Далайн гүнээс олдсон аймшигт мангасууд

Далай гэдэг үргэлж нууцлаг бүхний “авдар” байдаг. Тэнд хэдэн мянган жил мөнх нойрссон хүмүүсийн сүнс, сураг нь үл тасрах ч хэзээ ч олдохгүй алт эрдэнэс болон аймшигтай мангасууд хүртэл гарч ирэх ажээ. Тэдгээр аймшигт далайн амьтдын тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Далайн гүнээс олдсон аймшигт мангасууд
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Мешкорот
Далайн гүнд амьдардаг цорын ганц мешкоротын төрөл бөгөөд тэд далайн 2-оос 5 километрийн гүнд амьдардаг байна. Амны хөндий их биеэсээ хэд дахин өргөн бөгөөд далайн гүнд идэх хоол ховор олддог учраас хэдэн долоо хоногийн хоолоо амны хөндийдөө хийж “хадгалан” удаан хугацааны турш хоолгүйгээр явж чаддаг байна.



2. “Giant Grenadier”
Энэ төрлийн загас нь Оросын далай тэнгисд элбэг тааралдах бөгөөд бусад махчин загаснуудтай харьцуулахад үнэхээр аварга байдаг ажээ. Насанд хүрсэн загас нь ойролцоогоор 2 метрийн урттай, 20-30 кг-ийн жинтэй байдаг байна. Хамгийн хөгшин гренадер 56 нас хүрсэн байдаг бөгөөд үүнээс ч урт наслах боломжтой хэмээн судлаачид үзжээ. Залуу гренадарууд усны гадаргууд 200-аас 500 метрийн ойр байдаг бөгөөд бусад нь хамгийн гүндээ 3500 метрийн гүнд амьдардаг байна.



3. “Чадварлаг загасчин”
Lasiognathus хэмээх загас нь Номхон далай болон Атлантын далайн 4 километрийн гүнд амьдардаг. Амны хөндийгөөсөө үргэлжилсэн урт дэгээтэй бөгөөд үүгээрээ жижиг загаснуудыг агнадаг учир судлаачид “чадварлаг загасчин” хэмээн нэрлэжээ.



4. “Сэлмэн шүдэт”
Ердөө 15 см-ийн урттай, 120 грамм жинтэй энэхүү загас далайн ёроолын 200-аас 5000 метрийн гүнд амьдардаг бөгөөд түүний хамгийн аймшигт мэс нь доод эрүүнд байрлах 2 урт соёо юм.



5. “Цавчуур загас”
Тэдний бие нь яг сүх шиг бөгөөд сүүл нь нарийхан, бие нь дугуй хэлбэртэй. Ихэнхдээ далайн ёроолд 200-600 метрийн гүнээс олддог бөгөөд хамгийн гүндээ 2 километрийн гүнд амьдрах чадвартай гэнэ. Гадуураа мөнгөлөг хайрсаар бүрхэгдсэн байдаг (гэрэл тусгасан учир зурган дээр алтлаг өнгөтэй гарсан байна).



6. Idiakant
Атлант, Энэтхэг болон Номхон далайн гүнд амьдардаг жижиг махчин загасны маш ховор төрөл. Ойролцоогоор 7 см орчим урттай жижиг загас бөгөөд бие нь ягаан болон шар өнгөөр гэрэлтдэг байна. Энэ гэрлээрээ хагас метрийн цаанаас эмэгчнээ татдаг ажээ. Маш хурц шүдтэй бөгөөд амаа хэзээ ч хаадаггүй гэнэ.



7. Coelacanth
Сүүлийн 400 сая жилийн турш биеийн гадаад болон дотоод бүтэц нь ерөөсөө өөрчлөгдөөгүй хэмээн тогтоогдсон бөгөөд анх 1938 онд Энэтхэгийн далайгаас олдсон байна. Биеийн урт нь 1.8 метр, жин нь 100 гаруй килограмм ажээ.



8. Batizaurus
Үлэг гүрвэлтэй төстэй нэртэй энэхүү загас нь далайн ёроолд 600-3500 метрийн гүнд амьдардаг байх магадлалтай бөгөөд биеийн урт нь 50-65 см, ам дүүрэн хурц шүдтэй аймшигт далайн мангас ажээ.



9. Giant Isopod
Атлантын далайн 170-2500 метрийн гүн ёроолд амьдардаг энэхүү хавчны төрөлтөн загас нь дотроо 9 төрөлтэй.  Биеийн урт нь 50 см, хамгийн ихдээ 1.7 кг жинтэй. Далайн хөвд болон жижиг загасаар хооллодог байна. Нэг сайн хооллосон үедээ 2 сарын турш юу ч идэхгүй амьдрах чадвартай байдаг ажээ.



10. Cymothoa exigua
Бүх цаг үеийн хамгийн аймшигтай бөгөөд хачирхалтай далайн мангас гэгддэг энэхүү амьтан нь ихэнхдээ жижиг загас иддэг бөгөөд идэш тэжээлээ эхлэж цусыг нь сороод, амьгүй болмогц түүнийгээ 2 дахь хэлээ болгодог байна. Хэд хоногийн дараа 2 дахь хэл болсон идшээ идэж дуусгадаг хачирхалтай бүтэцтэй ажээ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()