Энэ хайр мөн үү?

Хайр дурлалд өндөр нам, өргөн бүдүүн, баян ядуу, хөгшин залуугийн ялгаа үгүй. Үнэхээр л жинхэнэ хайр мөн бол шүү дээ. Дараах хосууд дор хаяж 30 насны зөрүүтэй. Зарим хүмүүс залуу бүсгүйчүүдийг баян хөгшин эрчүүдийн мөнгөнд болж гэрлэдэг хэмээн хардах нь бий. Энэ бүхнийг үл нуршин уншигч та бүхэнд насны хол зөрүүтэй хосуудын амьдралын товч түүхийг танилцуулж байна.

Энэ хайр мөн үү?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Armen Dzhigarkhanyan, Vitalina Cymbalyuk-Romanov
Москвагийн Драмын театрын захирал 34 настай Виталина жүжигчин 79 настай Армены 2 дахь гэрлэлт юм. 45 насны зөрүүтэй хосууд одоо Москва дахь даруухан сууцандаа амьдардаг ажээ.



2. Hugh Hefner, Crystal Harris
“Playboy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч 85 настай Hugh Hefner 5 жилийн өмнө өөрөөсөө 60 насаар дүү модел, загвар өмсөгч бүсгүй Crystal Harris-тай гэр бүл болж байсан ч тэдний гэрлэлт 2 жилийн л настай байжээ. Хосууд үл ойлголцлоосоо болоод хийхээр төлөвлөж байсан хуримаа ч цуцалсан байна.



3. Иван Краско, Натальяа Шевел
24 настай Натальяа Шевел Сант Петербургийн институтид оюутан байхдаа ирээдүйн нөхөр 84 настай Иван Краскотой учирчээ. Тэд багш шавь байсан бөгөөд 60 насны зөрүүтэй ажээ.


4. Андрей Кончаловский, Жулиа Всотскы
Андрей Кончаловскийн 4 дэх гэрлэлт бөгөөд тэд 17 жилийн турш аз жаргалтай амьдарч байна. Эхнэр нь Жулиа нь түүний хамгийн бага хүүгээс ч залуу бөгөөд тэд хоорондоо 36 насны зөрүүтэй.



5. Ronnie Wood, Sally Humphreys
Домогт “Rolling stones” хамтлагийн гитарчин Ronnie Wood 23 жил ханилсан анхны эхнэрээ Орос зөөгч бүсгүй Екатирина Иванова-р сольж шуугиан тарьсан ч энэ холбоо нь удаан үргэлжлээгүй юм. Үүнээс 3 жилийн дараа Kate Wood-тэй холбогдож эхэлсэн бөгөөд 3 дах гэрлэлтээ батлуулсан байна. Харин түүний 4 дэх эхнэрээр 34 настай театрын продюсер Sally Humphreys тодорч байна.



6. Clint Eastwood, Christina Sander
Америкийн алдарт жүжигчин, кино найруулагч Клинт Иствүүд анхны эхнэр Дина-аасаа салсны дараахан өөрөөсөө 35 насаар дүү Christina Sander-ийг 2 дах эхнэрээ болгосон байна.



7. Woody Allen, Soon-Yi Previn
Холливудын алдарт кино найруулагч Woody Allen эхнэр Mia Farrow-тэй ханилаад 12 жилийг ардаа үджээ. Тэд 2 хүүхэд өргөж авсан бөгөөд Вүүди удалгүй өргөмөл охин болох солонгос гаралтай Soon Yi-дээ татагдан удалгүй тэр 2 тусдаа гарцгаасан байна. Түүний энэ сонголт нэг хэсэгтээ л шуугиан тарьж, шүүмжлэлд өртүүлж амжсан юм. Хуучин эхнэр Mia Farrow нь нэгэн ярилцлагандаа “Би тэднийг аль хэдийн уучилсан” хэмээн хэлж байсан удаатай.



8. Al Pacino, Lyuchila Sola
Тэд 39 насны зөрүүтэй. Аргентин гаралтай үзэсгэлэнт бүсгүйг эхнэрээ болгох гэж байгааг нь фенүүд нь мэдээд их цоирдсон гэнэ.



9. Олег Табаков, Марина Зудина
Тэд анх багш шавь байжээ. Бие биедээ сэтгэлтэй болж , 10 жилийн дараа гэрлэсэн байна. Тэд 30 насны зөрүүтэй бөгөөд 2 хүүхдийн аав ээж юм.



10. Александр Градский, Марина Коташенко
Өдгөө 65 настай хөгжмийн зохиолч, 33 настай жүжигчин хоёр 12 жилийн турш хамт амьдарч байна.



11. Roberto Cavalli, Lina Nilsson
Домогт загвар зохион бүтээгчийн хараанд өртөхдөө залуухан модел бүсгүй дөнгөж л 20 настай байжээ. Өөрөөсөө 47 насаар ах гэдгийг ч тоолгүйгээр хөл алдан дурласан гэдэг.



12. Бари Алибасов, Викториа Максимова
Викториа 25 настай байхдаа Алибасовийн туслах байсан бөгөөд удалгүй тэд гэрлэлтээ батлуулснаар Алибасовийн 6 дах хурим болсон юм.Тэд 40 насны зөрүүтэй ажээ.



13. Александр Гордон, Нозанин Абдулвасева
Энэ зургийг харахад ач охин өвөө хоёр явж байгаа мэт харагдаж байгааг нуух юун. Тэд 30 насны зөрүүтэй бөгөөд бас л багш шавь байсан ажээ. Нозанин түүний албан ёсны 4 дэх эхнэр юм.


 

NULL

13
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()