Зүрх гэнэт хаагдахаас хэрхэн сэргийлэх вэ?

2015-10-05, 20:19
20,148

Амьдрал богинохон, зүрхээ хамгаалж байхгүй бол бүр л богиносно. Онилон орж ирэх сумнаас зүрхээ хамгаалах тийм ч олон арга байхгүй. Сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байх (юу л бол), Matrix дээр гардаг шиг шаламгай хөдлөх чадваруудыг эзэмшсэн байх эсвэл бурхан тэнгэрээс гэнэт гараа сунган сумыг барьж авна (Monty Python кинонд л тоглож байгаа биш бол энэ бол бүр ч бүтэхгүй). Гэхдээ сэтгэл санаагаар унаад яахав, ийм байдалд хүрэхгүй арга бий.

Зүрх гэнэт хаагдахаас хэрхэн сэргийлэх вэ?
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа
 

Нэгдүгээрт, таны санаа зовоод байгаа тэр үхлийн бөмбөг тийм ч хурдан тан дээр буухгүй. Түүнийг зүрхний өвчин гэж нэрлэдэг. Хоёрдугаарт, түүнээс хамгаалах 30 арга байна. Бид зүрхээ хамгаалах хялбар бөгөөд үр дүнтэй аргуудыг энд нэгтгэлээ. Доорх аргуудыг нэг нэгээр нь туршиж үзээд, аль өөрт тохирохыг дадал болгоорой. Юмыг яаж мэдэх вэ, харвасан сумнаас бултчих ч юм бил үү.

1. Эхнэрээ хоёр дахин илүү хайрла
Сард нэг эсвэл түүнээс цөөн удаа бэлгийн харьцаанд ордог эрчүүд долоо хоногт хоёр гурван удаа харьцаанд ордог эрчүүдээс зүрхний өвчин тусах эрсдэл 45%-иар илүү байдаг хэмээн American Journal of Cardiology-аас хийсэн судалгаанд өгүүлсэн байна. Секс нь зүрх судасны системийн үйл ажиллагааг дасгал хөдөлгөөн шиг хамгаална.



2. Хушга ид
Альфа-линолений хүчлийн агууламжаар нь хушгыг Альфа самар гэдэг бөгөөд альфа-линолений хүчлээс гадна омега 3 тосны агууламж өндөртэй байдаг гэж Dick Butkus зүрх, судасны үйл ажиллагааг хянах, эмчилгээ хариуцсан захирал Ларри Сантора хэлж байна. Yale-ийн судлаачдын зөвлөж буйгаар өдөрт хагас аяга хушганы идээ идэх нь судасны үйл ажиллагааг дэмжинэ гэнэ.



3. Хэмнэлээ хадгал
Өглөө сэрээд гэрийн шаахайгаа хайж мунгинахаасаа өмнө судасны цохилтоо тоолоод үзээрэй. Минутанд хэд цохилж байгааг тэмдэглээрэй. Эрүүл залуучуудын судасны цохилт нь минутанд 70 эсвэл түүнээс бага байдаг. Хэрэв цохилтын тоо долоо хоногийн туршид 70-аас дээш цохилбол эмчид ханд.



4. Бохир агаараас зайлсхий
Вашингтоны Их сургуулийн судалгаагаар хэт бохирдолттой, тоосонцор бүхий агаараар амьсгалах нь артерийн судасны ханыг хатууруулж, улмаар зүрхний шигдээс өвчний үндэс болдог. Тоосонцрын хэмжээ өглөөд өндөр байдаг тул хэрэв гадаа гүйхээр зэхэж байгаа бол үдээс хойшийг хүлээсэн нь дээр.



5. Чанга атга
“Гараа атгах” дасгалыг дөрөвхөн долоо хоног хийхэд цусны даралтыг 10%-иар бууруулдаг гэсэн судалгааг Journal of Hypertension гаргажээ. Судасны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Нэг гартаа ойролцоогоор 4 минут хиртэй дасгал хийж, нэг минут орчим амраад нөгөө гартаа мөн адил хийнэ.



6. Өндөг ид …
Өндөг идэх нь муу холестериныг ихэсгэдэг гэсэн бодлоос салах хэрэгтэй. Бразилд хийсэн судалгаанд өндөг нь зүрхний титэм судасны үйл ажиллагаатай холбоотой болохыг дурджээ. Учир нь өндөгний шар нь Е, В12 болон бусад В амин дэмээр баялаг юм. Гэхдээ илчлэгийн хэмжээгээ барихын тулд өдөрт 4 өндөг идэхэд л болно.



7. Тоо бод
7 хоног бүр тогтмол хийж болох дасгалтай бол. Тухайлбал 3 км. Харин дасгалаа дууссаны дараа хугацаа болон зүрхний хэмнэл, цохилтоо тэмдэглэж занш. Уг дасгалыг хийхэд нэг минутад зүрх 165 удаа цохилдог гэж бодьё. Гэтэл 185 хүрсэн байвал та эмчид хандах хэрэгтэй. Иймэрхүү өөрчлөлт нь зүрхний титэм судас бөглөрсөн эсвэл зүрх сайнгүй байгааг илтгэдэг.



8. Тайван амьсгал
Түр зогсоод урт, гүнзгий амьсгал ав. 30 секундэнд зургаан удаа амьсгал. Энэхүү амьсгалын дасгал нь зүрхний титэм судасны даралтыг минутанд 4mm Hg-ээр бууруулах бөгөөд тогтмол гүнзгий амьсгал авч занших нь удаан хугацаанд даралтаа хэвийн байлгахад тустай.



9. Ядаргааг хөлсөөрөө тайл
Хийж буй ажлаа үхэлд хүргэх хэрэгсэл болгож болохгүй. Ажлаас үүдэлтэй ядаргаа нь зүрхний өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс шинээр тохиргоо хийх товчоо дар. Швейцарьт хийсэн судалгаагаар ажлын ядаргаанд орсон эрчүүд 7 хоногт 2-3 удаа кардио дасгал хийвэл ядаргаа 57%-аар буурна гэж байна.



10. Ханиаданд дарлуулахаа болъё
Ханиад томууны эсрэг вакцин ханиадтай тэмцэхээс гадна зүрхний шигдээс тусах эрсдлээс 50%-иар хамгаалдаг тухай судалгааг Heart сэтгүүлд нийтэлсэн байна. Учир нь ханиад томуу хүрэхэд хүний дархлааны систем хариу үйлдэл үзүүлж уг ханиадны вируст тэмцэхээс гадна артерийн судсыг үрэвсэхээс хамгаалдаг байна.


Илүү сонирхолтой мэдээллүүдийг үзэхийг хүсвэл Men'sHealth сэтгүүлээс сонирхоно уу!

Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://menshealth.mn/
http://www.facebook.com/MensHealthMongolia




 

NULL

NULL

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()