Түүхэн дэх хамгийн хожуу төрөлтүүд

Манай орны хувьд 40 наснаас дээшхи төрөлтийг хожуу төрөлтөд тооцдог. Харин дэлхийн түүхэн дэх хамгийн хожуу төрөлт 70 настайдаа төрсөн хэмээн бүртгэгдсэн байдаг ажээ. Үнэхээр итгэмээргүй санагдаж байгаа ч, боломжгүй зүйл гэж хорвоод үгүй шүү дээ. Тэдний биемахбодийн онцлог нь амьдарч буй орчин, сэтгэлзүйн байдлаасаа хамаараад өөр байдаг ч байж магадгүй юм. Ингээд уншигч та бүхэндээ хамгийн өндөр настай 11 ээжүүдийг танилцуулж байна.
Түүхэн дэх хамгийн хожуу төрөлтүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


11. Lauren Cohen – 58 нас
Өөрөөсөө 20 насаар дүү нөхөртэй энэ хуульч бүсгүйн том охин одоо 26 настай бөгөөд, тэрээр 2004 онд ахин нэг охин төрүүлж, 2 жилийн дараа 58 насандаа хуруу шилний аргаар 2 ихэр хүүхэд төрүүлжээ.



10. Janine Salomon – 62 нас
Тэрээр 2001 онд төрсөн дүүгийнхээ хүүхдийг үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлсэн бөгөөд энэ үйл явдал нь нилээдгүй шуугиан тарьсан юм. Гэвч тэр энэ бүхнийг үл тоон, дүүгийнхээ удам угсааг залгамжлахыг хүссэн хэмээн хариу мэдэгдсэн юм.



9. Annegret Raunig –65 нас
Энэ оны эхээр 4 ихэр төрүүлсэн (3 хүү 1 охин) дэлхийн хамгийн өндөр настай ээж болсон юм. Тэр одоо нийт 11 хүүхэд, 7 ач зээтэй ажээ.



8. Elizabeth Edney – 66 нас
Та 66 насандаа 7 хоногийн 5 өдөрт нь завгүй ажилладаг мөртлөө “Одоо л хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой нас” гэж бодож чадах уу? Төсөөлөхөд ч бэрх байгаа биз? Тэгвэл Elizabeth Edney 66 насандаа хүү төрүүлсэн байна. Тэр өөрийн нас, биемахбодийн онцлогийг ч үл тоон, яг л 36-тай юм шиг хүүхдээ асарч тойглодог гэнэ.



7. Don Brooke – 59 нас
Түүнийг жирэмсэн болоход нь эмч нар хорт хавдар хэмээн буруу оношилж байсан удаатай. Гэсэн ч тэр өөрөөрөө жирэмсэлж, эрүүл энх хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болсон байна. 



6. Ann Stolper – Ач зээгийнхээ тээгч эх болсон эмэгтэй
Түүний охин 25 настай Karin хорт хавдраас болж саваа авахуулсан байна. Ингээд тэр охин хүргэн хоёртоо хүүхдийг нь тээж төрүүлж өгөхөөр болж, 2006 онд буюу 58 насандаа тээгч эх болж байжээ.



5. Janice Wolfe – 62 нас
2006 онд тэрээр хуруу шилний аргаар 62 насандаа хүү төрүүлжээ. Түүнчлэн 20 ач зээ, 3 жичтэй (Ач зээгийн хүү/охин) ажээ.



4. Sandra Lennon – Английн хоёр дахь өндөр настай ээж
2004 онд буюу 59 насандаа 3 дахь хүүгээ төрүүлэхдээ тэр 2 хүүхэд, 4 ач зээгийн эмээ болсон байжээ. Хамгийн бага хүүгээ хуруу шилний аргаар төрүүлсэн байна.



3. Adriana Iliscu – 66 нас
Тэр 2005 онд охиноо төрүүлэхээсээ өмнө 9 жилийн турш хуруу шилний аргаар хүүхэд төрүүлэх гэсэн ч хүүхэд нь хэвлийдээ амьгүй болж, амьгүй төрөх зэргээр дандаа бүтэлгүй болж байжээ.



2. Maria del Carmen Busada Lara -  67 нас
Түүний ээж нь 101 насалсан учир тэр ээжийнхээ генийг авсан хэмээн боддог байжээ. Тэр үр шилжүүлэн суулгуулах аргаар жирэмслэхийн тулд эмч нарт 55 настай хэмээн худал хэлсэн ч яг үнэндээ 66 настай байсан байна. Ийнхүү 67 нас хүрэхээсээ 7 хоногийн өмнө 2 ихэр төрүүлжээ. Харамсалтай нь 2 жилийн дараа өндгөвчний хорт хавдраар нас баржээ.



1. Omkari Panvar – 70 нас
Энэтхэгийн иргэн 70 настай эмэгтэй 2 хүүхэд төрүүлснээр дэлхийн хамгийн өндөр настай ээж болсон юм. Ихрүүд төрөх ёстой хугацаанаасаа сарын өмнө төрсөн ч, эрүүл энх өссөн ажээ. Омкари болон түүний нөхөр Чармс нар удаан хугацааны туршид хүүхдийн мөрөөсөл болсны эцэст үр шилжүүлэн суулгуулах аргаар 2 ихэр хүүхдийн эцэг эх болжээ .



9
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()