Япончуудын итгэдэг хачирхалтай мухар сүсгүүд

Япончууд бол үлгэр домог, сонин хачин уламжлалаараа баялаг ард түмэн билээ. Бид өмнө нь та бүхэнд Японы эртний домогт гардаг мангас чөтгөрүүдийн талаар мэдээлэл хүргэж байсан бол харин энэ удаад тэдний одоог хүртэл итгэж, цэрвэдэг мухар сүсгүүдийн талаар хүргэх гэж байна. Эдгээрээс харахад дорнын соёл болон шашин шүтлэгээс хамаараад Азийн улс орнуудын түүх домог, мухар сүсэг зэргээс нийтлэг тал ажиглагдах ажээ.
Япончуудын итгэдэг хачирхалтай мухар сүсгүүд


1. Хар муур
Бидний итгэдэгтэй ижил хар муур урдуур нь гүйвэл ажил нь бүтэхгүй гэж үздэг бөгөөд хойшоо харж байгаад “Миний ажил бүтэх болтугай. Азгүй байдал ажил дуусахад тохиолдог” хэмээн шивнэж нулимдаг гэнэ. Хөөрхий хар муур ч дэлхий даяар муу талаараа алдартай юм даа.



2. Үхэр
Япончууд хоол идсэний дараа шууд унтвал үхэр болон хувирна хэмээн итгэдэг. Энэ яг юу гэсэн утгатай болохыг тэд өөрсдөө ч тайлбарлаж чаддаггүй, зүгээр л анхнаасаа хэлээд хэвшчихсэн байдаг гэнэ. Нөгөө талаараа хоол идсэний дараа унтвал ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх учир ингэдэг ч байж магадгүй юм.



3. Мёга цагаан гаа
Энэ нь жирийн цагаан гаа биш бөгөөд японд ургадаг цагаан гаатай төстэй энэхүү мёга хэмээх ургамлыг дангаар нь идвэл мартамхай болно гэлцдэг. Гэсэн хэдий ч үүнийг мисо шөл болон сүшитэй хольж иддэг ажээ.



4. Цахилгаан цахих
Хэрвээ цахилгаан цахиж байхыг харвал хүйсээ шууд гараараа хаах хэрэгтэй. Учир нь цахилгаан цэнэг хүйсээр дамжаад хүний биед орчихно гэж айдаг ажээ.



5. Буруу зүгт толгойгоо харуулж унтах
Япончууд хойд зүг рүү толгойгоо харуулж унтвал үхнэ гэж айдаг учир хэзээ ч энэ зүгрүү харж унтдаггүй. Учир нь энэ зүгийг муу ёрын зүг хэмээн итгэдэг байна.



6. Аалз
Гэрт аалз орж ирсэн байвал алахгүй тэвчих хэрэгтэй. Яагаад гэвэл түүнтэй хамт аз орж ирсэн байдаг гэж үздэг. Манайд ч гэсэн аалзыг аз дагуулдаг, эрхий хуруугаараа алвал баян болно гэж итгэдэг хүмүүс цөөнгүй байдаг билээ. Мөн фэн шүйд ч гэсэн аалз нь аз авчирдаг гэж итгэдэг байна. Тэгэхээр яалтчгүй азын тэнгэр аалзтай хамт байдаг бололтой.



7. Шүгэлдэх
Өрнийн улсуудад шүгэлдэх нь мөнгө дагуулна гэж үздэг бол дорнын улсуудад шөнө оройн цагаар гэртээ шүгэлдвэл могой орж ирнэ хэмээн итгэж ихэд цээрлэдэг байна. Зөвхөн японд ч биш манайд ч гэсэн эртнээс гэртээ шүгэлдэхийг цээрлэж ирсэн билээ.



6
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()