Билл Гейтс: “Бодит амьдралд дахин шалгалт эсвэл зуны амралт гэж байхгүй”

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтс (Bill Gates) нь өдгөө 59 настай билээ. Тэрээр сургуулиа орхисон хэдий ч, маш том амжилтанд хүрч чадсан. Тиймээс бид та бүхэндээ түүний “Амжилтанд хүрэх” зөвлөгөөг хүргэж байна.
Билл Гейтс: “Бодит амьдралд дахин шалгалт эсвэл зуны амралт гэж байхгүй”
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа


1. Амьдрал шударга биш гэдгийг үргэлж санаж яв.



2. Хүмүүст чиний юу хүсэж бас ямар мөрөөдөлтэй чинь огтхон ч чухал биш. Харин юунд хүрч чадаж байгаа, юу хийдэг чинь л чухал байдаг.



3. Чи их сургууль, дунд сургуульд хичнээн их мөнгө төлнө төдий чинээгээр мундаг хүн болж, сайхан ажил хийнэ гэсэн үг биш. Хүн өөрөө хичээвэл олон сая долларын үнэтэй сургуулиас илүү их мэдлэгийг үнэгүй номын сангаас олж авч чаддаг.



4. Багш нар хэтэрхий хатуу, ядаргаатай санагддаг уу?... Тэгвэл ирээдүйд ажиллах дарга чинь түүнээс ч хатуу байх болно.



5. Түргэн хоолны газар ажиллах нь ичмээр зүйл гэж үү?... Хаана ажиллах чинь хэзээ ч нэр хүндийг тань тодорхойлж чадахгүй. Зарим хүний хувьд хүсээд ч ирэхгүй ажлыг хийж байгаагаа санах хэрэгтэй.



6. Алдаа дутагдал нь хэзээ ч тухайн хүний эцэг эхийн буруу байдаггүй. Тиймээс алдаа бүрээ гэр бүлийн хүмүүжилд өгөх хэрэггүй.



7. Тусламж хэрэгтэй байгаа ядуу орнуудад туслахаар явахаасаа өмнө ээжээрээ хоол хийлгэж, өрөөгөө цэвэрлүүлж байгаа бол больсон нь дээр. Эргэн тойронд байх хүмүүст туслахгүй хэрнээ тэр холыг зорих шаардлага үгүй.



8. Сургуульд чамайг муу эсвэл сайн авсан гэж дүгнээд, ахин шалгалтанд бэлдэх хугацаа өгч байна уу?... Тэгвэл бодит амьдралд ямар ч давтан шалгалт мөн зуны амралт байдаггүй юм.



9. Ажиллах, сурах хоёр тэс ондоо зүйл. Маш ховор тохиолдолд л чиний юу бодож байгааг чинь анхаарах хүн ажил дээр чинь гарч ирэх болно.



10. Зурагтаар үзсэн бүгдээ бодит амьдрал гэж итгэх хэрэггүй. Хэн ч өдөржин кафе эсвэл ажил дээрээ байдаггүй юм.



11. Хэрвээ танай сургуульд нүдний шилтэй, хичээлээ үргэлж хийдэг нэгэн байгаа бол тэдэнтэй муухай харьцах хэрэггүй. Учир нь тэр чиний ирээдүйн дарга чинь болж мэднэ.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()