Бүрх малгай өмсөх 10 шалтгаан

2015-10-01, 23:40
9,454
Өнөө үед бүрх малгай духдуулаад алхдаг хүн цөөрч. Магадгүй, загварын чиг хандлага, сонголт нь 1950-иад оныг бодвол харьцангуй "залуу" болсонтой холбоотой биз ээ. Ингээд уншигч танд бүрх малгай өмсөх 10 шалтгааныг толилуулж байна.
Бүрх малгай өмсөх 10 шалтгаан
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Илүү загварлаг
2011 онд “Бүрх малгайнд дурлагсдын холбоо”-ноос Холливудын жүжигчин Жонни Деппийг “Оны онцлох хүн”-ээр тодруулсан билээ. Өргөн хүрээтэй эсгий, хөнгөн сийрсэн, сонгодог загварын эсвэл дэггүй шинжийн, хурц тод өнгийн гээд түүнд өмсч үзээгүй бүрх гэж үгүй. Тиймээс Деппийн бүтээсэн дүрүүд дунд бүрх малгайтай нь цөөнгүй байдаг билээ. 



2. Халзан толгойн халхавч
Бүрх бол зүгээр ч нэг аксессуар биш таны итгэлт анд, түнш, нөхөр билээ. Хүн төрөлхтөний байгаль экологийн өмнө хийсэн буруу үйлдэл эргээд хариугаа өгч 70-аад оных шиг өтгөн үс олон хүний хувьд мөрөөдөл төдий болж, наранд гялалзсан гялаан толгой асуудал болон хувирч байна. Хүн хөгшрөх тусам үс унаж, халзарч эхэлдэг. Ийм үед ямар арга хэмжээ авах вэ? Бүр хусуулчихвал амар ч гэлээ хүн бүрт зохихгүй. Хиймэл үс зүүх үү? Ижил хүйстэнүүд л хиймэл үсийг сонгох байх. Эсвэл бүрхээр далдлах уу? Энэ сонголт зөвдөхийн гол жишээ нь бас л Боярский.Тэр бас л өргөн хүрээтэй бүрхийг илүүд үздэг. Боярскийг бүрхгүйгээр төсөөлөх нь Perpetum –ийг Mоbile-гүй, Wi –ийг Fi-гүй, Оззи Озборныг эрүүл байгаагаар харахтай адил. Тиймээс ч тэр бүрхээ элэгдтэл нь өмсдөг гэнэ. 



3. Төлөв төвшин төрхийг бүрдүүлнэ
Жагсаалтын 3-рт Девид Сушегийн дүрийг чадварлагаар бүтээсэн домогт бельги эр Эркюль Пуарро өөрийн алдарт бөмбөгөр оройт бүрх болон гоёмсог сахалт төрхөөрөө орж байна. Малгайн хувьд хэдий тогоо хөмрөөд тавьчихсан мэт хэлбэртэй ч түүнийг их нухацтай, ажил хэрэгч, буурьтай харагдуулдаг билээ.



4. Донжтой дүр төрх таны малгайнаас л шалтгаална.
"Матар" хочит Данди үүний баталгаа. Хэрэв тэр өөрийн алдарт малгайгүй байсан бол адал явдалд шунан дурласан эр биш харин жирийн нэг түүхч шиг харагдах байв. Савхин хүрэм, ташуур ч түүнийг тодорхойлж чадахгүй байх байсан биз. 



5. Илүү дэгжин
Манай гараг дээр, магадгүй Фрэнк Сенатра шиг дэгжин эр хэзээ ч дахин төрөхгүй байж мэднэ. Түүний бодит төрх “Хар муужгай, цагаан муур”, “Цус сорогч шиг эрхэмсэг” кинонд яг тэр хэвээрээ буусан гэлцдэг. Энэ хүн смокингтой ч /ёслолын бариу хүрэм/ биеэ их чөлөөтэй, өөрийнхөөрөө авч явдаг байв. Тухайн үед бүгд л бүрх малгай өмсдөг байсан ч хэн ч Фрэнк шиг дэгжин харагдаж байсангүй. Дашрамд өгүүлэхэд тэр бүрхгүйгээр зургаа авахуулах дургүй, олны өмнө ч байнга өмсөхийг эрхэмлэдэг байв. 



6. Үсээ угаагаагүй үед
Бүрх малгай байхад хэд хоног угаагүйгээс болж тслогтсон үстэй гадуур гарах асуудал биш. Гэхдээ энэ нь битгий угаа гэсэн үг биш л дээ. Зүгээр л яарсан даарсан тохиолдолд үсээ угааж амжихгүй бол бүрх малгай таны аврал байх болно л гэх гэсэн юм. Жишээ нь “Motorhead” кинонд Леммигийн дүрийг бүтээсэн жүжигчин Кид Рок угаагаагүй үсээ ингэж далдалдаг гэсэн шүү.



7. Цаг агаар тааруу үед
Шүхэр барьж явах дургүй боловч үсээ норгохгүй бас үхэр долоочихсон мэт шалчийлгахгүй байхыг хүссэн үеийн хамгийн шилдэг хувилбар бол бүрх малгай. Энд зөвхөн бороо ч биш, мөн нартай байхад ч ялгаагүй. Тиймдээ ч агуу Феллини зураг авалтын талбай дээр үргэлж бүрх малгайтай ирдэг байсан бололтой.



8. Дутагдлыг далдална
Бүрх малгай нь эгээ л бяцхан тэжээвэр амьтан мэт арчилгаа шаардана. Тэгж байж л бүрх малгай үндсэн үүргээ биелүүлнэ шүү дээ. Дашрамд дурдахад бзрх малгай нь боловсролгүй, тэнэг дээрэмчдийн ч сонголт байв. Тэд нүүрэндээ инээмсэглэл биш харин олон тооны шарх сорви тодруулж, орсгор шүд гарган явна.Мэдээж энэ дутагдалтай талаа нуух хамгийн шилдэг арга бол бүрх малгай духдуулдаг байв. Тэгэхээр бүрх нь өмссөн эзэн тарган туранхай, хазгар доголон, хэлгүй эсэхээс үл хамааран олон хүний хувьд шилдэг сонголт байх нь. Тарган, маш харгис хэрцгий Аль Капоне ч бүрх өмсчихөөр нүдэнд илүү дулаахан харагддаг шүү дээ.



9. Нууцлаг нэгэн байхад тань өндөр үүрэг гүйцэтгэнэ.
Бүрх малгай таныг нууцлаг нэгэн болгохоос гадна өмссөн үедээ танд хамгаалагдсан, ая тухтай мэдрэмж төрөх болно. Бүрх малгай нь эрт үед багт наадмын хувцасны зүгээр ч нэг хэсэг байгаагүй юм шүү.



10. Бусдаас содон
Бүрх малгай таныг нууцлаг нэгэн байлгахаас гадна бусдаас содон, өвөрмөц  байхад ч тусална. Боярский, Индиана Жонс, Пуаро,  Чарли Чаплиныг сана л даа. Чухам бүрх малгай нь л тэднийг олноос ялгаж харагдуулдаг. Гэхдээ өөрт зохисон, донж нь таарсныг л олохгүй бол бусдад "сайнаар" анзаарагдах нь юу л бол.



3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()