Бидний мэдэхгүй хачирхалтай баримтууд

Дэлхий ертөнцийн сонин содон, хачирхалтай мэдээ мэдээллийг бид та бүхэндээ өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад хамгийн аймшигтай баримтуудыг хүргэхээр шийдлээ. Доорх зүйлс таны сэтгэлийг хөдөлгөж бүр гайхшруулж ч мэднэ. Ингээд та бүхэн таалан соёрхоно уу.
Бидний мэдэхгүй хачирхалтай баримтууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Хархнууд өвөл болохоор сүүл сүүлээрээ орооцолдон нэг том бүхэл болоод хөлдчихдөг ажээ. Тийм үедээ тэдний царай, үс, цус зэрэг нь аймшигтай бөгөөд шижиг хүрмээр харагддаг байна.



2. Японд хүний мах иддэг аварга том зөгий байдаг ажээ.



3. “UVB-76” богино долгионы радио станц нь яг л нэгэн хэвийн давтамжтай үл мэдэгдэх дохиог өгдөг бөгөөд хэн ч энэ дохиог ямар дохиолол болохыг нь мэддэггүй байна.



4. Коала баавгай нь бэлгийн замын халдварт өвчин тараах боломжтой гэнэ.



5. Бразилын паку хэмээх энэ загасны шүд хүнийхтэй ижил бүтэцтэй.



6. Хүн болгон хөдөлж ч чадахгүй, ярих гэхээр хоолой нь гарахгүй байна гэж зүүдэлдэг. Харин бодит амьдрал дээр яг ийм өвчин байдагбөгөөд үүнийг “Locked-in syndrome” хэмээн нэрлэдэг байна.



7. Энэ бол сормуусны хачиг. Бидний нүүрэн дээр хэдэн мянган ийм бичил амьтад амьдардаг ажээ.



8. Таны харж буй энэхүү байшин бол Германы нэгэн жижигхэн фермийн барилга юм. 1922 оны нэгэн шөнө фермийн 6 ажилчин зээтүүгээр цохиулж нас барсан байсан бөгөөд хэн ч энэ хэргийг одоог хүртэл илрүүлж чадаагүй байна.



9. Английн эмнэлэгт байдаг энэхүү муурыг Оскар гэдэг бөгөөд аль нэг өвчтөний хажууд очоод хэвтчихвэл тэр хүн нь маргааш нь нас бардаг ажээ. Тиймээс түүнийг “үхлийн элч” хэмээх нь бий.



10. Австралийн хосууд болох Tom, Eileen Longergan нар нь усан доорх шумбалт хийхээр яваад сураггүй алга болжээ. Тэднийг далайгаас ч, өөр хаанаас ч олоогүй бөгөөд одоог хүртэл гэнэт ор мөргүй алга болсон хүмүүсийн тоонд ордог байна.



11. Энэхүү зураг дээрх гүрвэл нүднээсээ цус гаргаж цацдаг ажээ.



12. Япон улсад байрлах энэхүү “Aokigahara” хэмээх ой нь хараагдсан хэмээн ам дамжин яригддаг бөгөөд хүмүүсийн хамгийн ихээр амиа хорлодог газарт тооцогддог байна.



13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()