Та үүнийг мэдэх үү?

Дэлхий ертөнцийн сонин хачин баримтуудыг хүргэдэг “Та үүнийг мэдэх үү?” цувралын цоо шинэ дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Коала баавгайн хурууны хээ хүнийхтэй ижилхэн, хүүхэд 4 сар хүртлээ давсны амтыг мэдэрдэггүй гэх мэт сонирхолтой мэдээллүүдийг толилуулъя.
Та үүнийг мэдэх үү?
Хаах
Сурталчилгаа


1. Бидний хагалж тоглох дуртай торыг анх хананы цаасны зориулалтаар бүтээжээ.



2. Антарктидийн газар нутгийн 1 хувь нь ямар ч мөсгүй байдаг байна.



3. “Loch Ness Monster” гэгдэх уг аварга морины гэрэл зураг нь анх 2009 онд дэлхий нийтийг шуугиулж байсан. Гэвч сүүлд очиж шалгахад 100 мянга орчим гольфийн бөмбөгөөр хийсэн хуурамч далайн морь байжээ.



4. Коала баавгайн хурууны хээ яг л хүнийх шиг харагддаг байна.



5. “Sfenopalativnaya ganglionevralgiya” гэдэг нь хүйтэн зүйл идсэний дараах мэдрэмжийг илтгэх шинжлэх ухааны хэллэг ажээ.



6. Хүүхэд 4 сар хүртлээ давсны амтыг мэдэрч чаддаггүй гэнэ.



7. “Easter Island” -д байрлах толгойны хэлбэртэй хөшөөг ухаж үзэхэд уг хөшөөний бие нь газар доор 10 метрийн гүнд хүртэл урттай байжээ.



8. Хятадад цэргүүдээ цэх зогсож сургахын тулд цамцны захад нь зүү тогтоодог байна.



9. “Google” компаний үүсгэн байгуулагчид 1999 онд гүүглийг “Excite” компанид сая доллар хүрэхгүй мөнгөөр зарах гэж оролдсон ч бүтэлгүйтжээ.



10. Дэлхий дээр “platypus” болон “echidna” хэмээх 2 төрлийн хөхтөн амьтан л хүзүүгүй байдаг байна.



11. “Qatar” нь “Q” үсгээр эхэлсэн нэртэй дэлхийд цорын ганц улс бөгөөд харин “Iraq” нь “Q” үсгээр төгссөн цорын ганц улс юм байна.



12. Парис хотод “STOP” буюу зогс гэсэн тэмдэг ганц л байдаг ажээ.



13. Хүний биений судасны урт 96,560 км байдаг нь дэлхийг хоёр ороож хүрэхээр юм байна.



14. Өндөг цельсийн 70 градуст бүрэн болдог ажээ.



15. Муурны нийт ясны 10 хувь нь сүүлэнд нь байдаг байна.



16. Хэрвээ дэлхийг элсний ширхэг гэж үзвэл нар жүржний хэмжээтэй ажээ. Ингэж тайлбарлах нь хүүхдүүдэд илүү ойлгомжтой байдаг гэнэ.



17. Зураг дээрх залуу өөрийн нэрээ “Tim Pppppppppprice” гэж сольсон байна. Учир нь тэрээр хүмүүс өөрийнх нь нэрийг дуудахад хөгжилтэй байлгахын тулд ингэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()