Таныг жин хасахад туслах шилдэг 20 хүнс

2015-10-14, 20:01
18,366
Жин хасах гэж буй болон жин хасахаар идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьж буй бүсгүйчүүдээ наашаа суугаарай. Та бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Хичнээн их дасгал хөдөлгөөн хийгээд хүссэн үр дүндээ хүрэхгүй, хоолоо хасаад хасаад нэг л болохгүй байгаа бол дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэхийг зөвлөе. Өөх шатаах хамгийн шилдэг хүнсийг танилцуулж байна.
Таныг жин хасахад туслах шилдэг 20 хүнс
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа


1. Сүүн бүтээгдэхүүн
Ааруул, ээзгий, тараг, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнүүд нь хүний биеийн кальцийг нэмэгдүүлж, өөхийг шатаахад өндөр үүрэг гүйцэтгэдэг.  Энергийг хуримтлуулахаас гадна тогтмол хэрэглэснээр биеийг хоргүйжүүлж, метаболизм буюу бодисын солилцоог нэмэгдүүлнэ.



2. Цагаан гаа
Сэнгэнэсэн хэрнээ “халуун ногоо” шиг амттай энэ хүнс нь өөх шатаахаас гадна арьсийг эрүүл толигор болгож, залуужуулах ид шидтэй.



3. Байцаа
Цэцэгт байцаа, бөөрөнхий байцаа болон брокколи зэрэг “ногоон” ногоонууд нь витаминаар баялаг, илчлэг шатаах шилдэг хүнс юм. Дуучин Beyonce-ийн сайхан биеийн нууц ердөө л эдгээрийг байнга хэрэглэдэгт байдаг.



4. Өргөст хэмх
Өргөст хэмх нь хүний биед хуримтлагдсан хорт бодисуудыг шээсээр хөөн гаргадаг.



5. Синнамон
Шанцай ч гэх нь бий. Энэ нь цусан дах сахарын хэмжээг бууруулж, өөхийг идэвхитэй шатаагч хүнсний нэг юм. Шанцайг цай, кофе, тараганд хийж ууж болохоос гадна устай холин дангаар нь  ч ууж болно. Ингэхдээ 1 халбага зөгийн балтай буцалсан халуун усанд 1 жижиг халбага нунтагласан шанцай хийнэ. Итгэмээргүй өөрчлөлт гарах болно.



6. Бэрсүүт жүрж
АНУ-ийн Калифорни мужийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар 12 долоо хоногийн турш бэрсүүт жүрж идсэн хүмүүсийн хассан дундаж жин 1,5 кг байжээ. Арааны шүлс асгаруулам  энэхүү жимсийг идэнгээ жингээ хасч болох нь ээ.



7. Ногоон цай
Ази бүсгүйчүүдийн туранхай гоолиг байдаг нууц юу гээч? Ердөө л ногоон цай шүү дээ. Ногоон цай нь байгалийн каффейн агуулдаг бөгөөд бодисын солилцоог 15-20 хувиар нэмэгдүүлдэг байна. Өдрийн 3 удаа уухад ямар ч махлаг хүн жин хасахаас өөр аргагүй байдаг байна.



8. Ус
Усүйгээр ямар ч амьд организм “амьд” байж чадахгүй. Өдөрт дор хаяж 500 гр ус уух нь калорийг 30 хувь шатаадгийг Германы эрдэмтэд тогтоожээ. Та өдөрт 2л ус ууснаар эрүүл байх нөхцөл бүрдэнэ.



9. Бөөрөлзгөнө
Хоол идэхээс хагас цагийн өмнө аяганы тал бөөрөлзгөнө идвэл жин хасахад маш их тустай.



10. Гич
Өөх шатаахаас гадна ходоодны шүүрлийг багасгадаг.



11. Жүрж
Жүрж нь маш өег, калори шатаах амттай аргуудын нэг бөгөөд нэг бөөрөнхий жүрж идэхэд 4 цагийн турш өлсөхгүй явна гээд боддоо?



12. Бүйлс
Хүмүүс бүйлсийг самар гэж боддог ч энэ нь яг үнэндээ самар биш үр юм. Өегөөс гадна калори шатаагч  жимс юм.



13. Тунхуу
Эмнэлзүйн ач холбогдолтой тунхууны үндсэнд агуулагддаг ферментүүд нь өөхийг шатаах чадвартай байдаг ажээ. Түүнчлэн халдварын эсрэг болон шээх хөөх үйлчлэлтэй.



14. Буурцаг
Төрөл бүрийн хоол болон салатанд хийж идэж хэвшээрэй.



15. Наргил модны жимс



16. Ханборгоцой
Калори идэвхитэй шатаагч жимс. Өл дарах чадвараараа шалгарсан төдийгүй жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн хэрэгтэй амин дэмүүдийг агуулдаг.



17. Папапаяа жимс



18. Улаан дарс
Улаан дарсны ашиг тусыг тоолж барамгүй. Зүрхний шигдээс, цус багадалтаас сэргийлэх энэхүү шидэт ундаа нь калорийг ч шатаах шилдэг арга болдог. Алкохолны агууламжтай хэмээн уухаас зайлсхийдэг хүмүүс байдаг. Харин ч тогтмол бөгөөд хэмжээг нь тааруулж ууж чадвал таны биед сайн нөлөөтэй.



19. Алим, лийр
Хоолны дэглэм барьж буй эмэгтэйчүүддээ өдөрт 3 алим эсвэл лийр идэхийг зөвлөе. Биеийг хоргүйжүүлж, эрч хүчийг тань нэмэгдүүлнэ.



20. Овьёос
Овьёос нь илүүдэл өөхийг үүсгэгч уургийн задралыг зогсоодог. 


7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()