Баячуудын хүүхдүүд юугаар тоглодог вэ?

Хүүхдийн тоглоом хамгийн гол нь чанартай, ямар нэгэн хор нөлөөгүй байх ёстой ч "тоглоом" гэдэг утгаараа боломжийн үнэтэй байх хэрэгтэй. Гэхдээ гадаадын зах зээлд 200,000 долларын үнэтэй цэрэг, хүүхэлдэйн байшин, алмазан машин гэх мэт тоглоомууд аль хэдийн зарагдаад эхэлжээ. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн үнэтэй 15 тоглоомыг танилцуулъя.
Баячуудын хүүхдүүд юугаар тоглодог вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


15. Оддын дайн киноны Дарт Вадерын лазер сэлэм – 6000 доллар
Анх 1978 онд худалдаанд гарахдаа ердөө 2.49 доллараар зарагдаж байжээ. 



14. Тоглоомон оёдлын машин – 13,600 доллар
Жинхэнэ төмрөөр хийгдээгүй ч гэсэн 1996 оны 4-р сард Лондонд болсон дуудлага худалдаагаар 13,600 доллар хүрсэн байна.



13. Алтан “Gameboy” – 25,000 доллар
Английн дархан Аспрей (Asprey) 2006 онд 18 каратын алтаар бүрж, алмазаар шигтгэж чимэглэсэн цөөн хэдэн “Gameboy” худалдаанд гаргаж байжээ. 



12. “Volkswagen Beach Bomb” тоглоомон машин – 72,000 доллар
Тоглоомон машин цуглуулагч нарын дунд нилээд үнэтэй цуглуулганд тооцогдох энэхүү ягаан Волксваген хоёрхон хувь байдаг ажээ.



11. Цагаан алтан соосго – 85,000 доллар
Уран дархан Case Matt 250 граммын жинтэй цэвэр цагаан алтан соосгыг 2013 онд хийж байжээ. 



10. Порше 917 ба уралдааны зам – 125,000 доллар
Харахад энгийн нэг порше мэт боловч дотор нь уралдааны зам, талбайн жижигрүүлсэн хувилбар багтаасан энэхүү загвар нь монгол мөнгөөр 250 сая төгрөг болох юм.



9. Алмазан “Hot Wheels” – 140,000 доллар
Дэлхийн хамгийн үнэтэй энэхүү тоглоомон машин нь 18 каратын цагаан алтаар бүрж, 2700 ширхэг алмазаар чимэглэгдсэн байдаг байна.



8. Покемоны карт – 150,000 доллар
Хүүхдүүдийн цуглуулж тоглох дуртай Покемон карт нь анх 1999 онд гарч байсан бөгөөд энэхүү картны цуглуулга нь дотроо ердөө л 6 ширхэгтэй боловч гоё зурагтай учир ийм үнэтэй зарагддаг ажээ. 



7. Тоглоомон цэрэг -200,000 доллар
Энэхүү цэрэг нь тоглоомон цэргийн хамгийн анхны хувилбар бөгөөд үүнийг 1963 онд Дон Левин өөрийн гараар урлажээ. 40 жилийн дараа түүний үнэ 200,000 доллар хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй нь ойлгомжтой.



6. “Куратас” робот – 1 сая доллар
Японы “Сүдобаши” компанийн бүтээсэн 3,8 метрийн урттай, 5 тонны жинтэй энэхүү аварга робот хүүхэд багачууд, тэр ч байтугай залуусын мөрөөсөл болж байгаа гэнэ. Даанч үнэ нь аль хэдийн “тэнгэрт хаджээ”.



5. Алтаар хийсэн “Саятан тоглоом” – 2 сая доллар
Хүүхдийн бизнес сэтгэлгээг хөгжүүлдэг гэгддэг энэхүү өрөгт тоглоомийг 18 каратын алтаар бүрэхэд бүтэн жилийг зарцуулжээ. 



4. “LV”-ийн баавгай – 2.1 сая доллар
Алдарт “LV” брэндийн Франц дахь загварын ордноос санаачлан бүтээсэн энэхүү баавгай 2000 онд Монакод болсон дуудлага худалдаагаар 2,1 сая доллараар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй тедди баавгайгаар шалгарсан юм.



3. “Lamborghini Aventador”-ийн тоглоомон загвар – 4,6 сая доллар
Хамгийн тансаг, шилдэг хүлэг гэгддэг  “Lamborghini Aventador” 400,000 долларын ханштай. Харин Роберт Галпений энэхүү алтаар бүрсэн тоглоомон хувилбар нь жинхэнэ машинаасаа 11 дахин үнэтэй байх ажээ. 



2. Модон дээрх байшин – 8,5 сая доллар
Хүүхэд болгон модонд авирах дуртай байдаг. Тэгвэл баячууд хүүхдүүддээ энэхүү Шотландын модон дундах 15 метр.кв  байшинг 8,5 сая доллараар авч өгч, эрхлүүлдэг байх нь. 



1. Хүүхэлдэйн байшин – 8.5 сая доллар
Хамгийн сонирхолтой нь ийм байшинг 13 жилийн турш үйлдвэрлэж байгаа бөгөөд дотроо 29 өрөөтэй ажээ .



12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()