Улс орнуудын хамгийн бохир ажил мэргэжлүүд

Өнөөгийн энэ нийгэмд мөнгөний л төлөө бол юу ч хийхээс буцахгүй хүмүүс их байдаг болжээ. Мөнгө гэдэг ийм л хүчтэй зэвсэг. Гэхдээ нэг талаараа тэднийг харин ч зөвтгөмөөр. Учир нь тэд хоолоо олж идэхийн тулд бохир ч гэсэн хөдөлмөр эрхэлж явна. Ингээд олныг үл нуршин та бүхэнд дэлхийн хамгийн хачирхалтай бөгөөд бохир ажлуудыг танилцуулж байна.
Улс орнуудын хамгийн бохир ажил мэргэжлүүд


1. Мод бэлтгэгч
Бусад мэргэжилтай харьцуулахад нас барах тохиолдол нь 11 дахин их байдаг бөгөөд өндөр аварга моднуудад даруулж үхэх, хүнд мөчир дээрээс нь унах, хөрөөнд гар хуруугаа огтлох зэрэг аюул тэдэнд байнга тохиолддог байна.



2. Эмчилгээний хэрэгсэл ариутгагч
Тэд хэрэглэсэн тариур, алчуур, хөвөн, бээлий, зүү зэргийг аварга том зууханд хийн, 127 градуст 30 минутын турш ариутгадаг. Тэгээд тэдгээр ариутгасан зүйлсийг хэрэглэх биш шууд хаядаг гэнэ. Яагаад гэвэл өвчний халдвар дамжуулах өндөр магадлалтай эдгээр зүйлсийг ариутгахгүй хаях юм бол аймшигт тахал дэгдэж, бүх бурууг тэдэнд л үүрүүлэх болно.



3. Хурдны зам дээрх сэг зэм зайлуулагч
Улс орнуудын хурдны зам дээр маш олон зэрлэг амьтад дайруулж үхдэг. Тэдний цогцсыг асфалтан замаас хусаж цэвэрлэж, замаас зайлуулан шатаах нь тэдний үндсэн үүрэг юм.



4. Загасны гэдэс хүүлэгч
Тэдний үндсэн ажил бол загасны үйлдвэрт загасны толгой тасдаж, гэдсийг нь хүүлж бэлтгэх явдал юм. Хөөрхий ажилчид өдөржин гутлын дүрийгээр татсан бохир ус болон цусан дунд ажиллах бөгөөд загасны муухай үнэр тэдний хувцас, тэр бүү хэл арьсанд нь хэзээ ч арилахгүйгээр гүн шингэсэн байдаг гэнэ.



5. Үйлдвэрийн шумбагч
Тэд  элдэв төрлийн хортой бодис болон далайд шууд цутгаж буй үйлдвэрийн хог хаягдал мөн цэв хүйтэн усан дунд ажилладаг. Хэвлэл мэдээллээр тэдний ажлын үнэн мөнийг гаргадаггүй харин зөвхөн өнгөц хэсгийг нь л харуулдаг байна.



6. “Шөнийн хүн”
Энэтхэгт газар доорх муу усны хоолойд орж, элдэв хог хаягдлыг гараараа түүдэг ажлыг “шөнийн ажил” хэмээн нэрлэдэг бөгөөд тэд сарын 100 долларын цалин авдаг байна.



7. Тахиа нядлагч
Тахианы өд, цус, муухай үнэртэй жижигхэн давчуу өрөөнд тахиануудыг томоос нь эхлэж толгойг нь цавчиж, арьсыг нь хуулж бэлтгэдэг байна.



8. Халимны ялгадас судлаач
Тэнгис далайгаар хэсэж халимны ялгадсыг цуглуулан тэдний биеийн онцлог бүтэц, генетик бас бус зүйлсийг судладаг хүн юм.



9. Цогцос болон шавж судлагч (Forensic entomology)
Үхсэн хүмүүсийн ялзарсан цогцсыг ухаж гарган судлахаас гадна ялаа, авгалдай, өт зэргийг ч судладаг хүнийг ийн нэрлэдэг ажээ.



10. Үхэрний гэдэс шалгадаг ажилтан
Фермерүүд үхрээ элдэв янзын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гэдсэнд нь 20 см-ийн хоолой суулган, тагтай нүхээр битүүлж, гэдэс дотор, хоол боловсруулах эрхтэнийг шалгаж, өгч буй хоол тэжээлийг хэр удаан боловсруулж байгааг нь хянахаас гадна гэдсэнд нь шууд хоол тэжээлийг нь хийж өгдөг ажээ. Ингэснээр үхэрнүүд өвс ургамлаар дамжих элдэв халдварт өвчинд өртөхгүй гэж үздэг байна.  



0
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()