Кинонд үзэгчдийг татахын тулд юу хийдэг вэ?

Дэлгэцнээ шинээр гарах гэж буй кинонд үзэгчдийн сонирхлыг татахын тулд үзэсгэлэнтэй, халуухан жүжигчин бүсгүйчүүдийг тоглуулах тактик ашигладаг. Тэр бүсгүй хэрэв нүд унам сайхан улаан даашинзтай бол бүр ч анхаарал татна. Ингээд улаан даашинзтай дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хүрсэн 10 жүжигчин бүсгүйг танилцуулж байна.
Кинонд үзэгчдийг татахын тулд юу хийдэг вэ?


1. Анжелика Бушар, "Dark Shadows"
Жүжигчин Ева Грин цав цагаан үстэй Анжелика Бушар шулмын дүрийг маш чадварлагаар бүтээсэн билээ. Баян чинээлэг, эрх мэдэлтэй ноёнд дурласан Бушар эхнэр нь болохыг хүссэн ч татгалзсан хариу сонсдог байна. Гологдсон Бушар жинхэнэ шулам гэдгээ харуулж, олон олон муу зүйлс хийдэг. Тим Бартон, Жонни Депп нарын хамтын энэ бүтээл Ева Грин болон түүний гал улаан даашинзгүйгээр дэлхий даяар амжилт олохгүй байсан биз ээ.



2. Тина Карлайл, "Маск"
“Дэлгэцнээ “Баг” кино гарсны дараа жүжигчин Кэмерон Диаз дэлхийд танигдаж эхэлсэн. Тэрээр олны танил жүжигчин болох зорилголдоо хүрэхийн тулд 12 удаагийн сонгон шалгаруулалтыг тэвчээртэйгээр даван гарсан шазруун бүсгүй ажээ. Уг киноны дүр болох Тина дуулж, бүжиглэж, дур булаам хонгорхон бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээхийн зэрэгцээ биеийнхээ галбирыг ямар халуухан болохыг харуулж чаддаг билээ. Үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Баг” кинонд Диазын бүтээсэн задгай энгэртэй, бие барьсан улаан даашинзтай дүр бидний сэтгэлд тод томруунаар үлдсэн байдаг.



3. Сатин, "Moulin Rouge"
Николь Кидманы тоглосон Францын хамгийн алдартай кабаре театрын тухай киноны зураг авалтан дээр хэд хэдэн мартагдахааргүй үйл явдал гардаг. Нэгдүгээрт, Парис хотын хамгийн эрэлттэй өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгч Сатин хэмээх бүсгүйн дүрийг бүтээхдээ Николь кино дэлгэцийн түүхэн дэх хамгийн үнэтэй хүзүүний  зүүлтийг зүүсэн байна. Хоёрдугаарт, сургуулилтын үеэр Николь хавиргаа хугалж, өвдгөө гэмтээсэн бөгөөд тэрхүү хэсэгт түүний зөвхөн нүүрийг харуулсан байдаг гэнэ. Киноны энэ дутагдалтай талыг хожим Сатинд гоёмсог улаан даашинз өмсгөн “нөхөж” үзэгчдийн анхаарлыг өөр тийш хандуулсан юм байна.



4. Электра, "Electra"
Үзэсгэлэнт Женнифер Гарнерийн үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн дүр бол “Электра” киноны гол дүр юм. Электра бүсгүй сэтгэл татам, үргэлж бариу савхин хослолтой харагдах ч киноны дундуур үзэгчдийн анхаарлыг татсан нэг кадр оруулсан нь мөн л улаан даашинзтай хэсэг байв. Уг кино төлсийн багийнхны хүлээж байсанчлан үзэгчдээс төдийлөн сайн үнэлгээ аваагүй ч “Marvel Comics”-ийн хамгийн өндөр орлого олсон кино болсон юм.



5. Чөтгөр, "Bedazzled"
"Bedazzled" кинонд жүжигчин Элизабет Херли үзэсгэлэнт бүсгүйн биед хувилсан чөтгөрийн дүрийг бүтээсэн. Түүний бүтээсэн шинэ дүр бүр нь сэтгэл татам, бусдыг татах увидас агуулдаг билээ. Улаан өнгөөр гангарсан Херлигийн энэ дүр ч мөн адил. Ийм манер, гадаад төрхтэй эмэгтэй хүн жирийн хүн битгий хэл чөтгөрийн ч толгойг эргүүлж мэднэ.



