Дэлхийн хамгийн этгээд хоолны тэмцээнүүд

2015-10-08, 21:38
12,302
Улс орнуудад уламжлал болтлоо хөгжсөн хоол идэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь сүүлдээ хүний санаанд оромгүй этгээд зүйлс идэж өрсөлддөг болжээ. Хясаа, сармис бүр хамхуул хүртэл иддэг гэнэ шүү.. Ингээд бид та бүхэндээ хэн нь их идэж чадахаараа өрсөлддөг сонирхолтой тэмцээнүүдийг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн этгээд хоолны тэмцээнүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Хясаа идэх тэмцээн
Жил бүрийн 6 дугаар сард New Orleans хотод болдог “Хясаа идэх тэмцээн”-ий шагналын сан 1000 доллар ажээ. Уг тэмцээний рекордыг 2011 онд, 468 хясааг 8 минутанд идэж эвдсэн байна.



2. Сармис идэх тэмцээн
Англи улсад болдог уг уралдаан нь сармисийг түүхийгээр нь хамгийн хурдан идэхээ шалгаруулдаг гэнэ. Өнгөрсөн жилийн аварга Дэвид Грийнмэн (David Greenman) хэмээх эр болсон бөгөөд тэрээр 33 сармисны хумсыг нэг минутын дотор иджээ.



3. Хамхуул идэх тэмцээн
Хамхуул идэх тэмцээн нь нэлээд галзуу солиотой сонсогдож мэдэх юм. Гэвч Английн Дорсет мужид энэ нь бараг уламжлал болтлоо хөгжсөн бөгөөд хүмүүс хамгийн олон хамхуулны навч идэхээ шалгаруулдаг байна.



4. Кимчи
Солонгосын уламжлалт хоолны хачирны нэг болох “кимчи” идэх тэмцээн АНУ-ын Чикаго мужын Koreatown буюу Солонгос хороололд болдог ажээ. Энэ уралдаанд түрүүлэхийн тулд доод тал нь  3.86 кг кимчиг 6 минутанд идэж чаддаг байх хэрэгтэй гэнэ.



5. Бургер
АНУ-ын Миссисипи мужид болдог “Хамбургер” идэх тэмцээний хамгийн дээд рекордыг 10 минутанд 44 бургер идэж эвджээ.



6. Халуун чинжүү
АНУ-ын Техас мужийн “халуун чинжүү”идэх тэмцээн нь нэлээд алдартай бөгөөд Nevada хэмээх 62 настай эр, 2006 онд 8 минутын дотор 247 чинжүү идэж рекорд тогтоосон байна.



7. Матрын өндөг
Тайлынд улсад болдог матрын өндөг идэх уралдаан нь маш олон жуулчдын сонирхолыг татдаг бөгөөд оролцогчдоос хамгийн дээд тал нь 10 өндөг идэж байжээ.



8. Цэцгэн байцаа
Цэцгэн байцаа нь хүний биед нэн тустай амин дэмүүдийг агуулдаг билээ. Тэгвэл энэ хүнсний ногоон хэн хурдаг идэх вэ?... хэмээх тэмцээн болдог бөгөөд дээд рекордыг 450 грамм броколлиг 92 секундийн дотор идэж тогтоосон байна.



9. Мөөг
Энэ тэмцээний үеэр маш олон мөөг идэх дуртай хүмүүс ирдэг ажээ. Нэг оролцогч 4 кг шарсан мөөгийг 8 минутын дотор идэж чадсан байна.



10. Самрын тос болон бананатай сэндвич
Рок н Роллын хаан гэгдэх Элвис Преслигийн шүтэн бишрэгчид түүний хамгийн дуртай хоол болох самрын тос болон бананатай сэндвичийг идэж хоорондоо өрсөлддөг байна. Хамгийн дээд рекорд нь 10 минутын дотор 28 талх идсэн тохиолдол гэнэ.



11. Сүши
2008 онд хоол идэх тэмцээний мэргэжилтэн гэгддэг Tim "Eater X" Janus хэмээх эр сүши идэх дэлхийн рекорд эвджээ. Тэрээр 6 минутын дотор 181 ширхэгийг идсэн байна.



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()