Дэлхийн хамгийн өвөрмөц ресторанууд

Өнөө үед маш олон тансаг зоогийн газрууд үүд хаалгаа нээх болсны зарим нь бусдаас өвөрмөц, бүр дэндүү гэмээр содон байх ажээ. Хэзээ нэгэн цагт эдгээр газруудад очих хүсэл өөрийн эрхгүй төрөх болов уу. Ингээд та бүхэнд дэлхий өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй сонин содон, итгэмээргүй ресторануудыг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн өвөрмөц ресторанууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. АНУ дахь харанхуй ресторан
Калифорни мужид байрлах энэхүү рестораны зургийг утасны гэрлийн тусламжтай авсан бөгөөд үйлчлэгч нар нь бүгд хараагүй хүмүүс байдаг ажээ.



2. БНХАУ-н мөсөн ресторан
100 хүний багтаамжтай энэхүү ресторан нь Харбин хотын мөсөн байгууламжын нэгээхэн хэсэг юм. Харбин бол урд хөршийн хамгийн хүйтэн цэг билээ.



3. БНХАУ-н нохойн ресторан
Хятадын нийслэл Бээжин хотноо байрлах энэхүү зоогийн газарт тэжээвэр нохдын нас, үүлдрээс нь хамааран өөр өөр төрлийн хоол тэжээлийг захиалгаар хийдэг ажээ. Хятад улсад удирдагч Мао Зе Дон-ий үед гэртээ нохой тэжээх нь хориотой байсан бөгөөд хэдхэн жилийн өмнө зөвшөөрөгдсөн ажээ.



4. Суултууртай ресторан
Ахиад л өмнөд хөрш... Хятадын Гуандон мужийн Шэн Жэнь дүүрэгт яг ариун цэврийн өрөө шиг засалттай ресторан байдаг бөгөөд үйлчлүүлэгчид жорлонгийн суултуур дээр суун, хооллох ажээ.



5. Бельги улс дахь агаарын ресторан
Шилдэг 22 тогоочийн баг бүрэлдэхүүнээс бүрдэх энэхүү рүсторан нь газраас 50 метрийн өндөрт өргөгдсөн байдаг ажээ.


6. Сингапурын тэргэнцэртэй ресторан
Энэхүү ресторанд уламжлалт нууц жороор бэлтгэсэн хоолоор үйлчлүүлэгчдийг дайлах бөгөөд тэргэнцэрэн сандалтай. Яг ч суумгай хүмүүст зориулсан биш хэрнээ бусдаас илүү содон байхын тулд л ийм зүйл санаачлаа болов уу.



7. Голландын өвөрмөц ресторан
Голланд улсын “Wageningen” их сургуульд шинэ хүнсний бүтээгдэхүүн савлах, турших зэрэгт үйлчлүүлэгчдийн үзүүлж буй хариу үйлдлийг хянах ресторан байдаг.



8. “Битлз” ресторан
Английн алдарт “Битлз” хамтлагийн 8 дахь цомог болох “Sgt.Pepper’s Lonely Hearts Club” цомгийн нүүр зурагт орсон алдартнуудын гэрэл зургаар чимэглэсэн 110 өрөөтэй энэхүү ресторанд ширээ захиалах гэж чамгүй хөлс төлдөг ажээ. Домогт хамтлаг энэ газарт өмнө нь тоглолтоо хийж байсан байна.



9. Манга ресторан
Японд байх эл рестораны зөөгч, ажилчид нь бүгд манга цуврал дээр гардаг дүрүүдэд хувирсан байдаг байна. Үүгээр ч зогсохгүй энэхүү ресторанаар үйлчлүүлж буй хүмүүс  ч гэсэн манган дээр гардаг дүрүүд шиг жүжиглэх ёстой гэнэ.



10. АНУ-н хөрөнгийн биржийн ресторан
Нью-Йорк хот дахь энэхүү рестораны дотоод засал нь бүхэлдээ хөрөнгийн биржийг санагдуулам ажээ. Хоол болон уух зүйлсийн үнэ нь тухайн үеийнхээ валютын ханшаар үнэлэгддэг гэнэ.



