Жеймс Бонд цувралын дараагийн анги удахгүй гарах гэж байна

Алдарт Жеймс Бонд цувралын 26 дугаар анги “Spectre” удахгүй дэлгэцэнд гарах гэж байна. Гол дүрд нь дөрөв дэх удаагаа Английн алдарт жүжигчин Даниэл Крэйг тоглосон бол дүрүүдэд Италийн үзэсгэлэнт жүжигчин Моника Беллучи болон Оскарын шагналт Австрийн жүжигчин Кристофер Валтз нар тоглож найруулагчаар нь Сэм Мэндэс ажиллажээ.
Жеймс Бонд цувралын дараагийн анги удахгүй гарах гэж байна
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа


Spectre кампанит ажлын хүрээнд, Heineken шинэ ТВ реклам гаргасан бөгөөд үүнд Даниэл Крэйг буюу Жеймс Бонд завь жолоодон асар хурдтайгаар дайснаасаа зугтааж байгаагаар гардаг. Heineken тус рекламд Spectre-д ажилласан мэргэжлийн зураглаач, орлон тоглогчдыг ашиглан гүйцэтгэсэн нь киноны бодит хэсэг мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зара хэмээх залуухан бүсгүй санаандгүйгээр хөөцөлдөөний нэг хэсэг болж Бонд-д туслаж байгаа нь сонирхолтой нугалаа болжээ.

Spectre нь Жеймс Бонд болон Heineken брэндийн түншлэлийн 7 дахь цуврал болж байна. Spectre кампанит ажил нь Heineken-ы хувьд 2015 онд дэлхий даяар өрнүүлж байгаа хамгийн том маркетингийн ажиллагаа юм. Жеймс Бонд болон Heineken брэнд анх 1997 онд түншлэлээ Tomorrow Never Dies киногоор эхлүүлэн 17 дахь жилдээ тууштай хамтарч байна.


Видео



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.