Салфетикний ид шид

2015-10-18, 19:00
14,987
Бид зөвхөн гар болон бохир болсон зүйлсээ арчихын тулд салфетик хэрэглэсээр ирсэн. Тэгвэл үүнийг ашиглах маш олон арга байдгийг та мэдэх үү?... Ингээд бид та бүхнийхээ амралтын өдөрт зориулж салфетикийг өөр юунд хэрэглэж болох тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэе.
Салфетикний ид шид
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Печинд ногоо болгох:
Хэрвээ та хүнсний ногоогоо халаахад хатуу болоод байвал салфетикаа норгож ороогоод халаагаарай.



2. Хадгалах хугацааг уртасгах:
Ногоог шинээр нь хадгалахын тулд салфетикаар ороогоод хөргөгчинд хадгалах хэрэгтэй.





3. Шөл уух:
Хэрвээ та жингээ хасаж байгаа болон өөх тостой хоол идэж болохгүй бол шөлнийхөө тосыг нь салфетикаар шүүж болно.



4. Талх:
Талхыг хөргөгчинд хадгалахдаа салфетикаар ороогоорой. Ингэснээр илүү удаан хадгалагдана.



5. Тосон будаг:
Хэрвээ та тосон будгаар зураг зурж байгаад эсвэл хүүхэд тань хананд дээр тосон будгаар элдэв зүйлс сараачсан бол салфетик тавиад дээр нь бага зэрэг халаасан индүүгээр дараарай. Ингэвэл будаг арилах болно.



6. Гахайн мах:
Гахайн махаа салфетикаар ороогоод печинд 1 минут халаагаарай. Хэрвээ бор шаргал өнгөтэй болоогүй бол ахин 3-аас 4 минут халаах хэрэгтэй.



7. Кофе:
Хэрэв танд кофе шүүгч байхгүй бол салфетик хэрэглэж болно.



8. Мах шарах:
Мах шарахаасаа өмнө салфетикаар махаа арчиснаар илүү шаржигнасан амттай болдог байна.



9. Толбо:
Ямар нэгэн савтай тосны гадар нь ихэнхдээ тос болдог учраас зураг дээрх шиг салфетикаар саваа ороосноор таны гар тос болохгүй.



10. Нүүр цэвэрлэгч салфетик:
Нүүр цэвэрлэгч салфетик авахад дэндүү үнэтэй санагдаж байна уу? Тэгвэл том ариун цэврийн цаас аваад дундуур нь хуваах хэрэгтэй. Дараа нь нэг аяга цэвэр ус болон оливийн тосыг саванд хийж бэлтгээрэй. Ингээд ариун цэврийн цаасаа дотор нь хийгээд дунд нь байрлах голыг нь авах хэрэгтэй. Хэрэглэхдээ голоос нь эхлээд тасдаж авах бөгөөд нүүрний будаг арилгахад тустай.







10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()