Дэлхийн анхны нэг ч ажилтангүй ресторан нээгджээ

АНУ-ийн Сан-Франциско хотод нэгэн шинэ ресторан нээгдсэн бөгөөд хүмүүс үүнийг “Робот ресторан” хэмээн нэрлэж байгаа гэнэ. Учир нь үйлчүүлэгчид зөвхөн кредит карт болон захиалгын таблетын тусламжтайгаар л захиалгаа өгч, хоолоо авах ажээ.
Дэлхийн анхны нэг ч ажилтангүй ресторан нээгджээ


Энэхүү ресторан нь Сан-Франциско хотын “Financial” дүүрэгт байрладаг бөгөөд үүсгэн байгуулагчдийн нэг Tim Young: “Бид амт чанар сайтай түргэн хоолыг орчин үеийн шинэ технологиор дамжуулан хэрэглэгчдэд хүргэх зорилготой энэхүү рестораныг нээлээ. Дэлхийд анхдагч гэж хэлж болохоор манай ресторан цаашид сүлжээ ресторан болох төлөвлөгөөтэй байгаа” гэжээ.



Үйлчлүүлэгчид тооцоо хийх дэлгэцэнд картаа уншуулж, хоолны цэснээс сонголтоо хийн захиалснаас хэдхэн минутын дараа захиалга нь гарч ирэх аж. Ихэнхидээ мах багатай, хөнгөн чанарын хоол байх бөгөөд дундаж үнэ нь ойролцоогоор 7 доллар байдаг байна.



Үүсгэн байгуулагчид 2 сарын дараа рестораныхаа сүлжээг Лос-Анжелос хотод нээхээр бэлтгэл ажилдаа орсон ажээ.






Видео



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()