6. Лорелей Ли, "Gentlemen Prefer Blondes"
Домогт Мерилин Монро “Эрчүүд шаргал үстэй бүсгүйчүүдэд дуртай” кинонд хөнгөмсөг зантай дуучин бүсгүйн дүрийг бүтээдэг. Өрсөлдөгчийнхөө оронд Парис хотод аялан тоглолтоор явсан Лорелей Ли сүй тавьсан хэдий ч “илүү харж билүү долоосоор” байдаг. Энэ киноны хамгийн ихээр сэтгэлд үлдсэн хэсэгт секс-символ Мэрилин хөх болон гуяа ил гаргасан гүн ухлаадастай улаан даашинз өмссөн байдаг билээ.



7. Анна Беркутова, "On March 8, the man!"
Орос, Белорусын хамтарсан “Мартын 8-ны мэнд хүргэе, Эрчүүдээ“ инээдмийн киноны гол дүрийг Мария Берсенева амжилттай бүтээсэн. Тэрээр амьдралаас юу хүсч байгаагаа сайн мэддэг азтай эмэгтэйн дүрийг чадварлагаар гаргаж өгсөн байдаг. Анна сайхан ажилтай, хайртай хүнтэй боловч алга урвуулахын хооронд бүх зүйл өөрчлөгдөж байгаагаар уг кинонд гарна. Анна Беркутова эрчүүдийн бодол санааг сонсч эхэлснээс бүх зүйл ундардаг. Үүнээс болж тэр нэг хэсэгтээ ухаан солиорох шахах ч удалгүй амьдралыг ойлгодог байна. Киноны нэг үзэгдэлд тэрээр гоёмсог бариу улаан даашинзтайгаар гарч ирдэг билээ.



8. Вивьен Уорд, "Pretty Woman
Биеэ үнэлэгч бүсгүйн амьдралд шидэт үлгэрт гардаг шиг эрс өөрчлөгдөж байгааг “Хөөрхөн хүүхэн” киногоор харуулдаг. Киноны гол дүр Вивьен Уордод жүжигчин Жулия Робертс тоглосон. Биеэ үнэлэгч бүсгүйд ухаангүй дурласан тэрбумтан Эдвард Льюис түүнийг дэлгүүр дагуулан явж нэг удаагийн худалдан авалтаар түүнд бүхэл бүтэн хувцасны шүүгээ дүүргэх хэмжээний өндөр үнэтэй хувцаснууд авч өгсний дотор үдэшлэгийн тансаг улаан даашинз байдаг билээ. Вивьен үүнийг өмсөн үдэшлэгт ирж, өөрийнх нь хаана ч хүрэхгүй дээдсийн хүрээний хатагтай нарын нүдийг бүлтийлгэдэг ажээ.



9. Олимпиада, "Александр"
Анжелина Жоли ихэвчлэн үндсэн өнгийн хувцаснуудыг сонгож өмсдөг. Үндсэн гэдэг нь солонгийн долоон өнгөнд багтсан өнгөнүүд юм. Саяхан болсон кино зураг авалтын үеэр тэрээр улаан өнгийн даашинзаар гангарчээ. Энэ бол Александр Македонский жанжны амьдрал, үхлийн тухай өгүүлсэн түүхэн бүтээл бөгөөд Анжелина эрчүүдийг мэргэн ухаан, сайхан ааль, үзэсгэлэн гоогоороо өмнөө сөхрүүлэгч Олимпиадагийн дүрийг бүтээж байгаа билээ.



10. Жессика Рэббит, "Who Framed Roger Rabbit?"
Бусдаас өөр, этгээд зантай Жессика эрчүүдийг байлдан дагуулж чаддаг нь гайхалтай. Тэр өөрийн дур булаам, тачаангуй төрхөө зорилгодоо хүрэхдээ ашиглах боловч нөхрөө огтхон ч хуурдаггүй. Тийм болохоор ч тэр үү, уг хүүхэлдэйн киноны зарим үзэгдлийг зурахад маш хүндрэлтэй байсан учраас үзэсгэлэнтэй хүүхэлдэйг хүнээр орлуулах хэрэг гарчээ. 

Тачаангуй Жессикагийн улаан даашинзтай төрх ихэд алдаршсан бөгөөд киног дэлгэцнээ гарсны дараа олон олон бүсгүйчүүд түүнтэй илүү төстэй харагдахын тулд үсээ түүн шиг будуулан, ижил даашинз оёулан өмсч байсан гэдэг.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()