Танзанийн “албинос” хүмүүсийн хөөрхийлөлтэй хувь заяа

Гэрэл зурагчин Эрик Ляфорг Танзанийн альбинос хүүхдүүдийн эмгэнэлт амьдралын талаарх баримтат сурвалжлагийг бэлдсэн байна. Тэднийг хар домчид аз авч ирдэг хэмээн үздэг нь хөөрхийлөлтэй хувь тавилангийн үндэс болжээ. Удахгүй тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд альбиносуудын амь нас, эрүүл мэндэд халддаг байдал ч хурцаар тавигдах шинжтэй.
Танзанийн “албинос” хүмүүсийн хөөрхийлөлтэй хувь заяа
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


Ляфорг буяны үйл ажиллагаа явуулдаг “Under the Same Sun” байгууллагаар оржээ. Энд альбинос хүүхдүүд 24 цагийн хамгаалалт дор аж төрдөг. Тэднийг гадагш нь зөвхөн хамгаалагчтай хамт гаргадаг гэнэ. “Танзанид альбиносуудын бие эрхтэн алтны дайтай үнэлэгдэнэ. Хар домчид тэдний биеэс хамар, бэлэг эрхтэн, хэл, гар, хөлийн хуруу, чих гэх зэрэг  эрхтэнүүдийг аз жаргал авч ирдэг гэх тан бэлтгэхэд ашигладаг” хэмээн Ляфорг ярив.

2000 оноос хойш тус улсад альбиносуудыг хөнөөсөн 76 хэрэг албан ёсоор бүртгэгдсэн ч үнэн хэрэгтээ үүнээс ч өндөр тоо гарах гэнэ. Танзанийн Ерөнхийлөгч Жакайя Киквете энэ халдлагыг “бузар булай”, “улс орны хувьд жинхэнэ шившиг” хэмээн тодорхойлсон байна. Альбиносуудын дөрвөн мөч 500-гаас 75 мянган долларын үнэд хүрэх бөгөөд иргэдийнх нь сарын дундаж цалин 40 доллараас бага тус улсад  энэ нь асар өндөр ханш юм.

Тэрээр хүүхдүүдтэй ярилцсан байна. 14 настай Эммануэль Фесто гэмт этгээдүүдийн харгис халдлагад өртөж, амьдаараа тамлагджээ. Тэд түүний нэг гарыг тохойгоор нь тасалж, нөгөө гарынх нь хуруунуудыг огтлоод аваад явжээ. Түүгээр ч зогсохгүй дөрвөн шүдийг нь булгалж, хэлийг нь зүссэн гэнэ.

Хэдийгээр эрхтэн дутуу болсон ч Эммануэль зураг зурах дуртай. Тэр “эх орныхоо төлөө” зүтгэхийн тулд Ерөнхий сайд болохыг хүсдэг байна.



Танзанийн альбиносуудад зориулсан байранд амьдардаг хүүхэд, залуус



Зургаахан настай Барак Космас ч нэгэн аймшигт түүхийн эзэн. 



Түүний гарыг тайрсан хэрэгт 17 хүнийг сэжиглэн саатуулаад байгаагийн дотор төрсөн эцэг болон бага ах нь байгаа юм. Тэд Баракын гарыг огтлоод таван мянган доллараар зарчихсан ажээ.



Танзанийн хар домчид





11 настай Мвигул Матонанге “Тэд миний гарыг бохир даавуунд ороогоод бутан дундуур ороод алга болсон” хэмээн болсон явдлыг дурсан ярьжээ.







Кабула Нгаранго охин мөн л халдлагын золиос болжээ. Түүнийг 12 настай байхад нь гарыг нь тайрчээ. Харгис зандалчид энэ хэргээ түүнийг ээжийнхээ өвөрт унтаж байхад нь үйлдсэн байна. Охин хуульч болж, альбиносуудыг хамгаалахыг мөрөөддөг.



Кулва Лусана 17 настай. 2001 онд гараа алдсан. Халдлагын үеэр тэр гэмт этгээдүүдийн нэгийг таньсан бөгөөд тэр авга ах нь байжээ. “Гарыг минь тайрч байхад өвчин мэдрээгүй. Харин тэднийг яваад өгсний дараа аймшигтай өьдөж, би орилсон” хэмээн ярив.



16 настай Пендо Серенгема гэртээ байж байгаад гараа алджээ. “Тэд миний гарыг сүхээр цавчсан... харин хоёр дахь цавчилтаараа огтолсон” хэмээн тэрээр аймшигт мөчийг дурсан ярьжээ.



Эммануэль Фесто, Пендо Серенгема нар.



Эммануэль Фесто 2007 онд гараа алджээ. Түүний нэг гарыг тохойгоор нь тайрч, нөгөө гарынх нь хуруунуудыг  огтолсон байна. Мөн тэр үеэр Эммануэль  дөрвөн шүдээ алдаж, хэлээ гэмтээсэн байна.



32 настай, альбинос эмэгтэй Мариам эдгээр хүүхдүүдийн хувьд эх нь л гэсэн үг. Тэрээр 2008 онд хоёр гар төдийгүй хэвлий дэх үрээ алдсан ажээ.







Мариамын дүү Женифер 16 настай. Мариамыг халдлагад өртсөний дараа Женифер зандалчдыг эргэн ирэх вий хэмээн эмээж хоёр долоо хоногийн турш ойд нуугдсан гэнэ. Тэр одоо энэ байгууллагад амьдарч байгаа цорын ганц бүрэн бүтэн биетэй альбинос юм.





14 настай Адам Роберт мөн л халдлагад өртсөн байна. Тэр гурван хуруугаа цавчуулжээ. Азаар амьд үлдэж, цагдаа нарт дээрх гэмт үйлдэлд төрсөн эцэг, хойд эх, ууган ах нараа холбоотой болохыг мэдэгдсэн байна. Хөршүүд нь ч түүний мэдүүлэгийг баталснаар гэмт хэрэгтнүүд баригджээ. Адам одоо хэзээ ч гэр бүлдээ буцаж очихгүй гэсэн байна.









Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()