Сурталчилгаа (15)
Хаах

Таны сэтгэлийг хөдөлгөх 20 гэрэл зураг

2015-10-02, 01:13
14,374
Тэврэлт бол хайр сэтгэл, итгэл найдвар, цөхрөл гуниг болоод аз жаргалын үггүй илэрхийлэл билээ. Хүн хүнийхээ зүрхэнд хүрч, хоромхон зуурт ч гэсэн дотоод сэтгэлийг нь “сонсоно” гэдэг ямар агууг мэдрүүлсэн халуун дулаан тэврэлтийн зургуудаар та бүхнийхээ энэ өдрийн өнгөнд гэгээ нэмж байна.
Таны сэтгэлийг хөдөлгөх 20 гэрэл зураг


1. Цагаан баавгайн бамбарууш, амьтны хүрээлэнгийн ажилтан Стефан Кругерийг тэвэрч байна.



2. Америкийн сэтгүүлч Yong Lee Хойд Солонгост визагүйгээр нэвтэрсэн хэмээн буруутгагдаж 2 сар хоригдсоныхоо дараа нөхөр охинтойгоо уулзаж байна.



3. Чилийн уурхайчин эр 68 хоног нурангин дор байсны эцэст  эхнэртэйгээ уулзаж байна.



4. Хятадын Хан Ван мужид болсон газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон эмнэлгийн ажилтнууд.



5. Нью Йорк хотод болсон 9-р сарын 11-ний аймшигт алдлагаар амьд үлдсэн аав хүү хоёр 5 жилийн дараа. Ус уух ерөөлтэй хүмүүс илүү олон байг!



6. Индонезид болсон газар хөдлөлтийн дараа Ayu Lester охин муураа тэвэрч байна.



7. Энэ бүсгүйг Kelly Johnston гэдэг бөгөөд түүний нөхөр Канадын морин цэргийн офицер байжээ. Нөхрийнхөө оршуулган дээр 2 цэргийг тэвэрсэн энэхүү зураг үнэхээр сэтгэл шимшрэм харагдаж байна.



8. Техас мужийн Галвестон тосгонд болсон хар шуурганы дараа аврах багийн ажилтан, тосгоны иргэн хоёр.



9. Билл Ианз хэмээх энэ эр гал түймрээс нохойгоо аварсан ажээ.



10. АНУ-н сагсан бөмбөгийн тамирчид параолимпийн үеэр Германы багийг хожсоны дараах энэхүү ялалтийн зураг түүх болон мөнхөрчээ.



11. Катрина хар салхины үеэр дээвэр дээрээ гарч амьд үлдсэн хосууд.



12. Афганистанд амь үрэгдсэн цэрэг эрийн хоёр дүү оршуулгын ёслолын үеэр.



13. Лима дахь бетон хананы нурангиас амьд гарч ирсэн залуу эгчтэйгээ тэврэлдэн уулзав.



14. Барьцаалагдсан Колумб эр Sigifredo Lopez 7 жилийн дараа хүүтэйгээ эргэн уулзаж байна.



15. Солонгосын дайнаас хойш уулзаагүй ах дүү хоёр 63 жилийн дараа уулзалдав.



16. Калоу, Сайрус хэмээх 2 нохойг хамгаалах байранд байлгаж байсан бөгөөд ийн тэврэлдсэн байхыг  хараад зургийг нь авч Фэйсбүүкд байрлуулсан байна. Зураг нийтлэгдсэнээс хойш ердөө 2 цагийн дараа тэднийг авах хүн олджээ.



17. Тоглолтын үеэр тоглогч дасгалжуулагч хоёр. Олон тохиохгүй зураглал шүү.



18. Ихэр цамхагийн халдлагын үеэр өөд болсон хүүгээ дурсан буй аав. Нью Йорк хот, дэлхийн худалдааны цамхагийн суурь.



19. Mary Melfi Ирак дахь томилолтоосоо ирсэнийхээ дараа. Нохойгоо их санасан бололтой.



20. Natalia Kozak болон түүний эгч Melanjia Babenko нар дэлхий II дайнаас хойш уулзаагүй бөгөөд 65 жилийн дараа эргэн уулзацгаав.



17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()