Хүний биед амьдардаг аймшигт шимэгч хорхойнууд

Зөгий, ялаа зэрэг шавжаар дамжин хүний биед орсон шимэгч хорхойнууд халуун хумхаа болон бусад амь насанд халтай халдварт өвчнүүдийн  гол үүсвэр болдог. Хамгийн аймшигтай нь олон жилийн турш ноцтой шинж тэмдэг илрэхгүй ч гэсэн, хүний биеийг дотроос нь хордуулан идэж, нэг л өдөр амийг нь авч оддог ажээ.
Хүний биед амьдардаг аймшигт шимэгч хорхойнууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа


10. Тархины шимэгч
Хүний тархинд үржиж, мэдрэлийн системийг гэмтээдэг тархигүй шимэгч. Толгой өвдөх, чичрэх, халуурах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч, үхэлд хүргэх аюултай. Халуун усанд үржиж, амьдардаг бөгөөд маш ховор буюу 1000 тохиолдол бүтгэгдсэн байдаг.



9. Нүдний шимэгч
Хүний нүдэнд удаан амьдрах чадвартай, бага багаар хараа муутгасаар сохор болгодог байна. Халуун оронд элбэг тохиолддог өвчлөлүүдийн нэг ажээ.



8. Банкрофтын шимэгч
Энэхүү шимэгч нь хүний хөл гарны тунгалгийн системд үржин, “насанд хүрмэгцээ” шингэнийг сорж, хавдар үүсгэдэг. Ийм төрлийн шимэгчтэй хүний хөл яг л зааны хөл шиг болдог байна.



7. Лоа
Шавжаар дамжин хүний биенд үүрлэж 17 жил хүртэл амьдрах чадвартай. Шимэгч үүрлэсэн цагаасаа эхлэн өсч үржсээр хүнд хөдөлж буй нь мэдрэгдэх хүртлээ томордог гэнэ.



6. Морин хэдгэнэ
Энэ нь хүн, амьтан руу өтөө цацмагц, маш хурдан үрждэг нэгэн төрлийн шавж юм. Өсч үржсээр арьсыг нүхэлж, өт хөдөлж байгааг мэдрэх хүртэл томордог байна. Морин хэдгэнийг мэс заслын аргаар биеэс гаргаж авдаг ажээ.



5. Гвинейн шимэгч
Бохир усанд орох үедээ ус залгих, эсвэл ундандаа бохир ус хэрэглэсэн тохиолдолд биен дотор ордог байна. Ходоодонд ороод жилийн дараа 60-90 см болдог бөгөөд байраа сэлгэн биеийн хэсгүүдээр тархаж, арьсыг цоолон гарч ирдэг ажээ. Ингэх үед хүний арьс тэсэхийн аргагүй загатнаж өвддөг байна.



4. Загасан хорхой
Үүнийг “Кандиру” гэж нэрлэдэг бөгөөд Амазон голд амьдардаг байна. Гол нуурын усанд орох үед бэлэг эрхтэнээр дамжин хүний биед орж, үрждэг байна. Шээх үед давсаг хорсож өвдөн, бусад өвчний эх үүсвэр болдог ажээ.



3. Аскарис
Хүний биед ороод 30 см хүртэл уртсаж, маш олон болж үржтэл ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин үржиж эхэлмэгц, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг шууд илэрдэг бөгөөд ихэнхидээ бохироос халдварладаг.



2. Арьсны шимэгч
Арьсны нүхээр орж ихэнхидээ гар, суга, цавь зэрэг газруудаар улайлт, загатналт үүсгэж, жижиг улаан идээт үрэвсэл болон хүндэрдэг байна.



1. Туузан хорхой

Хамгийн аймшигтай шимэгч хорхой болон туузан хорхой нь хүний тархинд 20 буюу түүнээс дээш жилээр амьдрах чадвартай бөгөөд бохир ус, ариутгаагүй хоол хүнс зэргээр дамждаг байна



19
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()