Дэлхийд ховорхон төрсөн хачирхалтай хүмүүс

Дэлхий ертөнц сонин содон, гайхалтай зүйлээр дүүрэн. Тэр бүгдийг нь хүргэхийг зорьдог манай сайтын хамт олны зүгээс нэгэн хачирхалтай баримтуудыг бэлтгэн хүргэж байна. Хоёр бэлэг эрхтэнтэй, өдөрт 500 удаа дур тавьдаг гэх мэт итгэхэд ч бэрх хүмүүс энэ хорвоо дээр байдаг ажээ.
Дэлхийд ховорхон төрсөн хачирхалтай хүмүүс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Дур тавьдаг өвчтэй эмэгтэй
Зара Ричардсон хэмээх энэ эмэгтэйн талаар та өмнө нь сонссон байж магадгүй. Тэрээр бэлгийн генетикийн өөрчлөлтийн синдромтой (PGAS) ямар ч бэлгийн харилцаанд орохгүйгээр өдөрт дээд талдаа 500 удаа дур тавьдаг гэнэ. Зарим хүнд энэ нь сонирхолтой, бүр сайхан санагдаж магадгүй ч Зара-ийн хувьд тийм биш, харин ч маш хэцүү байдаг гэнэ. “Би энэ өвчнөөс болоод маш их ядардаг, заримдаа гадуур явахад ч хүндрэлтэй байдаг” гэжээ.



2. Арван жилийн турш зовсон эр
Чарльз Ленон хэмээх нэгэн эр бэлгийн сулралаа эмчлүүлсний дараа 10 жилийн турш зовж явжээ. Учир нь түүний бэлэг эрхтэн байнга хөвчирч, гадуур явахад хүндрэлтэй болсон гэнэ. Удаан дугуй унах, усны хувцас өмсөх, болзоонд явахад хүртэл “тээр болдог” гэсэн байна.



3. Хоёр үтрээтэй эмэгтэй
Хазел Жойнс төрөлхийн 2 үтрээтэй бөгөөд шилжилтийн насандаа сарын тэмдгийн үеэр маш их цус гардгийн учрыг олоогүй бөгөөд найз залуу нь түүнийг бусад эмэгтэйчүүдээс өөр гэхэд эмчид үзүүлжээ. Ингээд тэр 2 үтрээ, 4 өндгөвчтэй болохоо мэдсэн байна. Эмч түүнийг хэвийн эмэгтэй шиг болгох мэс засал хийх талаар санал тавьсан ч тэр эсэргүүцсэн ажээ. Мөн түүнд порно киноны санал ч ирдэг байна.



4. Хоёр савтай эмэгтэй
Ханна Керси төрөлхийн 2 савтай төрсөн бөгөөд жирэмсэн болох боломжгүй гэж эмч нар хэлж байжээ. Гэсэн ч тэр 3 ихэр хүүхдийн ээж болж чадсан юм. Түүний охин Gracie нь нэг саванд, Ruby болон Tilly хэмээх хоёр хүүхэд нь нөгөө саванд нь бүрэлдсэн байна. Тэд маш жижигхэн төрсөн ч эсэн мэнд бойжиж байгаа ажээ.



5. Хоёр бэлэг эрхтэнтэй эр
Ийм төрлийн гажиг нь 5.5 саяд нэг тохиолддог ажээ. Тэрээр өөрийн жинхэнэ нэрээ нууцалж, интернэтэд “DiphalliaDude” хэмээх нэрээр биеийнх нь онцлогийн талаар сонирхсон хүмүүст дэлгэрэнгүй, сонирхолтой хариулт өгдөг бөгөөд итгэдэггүй хүмүүст зориулж, зураг бичлэгээ хүртэл нийтэлжээ. Мөн тэр бисекс бөгөөд 1000 гаруй сексийн хамтрагчтай гэнэ. Өөрийн амьдралаараа ном хүртэл бичсэн бөгөөд Амазоны намтар номын жагсаалтад 7 сарын турш бестселлер болсон юм байна.



6. Ямар ч үтрээгүй эмэгтэй
Дэлхий ертөнц гэдэг сонин хачинаар баян юм даа. Хос үтрээтэй эмэгтэй байхад ямар ч үтрээгүй эмэгтэй бас байдаг ажээ. Ийм төрлийг гажиг нь таны бодож байснаас ч түгээмэл буюу 4000 эмэгтэй тутмын нэгд нь тохиолддог гэнэ. Английн иргэн Susan хэмээх эмэгтэй ямар ч үтрээгүй төрсөн бөгөөд сарын тэмдэг нь хэвийн ирдэг, мөн тээгч эхийн тусламжтайгаар, эсвэл тусгай мэс заслын аргаар хүүхэд төрүүлэх боломжтой хэмээн эмч нар хэлжээ.



7. Савтай эр
Английн иргэн 37 настай залуугийн бэлэг эрхтэнээс цус гарсан байна. Эмчид очиж үзүүлтэл энэ нь түүний сарын тэмдэг байсан бөгөөд, хүүхэд тээж төрүүлэх бүрэн боломжтой хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл биемахбодийн хувьд жирийн хэрнээ, дээрээс нь эмэгтэй хүний савтай гэсэн үг юм.  Тэр ингэж төрсөндөө их эмзэглэсэн бөгөөд “над шиг ийм эрэгтэй гарч ирэхийг хүлээж байна” гэжээ.



8. Төрөлхийн том хөхтэй эмэгтэй
Annie Hawkins Turner хэмээх энэ эмэгтэй 50 кг жинтэй төрөлхийн том хөхтэй бөгөөд үүгээрээ "Гиннесийн ном"-д бүртгэгджээ. “Би гуравдугаар ангид байхаасаа л насанд хүрсэн эмэгтэйд таарах хөхөвч зүүж эхэлсэн” хэмээн тэр хэлсэн байна.



9. Хамгийн том хиймэл хөхтэй эмэгтэй

Өнөө үед мөнгө л байвал юу ч хүссэн биелүүлэх боломжтой болсон. Энэ загвар өмсөгч бүсгүй хөхөндөө 10 литр давстай ус шахуулсан бөгөөд түүний энэ үйлдэл одоо хүртэл шуугиан тарьсаар байна. Түүнийг буруутгах, шүүмжлэх маш олон хүн байдаг ч, тэр энэ бүгдийг үл тоон “Хүмүүс намайг тэнэг гэж боддог ч, том хөхтэй байх ямар сайхныг мэдэхгүй болохоороо л ингэж байгаа юм” хэмээн хариулсан байна.



10. Хамгийн том төмсөгтэй эр
Ямар нэгэн эрхтэн нь жирийн биш хүмүүс түүнийгээ олонд танигдах гол хүчин зүйл болгох тохиолдол байдаг бол Wesley Warren хэмээх энэ залуу хэтэрхий том төмсгөө авахуулах хагалгаандаа хүмүүсээс тусламж хүссэн байна. Энэхүү хагалгаанд нь 1 сая доллар хэрэгтэй ч эмч нар түүний хагалгааг үнэгүй хийж өгсөн аж. Түүний төмсөг нь 72 кг жинтэй байсан бөгөөд бие засахдаа бэлэг эрхтэнээ барьж чаддаггүй байжээ. Харамсалтай нь хөөрхий эр хагалгаанаас жилийн дараа нас барсан байна.



4
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()