Хүний бие организмын тухай гайхалтай баримтууд

Орчлон ертөнц өргөн уудам, маш гайхалтай хэрнээ нууц нь үл тайлагдах зүйлсээр дүүрэн билээ. Гэтэл орчлонгийн нэгээхэн хэсэг болох "ХҮН" хэмээх бодьгал өөрөө хамгийн их нууцтай, адармаатай судлагдахуун болох нь ч бий. Тэгэхээр энэ удаад уншигч та бүхэнд бид хүний бие организмын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 
Хүний бие организмын тухай гайхалтай баримтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Тархи
Хүний биеийн хамгийн чухал эрхтэн бол мэдээж тархи. Та түүнийг ашиглаж чаддаггүй байсан ч танд зайлшгүй хэрэгтэй эд дээ. За энэ бол наргиа байлаа. Тэгэхээр бидний тархины юу нь тийм гайхамшигтай гээч?

16 гигабайтын багтаамжтай iPhone утсаараа өдөржин шөнөжин инстаграмаас уяатай байдаг таны найз охины тархи гэхэд л 156200 ширхэг тийм iPhone-ий багтаамжтай гэнэ. Энэ нь 2,5 сая гигабайт гэсэн үг. Ингэхэд хүн хэдэн гигабайт жинтэй бол? Боловсролын “Veritasium” сувгаар нэвтрүүлснээр хүний нэг эд эс 1,5 гигабайт генетикийн мэдээллийг агуулж байдаг. Үүнээс үзэхэд хүн 60 секстибайт орчим мэдээлэл /1 секстибайт нь 1024 экзабайттай тэнцүү. Экзабайт нь 1 180 591 620 717 411 303 424 байттай тэнцүү аж/ агуулдаг. Асар их сонсогдож байгаа ч, энэхүү тоо нь нийт багтаамжийн ердөө 10 хувь нь л ажээ.



 2. Уушиг
Нэг гаж донтон өөрийн биеэс уушгиа суга татан гаргаж ирээд, дараа нь түүгээрээ орон зайг дүүргэхийг хүсчээ гэж төсөөлье. Уушиг хэдий хэр хэмжээний зайг дүүргэх бол? Магадгүй гаж донтон элдүүр аван түүнийг бингийн гурил мэт элдлээ гэхэд хагас метр, ихдээ л нэг метр гэж бодож байгаа байх. Эндүүрчээ. Таны амьсгалын хамгийн чухал эрхтэн тань газрын теннисний талбайн тал буюу 70-100 м.кв хэмжээтэй болох гэнэ. Үнэхээр итгэмээргүй байгаа биз?



3. Хамар
Хэдий та дарс эсвэл сүрчиг шалгагч биш байсан ч тэртэй тэргүй таны хамар маш сайн үнэрч. Бүр 50 мянга орчим үнэрийг ялгаж танина гээч. Эдгээрийн жагсаалтыг хайртай хүний тань үнэр, тэжээвэр муурны тань үнэр, таныг хүүхэд байхад ээжийн тань хийж өгдөг байсан шөлний үнэр гэх мэт үнэрнүүд тэргүүлдэг.



4. Хүйс
Хүний бие организм дахь бүхий л муу муухай зүйл хаана хуримтлагддагийг та мэдэх үү? Энэ бол хүйс юм. Хэдэн зуун төрлийн нян бактериуд ямар ч үед энд л байдаг. Хичнээн усанд орсон ч нэмэргүй тэндээ үржсээр л байдаг гээд боддоо.



5. Элэг
Хэрэв та уух дуртай нэгэн бол танд дуулгах сайхан мэдээ байна. Учир нь элэг өөрийгөө нөхөн сэргээх, бараг бүрэн төлжих чадвартай гэхэд болох ажээ. Бараг гэдэг нь 50 хувьтай гэж ойлгож болох гэнэ. Тэгэхээр элэг өөрт нь хайр найргүй хандсаны тань хариуд "50 хувийн уучлал" үзүүлэх нь ээ.



6. Ам
10 мянга. Энэ бол таны амтлах мэдрэхүйн /рецептор/ тоо ажээ. Эдгээрийн тусламжтайгаар та хоолны амт чанарыг тодорхойлдог юм байна. Тэгэхээр эдгээр рецепторууд тогтмол биш. Ойролцоогоор хоёр долоо хоног тутамд солигдох ба энэ хооронд үе үе мэдрэмж алдагдах тохиолдол гарна. Дашрамд дурдахад архаг тамхичдын хувьд энэ үзүүлэлт тамхи татдаггүй хүмүүсийнхээс илт доогуур байдаг гэнэ.



7. Нүд
Нүдэнд өнгөний загварчилгааний хэд  хэдэн хувилбар байх боловч ерөнхийдөө аддитив болон субтрактив гэсэн хоёр горимтой. Аддитив горим нь өнгийг цацрагуудыг хооронд нь холих замаар явагдана. Энэ үед хар өнгө гэсэн ойлголт байхгүй, цагаан өнгө дэвсгэрлэнэ. Энэ үед бүх өнгө улаан, ногоон, хөх гэсэн гурван өнгөнөөс бүрдэнэ. Харин субтрактив горим өнгөнүүдийг хооронд нь холих зарчмаар явагдана. Энэ горим дахь өнгөнүүд улаан, шар, хөх юм. Бид гурваас дээш өнгийг ялгаж хардаг болохоор энэ мэдээлэл бидний хувьд шинэ содон зүйл болж байдаг. Хэдий бидний нүд төгс биш ч гэлээ 10 сая хүртэлх өнгийг ялгаж таних чадвартай гэнэ. Бодож байснаас их байгаа биз?



8. Нян
Бидний биеийн салшгүй нэг хэсэг бол нян. Тэр хаа сайгүй оршдог. Бүр спиртын уусмалаар арчиж ариутгасан газар чинь ч байсаар л байна. Тэд дасан зохицох, амьдрах өндөр чадвартай, бас маш олноороо байдаг. Бүр хүний бие организмыг бүрдүүлэгч эд эсийн тооноос 10 дахин их нян бидний биен дээр оршдог гээд төсөөл дөө. 



9. Дахиад нүдний тухай
Бидний нүд 576 мегапикселийн хүчин чадалтай.



10. Зүрх
Хүний зүрх цээжний хөндийнөөсөө гарсан ч цохилсоор л байдаг. Яагаад гэвэл амьдралыг тэтгэгч зүрх ч гэсэн агаараар "амьсгалж" байдаг учраас тэр гэнэ.



11. Хүчил

Та ямар нэгэн супер чадвартай болохыг мөрөөдөж байсан уу? Ер нь бол тйим чадвартай байх бүрэн боломжтой. Таны ходоодон дахь хүчил төмрийг ч хайлуулах хүчтэй. Гэхдээ мэдээж энэ нь тодорхой горим, нөхцөлд явагдах үйл явц болохоор туршиж үзэх гэж юу юугүй зоос, хутга залгиж болохгүй шүү.



12. Чих
Таны хурууны хээ, царай төрх дэлхий дээр цорын ганц байдаг шиг чихний хэлбэр ч гэсэн үүн дээр нэмэгдэх нь ээ.



13. Шүлс
Та гэртээ нохой тэжээдэг үү. Түүнийгээ шүлсээ энд тэнд гоожуулаад явлаа гэж нэг бус удаа загнаж байсан л биздээ. Гэхдээ яг үнэндээ та ч гэсэн нохойноосоо нэг их ялгараад байх зүйлгүй. Учир нь хүн өдөр бүр ойролцоогоор 2 литр шүлс ялгаруулдаг ажээ.



9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()