Хэрхэн богино хугацаанд гадаад хэл сурах вэ?

2015-10-11, 00:33
18,585
Kato Lomb бол Унгарын мэргэжлийн орчуулагч бөгөөд 16 хэл мэддэг юм байна. Тэрээр хэл сурахыг хүсэж буй хүмүүст зориулан хэрхэн богино хугацаанд гадаад хэлийг төгс сурж чадсан нууцаасаа хуваалцжээ. Тиймээс бид та бүхэндээ түүний өгсөн үнэтэй зөвлөгөөг хүргэж байна.
Хэрхэн богино хугацаанд гадаад хэл сурах вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Хэл сурахын тулд өдөрт маш олон цагаар хичээллэх хэрэггүй. Харин өдөр бүр 10-аас 20 минутын турш ялангуяа өглөө хичээллэхийг зөвлөж байна.



2. Бүх хүмүүс ганцаараа хичээллэж чадахгүй. Тиймээс өөртөө туслах, дэмжих нэгэн зорилгын төлөө явж буй найзтай болоорой. Хамтдаа хийх нь илүү үр дүнд хүргэх болно.



3. Үгийг өдөржин уншиж цээжлэх нь тийм ч үр дүнтэй биш. Харин өдөр тутмын амьдралд хэрэглэж болохуйц үгсийг тогтоогоорой. Жишээ нь: Яг одоо хоол идэхийг хүсэж байгаа гэж бодъё... Тэгвэл та “Би хоол идмээр байна” гэж хэлэхийг мэдсэнээр илүү хурдан үр дүнтэй тухайн хэлээ сурах болно.



4. Таны нүдэнд харагдсан гадаад хэл дээрх бүх л зүйлсийг орчуулж, ойлгохыг хичээгээрэй. Сурталчилгаа, дуу болон кинон дээр гардаг үгс гэх мэт...



5. Хэрвээ таны залхуу хүрвэл: “Яг одоо таныг зүгээр сууж байхад өөр нэгэн ном бариад сууж байгаа. Цаг гэдэг үнэтэй ахин хэзээ ч яг одооны энэ хором мөч олдохгүй” гэж бодоорой.



6. Үргэлж ном харж суух хэрэггүй. Заримдаа гадаад дуу сонсож, кино үзэх эсвэл интернэтээр чатлах гэх мэт сонирхолтой зүйлс хийж болно.



7. Алдаа гаргахаас хэзээ ч эмээх хэрэггүй. Буруу хэлчих болов уу?... гэж ихэнх хүмүүс айдгаас болж хэл сурч чаддаггүй юм шүү.



Өдгөө 86 настай Kato Lomb нэгэн өдөр 54 настай найзтайгаа уулзаад: “Чи үнэхээр залуу байна. Чамд нас байна бас цаг байна. Хэл сурахад хэзээ ч оройтохгүй” гэж хэлжээ.



22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()