Өдөр бүрийг өөдрөг өнгөрөөх нууц

2015-10-01, 02:00
7,502

Орчин үеийн энэ нийгэмд хүмүүс ихэнхидээ мөнгө санхүүгийн асуудал, ажлын шахуу хуваарь, хайр сэтгэлийн ээдрээтэй харилцаа зэргээс болон стрессд орж, өөртөө итгэх итгэлээ алддаг. Тиймээс бид та бүхэндээ өдөр бүрийг өөдрөг өнгөрөөх нууцыг дэлгэе. Доорх зүйлс хэтэрхий амархан байдаг л зүйлс мэт танд санагдаж мэднэ. Гэвч аз жаргалтай амьдралын нууц ийм л энгийнээс эхэлдэг шүү дээ.

Өдөр бүрийг өөдрөг өнгөрөөх нууц
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Боломжийнхоо хэрээр спортоор хичээллэх
Долоо хоногт 3 удаа 30 минутаар дасгал хөдөлгөөн хийх, усанд сэлэх, сагс тоглох зэрэг нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, таныг эерэг бодлуудаар цэнэглэх болно.



2. Массажинд ор
Мэргэжлийн массажистууд бол бүтэн биеийн массажийг хийдэг, харин ийм боломж танд тэр бүрийд олдохгүй бол өөртөө массаж хийгээрэй. Дух, чихний ар, хүзүү, гарын алгандаа хурууныхаа өндгөөр тойрог маягаар иллэг хийснээр хурдан хугацаанд тайвширдаг байна.



3. Зөв хооллох
Зөв хооллох гэхээр заавал өөрийнхөө дургүй хүнсийг хэрэглэх шаардлагагүй. Чихэрлэг зүйлс, архи тамхиныхаа хэрэглээг багасгахад л хангалттай. Дээрээс нь нэмээд хүнсний ногоо, жимс  түлхүү хэрэглэх нь зүйтэй.



4. Стресс тайлах анхилуун үнэрт цайг хэрэглэж хэвшээрэй.
Сайхан үнэр таныг тайвшруулж, эрч хүчийг тань нэмэгдүүлнэ. Мөн анхилуун үнэртэй жимсний болон цэцгийн хандтай цай таны биеийг хоргүйжүүлдгийг судалгаагаар тогтоожээ.



5. Хангалттай хэмжээний нойр авах
Хүн өдөрт 7-9 цаг унтаж байх ёстой. Стресст орж байгаагийн бас нэгэн илрэл бол шөнө нойр хүрэхгүй байх явдал. Нойргүйдлээс болж сэтгэл гутрал улам нэмэгдэж, арьсны өнгө гунддаг. Эмэгтэйчүүд бол ялангуяа нойр хангалттай аваагүйн улмаас будаг шингэхгүй байх, үс их хэмжээгээр унах, зовхи сэлхрэх зэрэг ул мөр гарч ирдэг. Иймээс та ажил амралтын хуваариа зөв зохицуулахаас гадна унтахын өмнө халуун усанд орж анхилуун үнэрт цай уувал шөнийн турш тайван тавтай амрах нөхцөл бүрдэнэ.



6. Цэвэрхэн алчуур халуун усанд норгоод, хүзүү, мөрөн дээрээ тавиарай.



7. Унш
Ном уншсанаар таны бодол цэгцэрч, санаа зовоосон асуудлуудыг түр хойш тавьж, амьдралыг арай өөр өнцгөөс харах мэлмийг нээж өгдөг. Яруу найраг, зэн-буддизмын номнууд оюуны дасгал болох нь олонтаа.



8. Инээгээрэй
Инээд бол стрессийг анагаах хамгийн шилдэг эмчилгээ. Бусадтай найрсаг харилц, инээмсэглэж харьц. Зөв энергитэй хүмүүсийн дунд орж ажиллахийг хичээгээрэй. Түүнчлэн хошин шог үзэх нь үр дүнтэй аргуудын нэг шүү.



9. Амьсгалын дасгал
Таныг уурлаж бухимдсан үед тайвшруулж чадах “түргэний эмч” бол уушиг дүүрэн цэвэр агаар байдаг. Нүдээ аниад, гүнзгий амьсгал... Арай дээрдэж байгаа биз?



10. Хувийн зохион байгуулалтаа сайжруул
Эмх замбараагүй зүйлс харахад өөрийн эрхгүй уур хүрдэг. Хувцасны шүүгээ, ажлын ширээ, цүнхэн доторх эд зүйл, гэр орноо та заавал амралтын өдрийг хүлээлгүй дор дор нь цэвэрлэж цэгцэлж сураарай. Үүнийгээ зуршил болгочихвол өөрт чинь илүү амар байх болно.



11. “Асуудал шийдэх” аргуудаас суралц
Жишээ нь: Замын түгжрэл дунд дуртай хөгжмөө сонсох, ном унших, чухал түнштэйгээ утсаар ярих асуудлаа шийдчихэж болно.


 

NULL

NULL

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()