах бөгөөд нөхрүүд нь гэртээ ирээд хамгийн түрүүнд шалгах зүйл нь энэхүү шил байж. Хэр их нулимс байна, тэр хэмжээгээр нөхрөө санасан гэсэн үг ажээ.



11. Бөгжин хамгаалалт
XIX-XX зууны үеийн биеэ хамгаалах хэрэгсэл. Бөгжинд зоосон энэхүү жижиг хутга нь маш хурц ажээ.



12. Булшны хамгаалалт
XIX зууны эхэн үеэр анагаах ухааны салбарт том дэвшилт гарч байсан ч тэр хэрээрээ задлан шинжилгээ их хийдэг байв. Иймээс булш ухах явдал газар авч, үүнийг зогсоохын тулд төмрөөр хамгаалалт хийжээ.



13. Механик цаг



14. Бөөс түүгч
Үүн дотор бага зэргийн зөгийн бал, цус болон үнэртэн хийгээд ор дэр, эмэгтэй хүний үс, дотуур хувцасанд үүрлэсэн бөөс хачигийг наалдуулж түүдэг байжээ.



15. Хуурамч өвчтөн
Дээр үед зөвхөн эрчүүд л эмч байсан бөгөөд тэд өвчтөнүүддээ шууд хүрэх нь хуулиар хориотой байв. Тиймээс энэхүү манекан дээр өвчнөө оношилж хэлдэг байжээ. Энэхүү манеканыг эмэгтэйчүүд өөрсдөө эмнэлэгт авчирдаг байсан уу, эсвэл эмч нарын өөсрдийнх нь байв уу гэдгийг түүхчид тогтоогоогүй байна.



16. Бие цэвэрлэгч
Эрт үед саван, шампунь, бие угаагч гэж бас л байдаггүй байв. Харин энэхүү хусуураар биеийнхээ хирийг хусаж арилгадаг байжээ.



17. Шуурга урьдчилан мэдээлэгч багаж
Шуурга болохын өмнөхөн өтнүүдийн хөдөлгөөн хурдасдаг болохыг ажиглаад ижил хэмжээтэй 12 лонхийг нэг жижиг эргэлддэг баганад тойруулж өлгөн, дотор нь өт хийх бөгөөд шуурга ойртмогц өтнүүд лонхны ялтаст хүрж, тэр нь хонх жингэнүүлэн дохио өгдөг байжээ.



18. Талх шарагч
Үүнийг пийшэн эсвэл, халсан нүүрсэн дээр тавьж талхаа шардаг байсан байна.



19.  Метал хайгч
Үүгээр газар ухаж, метал илрүүлж байжээ.



20. Утаат бургуй   
Ходоодны өвчнийг анагаахын тулд энэхүү бургуйгаар анусыг утах маягаар эмчилгээ хийдэг байжээ.



21. Жижиг өлгүүр
Ихэвчлэн бүсгүйчүүд хэрэглэдэг байсан бөгөөд бугуйн цаг, жижиг хайч, түлхүүр зэрэг хэрэглэлүүдээ өлгүүртээ хийн, бүсэндээ зүүж явдаг байжээ.



22. Хулгайчаас хамгаалах дохиолол
Үүнийг хаалганы доор байрлуулах бөгөөд хулгайч гаднаас нь онгойлгоход дэгээ нь унаж, чанга дуугаран дохио өгдөг байсан байна.



23. Хуурамч хануур хорхой
Энэхүү мэсийг хануур хорхойны оронд хэрэглэдэг байсан нь тухайн үедээ нилээд харгис эмчилгээний аргад тооцогддог байжээ. 



6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()