30 наснаас хойш гэрлэх 5 шалтгаан

Сайхан амьдралын хамгийн чухал зүйл бол сайн хань байдаг хэмээн бид ярьдаг. Гэхдээ гэр бүл болоход эртдэх болон оройтох үе гэж бий. Ид сурч, хийж бүтээж, өөрийгөө хөгжүүлмээр байгаа ч гэрлэх нас болсон хэмээн яарч байгаа бол дараах зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна.

30 наснаас хойш гэрлэх 5 шалтгаан
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Дотоод хүнээ тань
Хүний амьдралын хамгийн эрх чөлөөтэй (хэн нэгнээс хамаарал багатай), хийж бүтээх гал цогтой нас бол 20-иод нас байдаг. Энэ үед өөрийгөө ч бүрэн таньж мэдээгүй байх нь бий. Дотоод “би”-тэйгээ “учраа олоогүй” байж тэс өөр хүмүүжилтэй,  өөр орчинд  өссөн хүний аашийг олж, аяийг дагана гэдэг хэцүүхэн хэрэг. Тиймээс эхлээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгыг тодорхой болгож, ирээдүйн ханийнхаа амьдралын түшиг болохын төлөө өөрийгөө илүү төгөлдөржүүлээрэй.



2. Санхүүгийн асуудал
Мэдээж та гэр бүл зохиохоос өмнө санхүүгийн эрх чөлөөнд хүрч, хэнээс ч хараат бус болсон байх хэрэгтэй. Ялангуяа эрчүүдэд энэ асуудал хамгийн их хамаатай. Тусдаа гарч амьдрах, автомашин худалдаж авах, цаашлаад хүүхэд төрөх үед таны цалин салхинд хийссэн мэт л тэр дороо байхгүй болно. Тэр үед байнга мөнгө бодож шаналахгүйн тулд эртнээс хуримтлал үүсгэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд ч гэсэн хэрэглээ өндөртэй хүмүүс учир таалагдсан цүнх, пальтогоо авахын тулд заавал нөхрөөсаа мөнгө нэхэх шаардлагагүй болно. Ихэнх гэр бүлд хэн нь санхүүг барьж байна, тэр хүний эрх мэдэл илүү байх нь олонтаа. Тийм ч учраас санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь хамгийн чухал зүйл юм шүү.



3. Шийдвэр гаргаж сурах
Бүх зүйл шалтгаанаас үүдэлтэй. Харин тэдний үр дагавар нь зөв шийдлээс л шалтгаална. Бэрхшээл тулгарахад тухайн  асуудлыг боловсруулж, зөв шийдвэр гаргана гэдэг бол амьдрах ухааны үндсэн арга барилын нэг яах аргагүй мөн. Та өмнө нь нэг ийм үг сонсож байсан уу?
- “Хэрвээ 60 насанд хүүхэд байхгүй бол болохоосоо өнгөрсөн
- Хэрвээ 50 насанд мөнгө байхгүй бол баяжихаасаа өнгөрсөн
- Хэрвээ 40 насанд эрүүл мэнд байхгүй бол эрүүл байхаасаа өнгөрсөн
- Хэрвээ 30 насанд үнэнч хайр үгүй бол ирэхээсээ өнгөрсөн
- Энэ бүхний эцэст яагаад гэдэг асуулт гарч ирнэ.
Яагаад гэвэл 20 насанд тархи байгаагүй учраас”. Тэгэхээр энэ бүхний цаана зөв шийдвэр гаргах асуудал л явж байгаа хэрэг.



4. Гэрлэлт
“Хаашдаа л үхэн үхтлээ хамт байхаас хойш гэрлэхэд яагаад яараад байна вэ?” гэж бодогдож байсан уу? Тэгвэл та гэрлэхэд бэлэн биш байна гэсэн үг. Хамт амьдрахын сайхан талуудаас илүү, дарамттай зүйлс нь түрүүлж бодогдоод байвал яарах хэрэггүй гэсэн дохио шүү. Хүчээр гэрлэсэн, эсвэл яарч гэрлэсэн гэрлэлт удаан үргэлжлэхгүй байх тохиолдол түгээмэл байдаг.



5. “Нэгэн биеийн 2 тал”
Олон жилийн турш бодсон мөрөөдлөө биелүүлэхэд эхнэр\нөхөр тань дэмжихгүй, санал зөрөлдөөд байна уу? Тэгэхээр гэр бүл болоход хувийн хүсэл гэж байхгүй, хамтын хүсэл л гэж байдгийг санаж ав. “Хувийн орон зайн” энэ асуудлаас болоод томоохон маргаан, сүүлдээ салахдаа ч тулж болно. Иймээс харилцан ойлголцол, тэвчээр гэдэг бол таниас шаардагдах томоохон ёс зүй юм.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()