Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Бид бол техник технологийн эрин зууны хүмүүс билээ. Магадгүй ирээдүйд юмс одоогийнхоос ч илүү дэвшилттэй болохыг хэн ч үгүйсгэх аргагүй. Тиймээс бидний ажлыг хөнгөвчлөх зүйлс ар араасаа гарсаар л байна. Тэдгээрийн заримаас танд танилцуулж байна.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа


1. Гэрлэн бичигтэй сэрүүлэгтэй цаг
Зөвхөн сэрүүлэгтэй цаг ч биш, хуанли, температур хэмжигч байрлуулсан тунгалаг гэрлэн самбар дээр та гэрийнхэндээ зориулсан халуун дулаан үгээ бичиж болно. (40,000 төгрөг)



2. Сойз ариутгагч
Амны хөндийн өвчлөлөөс сэргийлэх хамгийн шилдэг төхөөрөмж энэ болов уу. Энэ хөөрхөн дүрстэй ариутгагч нь хэт ягаан туяаны гэрлээр таны сойзыг бактергүй болгоно. (50,000 төгрөг)



3. Өнгө оруулагч үзэг
Та бодит юмсад энэхүү үзгээ хүргэж өнгийг нь хуулаад, юм зурж, бичиж болно. Өмнө хуулсан өнгөнүүдээ ч мөн хадгалах санах ойтой.



4. Цоож
Та гэрээсээ хол байгаа үедээ ч хаалганыхаа цоожийг хүссэнээрээ цоожилж, тайлах боломжтой боллоо. Ингэхийн тулд энэхүү “Локитрон”-ийг утастайгаа холбох хэрэгтэй. 



5. USB холбогчоор цэнэглэгддэг баттерей
Байн байн шинэ баттерей худалдаж авах шаардлагагүй боллоо. Цэнэг нь дуусангуут USB холболтоор нь шууд цэнэглэж болох нь ээ. (35,000 төгрөг)



6. Гар утас тогтоогч
Зарим залгуурыг хэтэрхий өндөрт тогтоосноос болоод утасны тань залгуур хүрэхгүй байна уу? Энэ асуудлыг шийдэх цаг нь болжээ. (15,900 төгрөг)



7. Тарвас зүсэгч
Гучхан секундэд тарвасыг яг ижил хэмжээтэй зүсэх хялбар аргыг энэхүү бүтээл танд олгож байна. (17,100 төгрөг)



8. Электрон хэмжигчтэй халбага
Интернэтээс шинэ орц туршиж үзэх гэж байна уу? Энэ халбага хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. (25,600 төгрөг)



9. Хальж урсахаас сэргийлсэн юүлүүр 
Гал тогоонд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг. Нэг савнаас нөгөө рүү юүлэхэд хальж асгараад байдаг. Энэ асуудлыг 8.25 доллар буюу 16,400 төгрөгөөр шийдэж болох нь ээ.  



10. Поднос
Эвлүүлдэг “puzzle”-ний хэлбэртэй энэхүү поднос нь хундаганы суурьт яг тохирох ухлаадастай бөгөөд энэ нь хэрэглэгчдэд маш их таалагдаж байгаа гэнэ. (40,000 төгрөг)



11. Нугардаг нарны шил
4 өнгөний сонголттой бөгөөд 20 доллар (40,000 төгрөг)-ын үнэтэй.



12. Автомат услагчтай цэцгийн сав
Хөдөө гадаа олон хоногоор явахдаа цэцэгнүүдээ үхчихвий хэмээн айх хэрэггүй боллоо. (396,000 төгрөг)



13. Бөглөө онгойлгогч
Ундаа, шар айрагны бөглөөг хялбар онгойлгоод зогсохгүй бөглөөг нь задгай хаягдахаас сэргийлсэн цуглуулагчтай. Энэ нь нийт 30 бөглөө орох зайтай ажээ. (18,800 төгрөг)



14. Амьтан хооллогч
Ажилдаа явахдаа муур, нохойныхоо хоолыг дотор нь хийгээд, цагаа тохируулахад л хангалттай. (695,000 төгрөг)



15. Талх шарагч
Харахад цөцгийн тосны энгийн л нэг хутга шиг ч гэлээ, талх шарагч гэвэл та итгэх үү? Наана нь гарч байгаа зурагнаас нь хэр сайн шарагдаж байгааг нь мэдэж болно. 



16. Өлгүүр
Энэхүү соронзтой өлгүүр маш цэвэрхэн харагдаж байгаа биз? Цагаан, хар, хүрэн 3 өнгийн сонголттой. 2 кг түвэггүй даах ажээ.



17. Коктейл бэлтгэгч
Та хэрвээ хэрхэн коктейл хийхээ мэдэхгүй байгаа бол энэхүү бэлтгэгчийг хундагандаа хийгээд зураасных нь дагуу уух зүйлсээ хийгээрэй. 



18. USB холболттой агаар чийгшүүлэгч
300 мл усыг 8 цагийн турш чийгшүүлж дуусмагч өөрөө автоматаар унтардаг.  Байнга компьютертэй ажилладаг хүмүүсд нэн тохиромжтой эд ажээ.  (33,800 төгрөг)



19. Халбага тогтоогч
Шөл хутгаж муухай болсон халбагыг ширээн дээр нь тавихад тэр хавийн зүйлсээ давхар бохирдуулаад байдаг. Түүнээс сэргийлэх зорилготой энэхүү бүтээгдэхүүнийг 9 доллар буюу монгол мөнгөөр 18,000 төгрөгөөр худалдан авах боломжтой.



20. Давс, перецний сав
Гэрлийн унтраалга шиг загвартай бөгөөд дотроо 2 тасалгаатай. (27,900 төгрөг)



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()