11. Токио хотын Хибаритэ ресторан
Энэхүү рестораны зөөгчид бүгд эрэгтэй бөгөөд эмэгтэй хувцасаар жигдэрч, эмэгтэй хүн шиг аягладагаараа онцлог ажээ.



12. Робот ресторан
Тайландын нийслэл Банкок хотын иргэн анх 930,000 доллараар энэхүү зоогийн газраа худалдаж авч байжээ. 4 робот үйлчлүүлэгчдийн хоолыг зөөж, үйлчилдэг байна.



13. Энэтхэгийн далайн усан доорх ресторан
Далайн түвшнээс доош 5 метрийн гүнд байрлах энэхүү ресторан нь 2014 онд “New York Daily News” сэтгүүлээс шалгаруулсан хамгийн шилдэг ресторан болж байжээ.



14. “The Pale Blue Door” ресторан
Английн загвар зохион бүтээгч Tony Hornecker энэхүү ресторанаа гудамжны хог хаягдлаас цуглуулсан материалаар босгосон ажээ. Энд хоолоход ер бусын сайхан мэдрэмж төрдөг тухайгаа цахим хуудсандаа нийтэлсэн байна.



15. Явдаг ресторан
Хятадын Ляо Нинг мужид байх энэхүү автобусан ресторанаар нэг удаа үйлчлүүлэх үнэ нь чамгүй үнэтэй буюу 20,000 юуан ажээ.



16. Бас нэгэн робот ресторан
Хятадын Харбин хотод 2012 онд нээгдсэн энэхүү ресторануудын зөөгчид болох бяцхан роботуудыг 2 цаг цэнэглэхэд 5 цагийн турш үйлчлэх бөгөөд 10 төрлийн нүүрний хувирлыг үзүүлэх чадвартай гэнэ.



17. Барби ресторан
Тайваны нийслэл Тайпэй хотод 2013 онд нээгдсэн энэхүү рестораны дотоод засал тэр чигтээ барби хүүхэлдэй болон түүний эд хэрэглэлүүдээр чимэглэгдсэн байдаг ажээ.



18. Аризона мужийн бургерийн газар
Энэхүү рестораны гол онцлог нь 3-4 давхар бургер хийдгээрээ алдартай бөгөөд үйлчлэгч нар нь эмчийн хувцас өмсдөг гэнэ. Рестораны удирдлага саяхан Аризона дах салбараа Лас-Вегас руу нүүлгэсэн гэнэ.



19. Мууран кафе
Таны ширээний дээр сагсан дотор муур унтаж байвал ямар санагдах вэ? Энэхүү кафе нь нээгдсэн цагаасаа эхлэн мууранд хайртай хүмүүсийн байнгын үйлчлүүлдэг газар болсон бөгөөд Нью-Йорк, Денвер, Парис, Копенхаген зэрэг хотуудад нээгдсэн ажээ. 



20. Тайландын өвөрмөц ресторан
Энэхүү рестораны үйлчлэгч нар бүгд толгойдоо бэлгэвч углаж явах ёстой байдаг бөгөөд энэ нь олон нийтэд аюулгүй бэлгийн амьдралыг сурталчилж буй хэрэг ажээ.



21. Авсан доторхи ресторан
Жүжигчин Petrica Moraru Дракулагийн дүрд хувилан тусгай үзүүлбэр үзүүлдэг ажээ.



22. Эмнэлэг ресторан
Тайваны энэхүү зоогийн газарт та уух зүйлсээ дуслын тариураар аягандаа шахуулж авах боломжтой.



23. Шорон эмнэлэг
Италид байх энэхүү зоогийн газарт та яг шоронгийн хоригдлуудын иддэг хоолыг амталж, хэсэгхэн хугацаанд ч гэсэн хоригдол шиг байж үзэх боломжтой ажээ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()