Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил

Уулзаад ярилцахад цаанаасаа л таатай, зөв энергитэй хүмүүс гэж байдаг. Тэдний үйлдэл болгон нь амжилттай, үг болгон нь ухаалаг байдгийн учир нь ердөө л зөв дадал зуршил. Тэд орой унтахынхаа өмнө дараах зүйлсийг дандаа хийдэг ажээ. Та ч бас зорьсондоо хүрч, өөрийгөө элдэв буруу зүйлсээс холдуулж чадна.

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил


1. Тэд талархаж мэддэг
Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өөрт байгаа зүйлстээ үргэлж талархаж, эргэн тойрны хүмүүсээ үргэлж хүндэлж байдаг. Харин гутранги хүмүүс өөрт байгаа зүйлсээ үргэлж чамлаж, голж байдаг. Энэ хоёрын хооронд маш том ялгаа бий. Хэрвээ та хоёр дахь төрлийн хүмүүсийн нэг бол яг одооноос эхлээд байгаа зүйлстээ талархаж, амьдралаа үнэлж сураарай. Үүнээс л таны амьдралын өөрчлөлт эхлэх болно.  



2. Тэд уншдаг
Твиттерийн элдэв янзын жиргээ, шар сонин, сэтгүүлийн талаар яриагүй юм шүү. Төсөөллийг тань уран зураг мэт амилуулах, шинэ сэргэг бодлуудаар тархи болоод сэтгэлийг тань дүүргэх уран зохиолын ном, урам зориг өгөх хувь хүний хөгжлийн ном зэргээс хэдхэн хуудсыг уншаад унтахад өглөөг сэргэг угтдаг ажээ.



3. Тэд төлөвлөдөг
Маргааш болон ойрын хугацаанд юу хийхээ төлөвлөж, нэг бүрчлэн бичиж тэмдэглэхэд таны зорилго нэг алхмаар наашлана гэсэн үг.



4. Тэд дүгнэдэг
АНУ-н аугаа удирдагчдын нэг Бенжамин Франклин цаг тутамд өөртөө дүгнэлт хийдэг байсан гэдэг. Юун дээр алдаж, юун дээр амжилт гаргасан, ямар үйлдлээ засах зэрэгт анхаарлаа хандуулж байж цааш цаашдын үйлс хэргээ амжилттай биелүүлж чадна.



5. Тэд бясалгадаг
Аз жаргалтай амьдралын нууц бол яахын аргагүй бясалгал. Энэ нь бодлоо цэгцэлж, шинэ өдөрт өөрийгөө бэлдэж байгаа хэрэг юм. Хорвоогийн элдэв явдал хийгээд амьдралын утга учрыг тунгаан бодох нь өдөр тутмын амьдралд тохиолддог хүндрэл бэрхшээлийг даван туулахад маш их тус болдог.


6. Тэд амарч чаддаг
Завгүй ажиллах, үр бүтээлтэй ажиллах хоёр тэс өөр ойлголт.  Ажил амьдралдаа амжилт дэвшил гаргадаг хүмүүс орой унтахдаа бүх дарамтаа мартаж өөрсдийгөө чөлөөлж чаддаг. Ингэхийн тулд та халуун ваннд орох, ганцхан аяга халуун цай уух, дуртай зүйлээ хийх (юм оёх, хөгжим сонсох, зураг зурах) гэх мэтээр өөрсдийгөө тайвшруулж, үүнээсээ таашаал хүртэж, амарч чаддаг байх ёстой.



7. Тэд эрүүл хүнс хэрэглэдэг
Тухайлбал: Тэд унтахаасаа өмнө хүнд махан хоол иддэггүй. Харин оронд нь халуун сүү, тараг уух зэрэг биеийг хоргүйжүүлэх хүнс тогтмол хэрэглэж хэвшсэн байдаг.



8. Тэд дасгал хийдэг
Сунгалтын дасгал, биеийн чилээ гаргах хөнгөхөн дасгал, йога хийх зэргээр биеэ амрааж байгаарай.



9. Тэд гар утаснаасаа салж чаддаг
Нойр хүрч, ядарсан үед 20 минут л утас юмуу компьютерийн дэлгэц ширтэхэд нойр сэргэчихдэг. Гэхдээ энэ нь биеийг улам л ядрааж байгаа хэрэг. Харин тэд орондоо орохоосоо өмнө онц шаардлагатай биш л бол хэзээ ч утсаа “ширтдэггүй”.



10. Тэд амрах тухтай орчин бүрдүүлж чаддаг.
Унтахаасаа өмнө сонгодог аяз тавих, өрөөгөө сайхан үнэрээр дүүргэх, унтаж амрахад саад болохоор зүйлсийг гаргах, өрөөний хүйтэн дулааныхаа хэмжээг тохируулах гэх мэтчилэн тавтай амрах нөхцлөө бүрдүүлээрэй. 


 

NULL

NULL

442
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()