Хамгийн удаан хадгалж болох 10 хүнсний бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүнийг ер нь шинэ, сэргэг дээр нь удаахгүй хэрэглэвэл эрүүл мэндэд тустай байдаг. Өмхийрөх, мөөгөнцөр үүсэх, илжрэх гээд асуудал зөндөө. Тэгвэл тодорхой нарийн хадгалалтын горим шаардахгүй ч чанараа алддаггүй хүнсний бүтээгдэхүүн цөөнгүй ажээ. 
Хамгийн удаан хадгалж болох 10 хүнсний бүтээгдэхүүн
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Цагаан будаа
Будаа олон янз бий. Цагаан будааг бодвол хүний биед үзүүлэх ашиг шимээрээ хамаагүй илүү бор будааны нэг дутагдалтай тал нь тосны агууламж юм. Үүнээс болоод бор будааг хамгийн ихдээ зургаан сар хадгалж болдог. Харин цагаан будааны хувьд бол 30 хүртэлх жил нөөцөлж болно. Гэхдээ цагаан будааг амт чанарыг нь алдагдуулалгүйгээр 30 жил хадгалахын тулд тодорхой хэмжээний сэрүүн болоод агааргүй нөхцөлд хадгалах шаардлагатай. 



2. Зөгийн бал
Археологчид эртний булш судалж байгаад савтай зөгийн бал олсон байдаг. Бараг 5500 жилийн тэртээх энэ мэдээлэл үнэн худлын аль нь байлаа ч зөгийн балыг маш удаан хугацаанд хадгалж болно гэдгийг нотолж байна. Зөв хадгалж чадсан зөгийн бал таны үр ачид ч өвлөгдөн очиход гайхаад байх зүйлгүй. Түүнчлэн зөгийн балаар элсэн чихрийг орлуулж болно.



3. Хүнсний давс
Бидний дэлгүүрээс худалдан авч байгаа хүнсний давс жирийн нөхцөлд 5 жил хадгалах зориулалттай. Энэ нь давсыг йоджуулсантай холбоотой юм. Давс нь хоолонд амт оруулах зорилгоор хэрэглэхээс гадна бусад хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахад ашигладаг.



4. Шар буурцагны соус (Soy sauce)
Шар буурцагны соусны хадгалалтын хугацаа тодорхойгүй. Энэ бүхэн түүнд агуулагдах бусад нэмэлт бодисуудаас шалтгаалдаг ажээ. Жинхэнэ цэвэр шар буурцагны шүүсийг бол нэлээн удаан хугацаанд хадгалж болно. Мэдээж тагийг нь аваад хэрэглээд эхэлчихсэн бол заавал хөргөгчинд байлгах хэрэгтэй.



5. Хатаасан вандуй
Вандуй нь хэзээд ядуусын хоол хэмээн тооцогдсоор ирсэн, хямдхан хүнс ч гэлээ маш тэжээллэг, амт нь ч давгүй. Вандуйны чанар жил ирэх тутам муудсаар байгаа хэмээн эрдэмтэд үздэг ч 30 жил хадгалахад чанараа алдахгүй гэнэ. Тиймээс вандуйг "дутуу үнэлэх" хэрэггүй.



6. Агч модны шүүс
АНУ-ын Юта мужийн их сургуулийн эрдэмтэд агч модны шүүс хэзээ ч амт, чанараа алдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Учир нь уг шүүсэнд агуулагдах сахарны нян эсэргүүцэх чадвар бусад хүнсний бүтээгдэхүүнийг бодвол харьцангуй өндөр ажээ.



7. Хуурай сүү
Үнээний цэвэр сүүг бодвол амт муутай боловч бид өдөр тутмын амьдралдаа ийм л сүү хэрэглэдэг шүү дээ. Арай та тетрапак савалгаатай сүү малчны хотноос шууд таны гар дээр ирдэг гэж боддог юм биш биз? 



8. Элсэн чихэр
Сахар бол агаарын чийгшлийг тодорхойлогч. Энгийн үгээр тайлбарлавал орчны төдийгүй агаарын чийгийг ч өөртөө шингээж авдаг. Чийг бол хүнсний бүтээгдэхүүн хадгалахад сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл. Тиймээс их хэмжээгээр хадгалах хэрэггүй. Харин хүнсний бүтээгдэхүүн хадгалах гэж байгаа бол тохиромжтой. Сахарын молекул чийгийг сорж, шингээдэг. Үүнийг хялгасан хүч хэмээн нэрлэдэг байна.



9. Архи
Зарим хүмүүс хатуулаг багатай архи хэрэглэдэг ч амархан шартчихаад байдаг. Ялангуяа охь нэмж амттай болгосон архи, коктейль, дарс хэрэглэсэн тохиолдолд. Харин виски, ром, текила зэрэг хатуулаг өндөртэй архинд ийм асуудал тулгарахгүй. Үүнээс гадна эдгээр нь хадгалалтын чанар өндөртэй тул удах тусмаа үнэтэй болдог байна.



10. Пеммикан
 Пеммиканийг энгийнээр тайлбарлавал борцтой төстэй хүнс юм. Индианчууд үүнийг хол анд явахдаа авч явдаг байсан бөгөөд өег, авч явахад хөнгөн, оворгүй, шүлсэнд амархан дэвтдэг давуу талтай учир зам зуураа амандаа зажилдаг байжээ. Хэрэв та Жюль Вернийн зохиолуудад дуртай бол пеммиканы талаар “Ахмад Гаттерсийн адал явдал” номноос уншсан байх учиртай. Үүнийг хүнсний болон аяллын дэлгүүрүүдээс худалдан авч болох бөгөөд хатаасан жимс, хайлуулсан өөхтэй хольж нүдсэн борц хэлбэрээр зардаг байна. 



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()