Үсээ эрүүл гялалзсан болгох 5 арга

 “Үс сайхан бол зүс сайхан” гэж үнэхээр үнэн үг шүү. Эмэгтэй хүний гол чимэг бол гялалзсан торгомсог эрүүл үс. Манай орны хатуу ширүүн улиралаас гадна индүү сэнс, нарны хэт ягаан туяа, тохироогүй шампунь ангижруулагч зэрэг нь үсийг хуурайшуулан, өнгө алдуулдаг гол хүчин зүйлс болдог. Иймээс гэрийн нөхцөлд үсээ гялалзсан, торгомсог зөөлөн болгох хялбар хэрнээ үр дүнтэй аргуудыг хүргэж байна. Дашрамд дурдахад доорхи аргуудын заримыг Холивудын одод ч хэрэглэдэг ажээ.

Үсээ эрүүл гялалзсан болгох 5 арга
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Өндөг
Өндөг бол үсийг хамгийн хурдан гялалзсан торгомсог болгож чаддаг бөгөөд айл өрх бүрт байдаг билээ. Үсний маск хийхдээ өндөгний цагааныг нь оливийн тостой хольж үсэндээ түрхээд 30 минут болгоод хүйтэн усаар угаагаарай.



2. Шар айраг
Та гайхаж магадгүй юм. Гэвч шар айраг нь үсийг эрүүл болгож, гэмтлийг нь эмчилнэ. Эхлээд үсээ шампуниар угаагаад шар айраг үсэндээ түрхээрэй. Ингээд хуйхандаа 5 минутын турш иллэг хийсний дараа угаах хэрэгтэй.



3. Майонез
Эхлээд үснийхээ уртаас шалтгаалан тодорхой хэмжээний майонез аяганд бэлдэж хийгээрэй. Дараа нь угаасан үсэн дээрээ түрхээд 30 минут болсны дараа угаах хэрэгтэй. Энэ маскыг долоо хоногт 1 удаа хийснээр таны үс гялалзаж өтгөн болох болно.



4. Зөгийн бал
Хоёр цайны халбага зөгийн балыг халуун устай холино. Дараа нь шүршигчэнд хийгээд угаасан үсэндээ цацаарай. 15 минут өнгөрсний дараа бүлээн усаар угаана. Зөгийн балны маскыг долоо хоногт 1 түрхэх хэрэгтэй.



5. Тараг
Эхлээд үсээ сайн самнах хэрэгтэй. Дараа нь үсэндээ тараг жигд түрхээд 30 минут болгоорой. Дараа нь бүлээн усаар шампунь, ангижруулагчаар угаана. Энэ маягаар долоо хоногт 1 удаа маск тавихад хангалттай.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()