Хоолноос гарч ирсэн итгэмээргүй зүйлс

Дэлгүүр, түргэн хоолны ресторан зэрэг бидний итгэлтэй гэж боддог газрууд үнэндээ тийм биш бололтой. Өндөр хөгжилтэй орнуудын хүнсний бүтээгдэхүүнүүд дэлхий даяар алдартай, чанартай хэмээн өөрсдийгөө сурталчилдаг ч, бодит байдал дээр итгэмээргүй, бүр сэжиг хүрмээр зүйлс хоолноос гарч ирсэн тохиолдлууд байх ажээ.
Хоолноос гарч ирсэн итгэмээргүй зүйлс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Карри соуснаас олдсон хулгана
Английн иргэн Cate Barrett хэмээх эмэгтэй дэлгүүрээс “Asda Extra Special”-ийн карри соус худалдан авчээ. Тэрээр орой нь найз залуугийнхаа дуртай хоолыг хийж байх зуур соусан дотор нэгэн биет байхыг олсон байна. Анх үүнийг хулгана гэж мэдээгүй ч, сүүлтэй байхыг нь анзаарчээ. Карритай соус дотор үхсэн хулгана байв. Тухайн байгууллагаас уучлал хүссэн хэдий ч, хамгийн дуртай амтлагчаас нь ийм зүйл гарч ирсэнд бүсгүй гомдолтой хэвээр байна, ахин авахаас ч айж байна гэжээ.



2. Талхнаас олдсон бээлий
Шарах шүүгээнээс халуун зүйл гаргахын тулд бээлийгээр жийргэлэх хэрэгтэй. Гэвч энэ бээлий дэлгүүрийн зүссэн талхан дотор байна гэдэг итгэмээргүй ажээ. Ийм хэрэг Ирланд улсад болсон бөгөөд нэгэн бүсгүй зул сарын баярын өмнөх орой дэлгүүрээс талх авсан байна. Тэрээр идэхээс нааш дотор нь жигнэгдсэн бээлий байна гэж мэдээгүй гэнэ. Үүний дараа уг талхыг хийсэн үйлдвэр бүсгүйд мөнгөн төлбөр өгч, хохиролыг нь барагдуулсан байна.



3. “McDonald”-ийн хоолон дотроос тахианы толгой гарчээ
Америкт нэгэн бүсгүй McDonald-аас тахианы мах болон бургертэй “Happy Meals” хоёрыг хүүхдүүддээ авч өгчээ. Гэвч дотроос нь тахианы шарсан толгой гарч ирсэн байна. Энэ хэргийн дараа бүсгүйд McDonald-ийнхан 100 мянган доллар өгч хохиролыг нь барагдуулжээ.



4. Хутга
АНУ-ын Нью-Йорк хотын “Subway” рестораны сендвич дотроос 17 см-ийн урттай хутга гарч ирсэн байна. John Agnesini хэмээх эр уг хэргийн хохирогч болсон бөгөөд хутга байгааг нь анзааралгүй иджээ. Азаар амаа зүсээгүй ч, хэсэг хугацааны дараа гэдэс нь өвдөж эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Ийнхүү хоолон дотроо хутга байгааг мэдсэн байна.



5. “Diet Pepsi” доторх мэлхий
Fred DeNegri хэмээх эр дэлгүүрээс пэпси лаазтай ундаа авчээ. Тэрээр амсахад нэг л эвгүй амттай байхыг анзаарсан тул асгаад дотор нь юу байгааг харсан байна. Харин дотор нь үхсэн мэлхий байжээ.



6. Зайрмагнаас олдсон хүний хуруу
Нэгэн залуу “Kohl's Frozen Custard” дэлгүүрээс зайрмаг авсан байна. Тэрээр анх хатуу зүйл байхад нь чихэр гэж бодсон ч, нэг л биш байжээ. Дараа нь усаар угааж үзтэл хүний хуруу байх нь тэр. Тус үйлдвэрийнхний мэдээлж буйгаар ослоос болж бэртсэн ажилчных нь хуруу зайрмаг руу орсон байна гэжээ.



7. Бэлгэвч
2002 оны 2 дугаар сард Канадад нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Нэгэн эмэгтэй дэлгүүрээс “clam chowder” буюу хясааны зутан шөл авсан байна. Гэвч дотроос нь бэлгэвч гарч ирсэн гэнэ.



8. Жоом
“GoldenBoy” хэмээх кунжутын үртэй амттанг худалдан авсан иргэн анх дотор нь жоом байгааг анзаараагүй байна. Угаасаа ч ялгагдахын аргагүй ижилхэн өнгө, хэлбэртэй байжээ. Тэрээр жоомны 1/3 хэсгийг нь хазсан байна.



9. Аалз
Бостонд байрлах нэгэн дэлгүүрээс Jorge Fuertes хэмээх эр усан үзэм авсан байна. Дараа нь гэртээ ирээд жимсээ идэх гэтэл дотроос нь “Black Widow” аалз гарч иржээ. Дэлгүүрийнхэн тайлбарлахдаа тухайн усан үзэм ургадаг газар уг аалз маш олноороо байдаг гэсэн байна.



10. Зайрмагнаас олдсон итгэмээргүй зүйл
Австралийн нэгэн гэр бүлийн хосууд шоколадтай зайрмаг авсан бөгөөд идэж үзээд л “баас” болохыг нь мэджээ. Тэд зайрмагаа шинжилгээнд өгч, ялгадас болохыг нь баталж чадсан байна. Ингээд тухайн зайрмагний газраас хосуудын хохиролыг барагдуулахын тулд 5 мянган доллар төлжээ.



13
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()