Сурталчилгаа (15)
Хаах

Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс

Бид бүгд л өндөр газраас эсвэл ус болон галнаас гэх мэт зүйлсээс айдаг. Гэхдээ сэтгэл судлалын түүхэнд бидний мэдэхгүй, бүр этгээд гаж гэмээр зүйлсээс айдаг хүмүүс байдаг гэнэ. Ингээд бид та бүхэндээ хүмүүсийн айдаг хамгийн утгагүй айдсуудыг танилцуулъя.
Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс


10. Agyrophobia
Энэ бол зам гарахаас айх айдас юм. Мэдээж олон хүн холхисон том хотод амьдрах хэцүү ч, энэ төрлийн айдастай хүмүүс зам гарахаас үхтлээ айдаг гэнэ. Ямар нэгэн зам тээврийн ослоос болж хүмүүс ийм болдог байна.



9. Mageirocophobia
Энэ бол хоол хийхээс айх айдас юм. Энэ төрлийн өвчнийг ганцаараа амьдардаг хүмүүс их тусдаг бөгөөд тэд түргэн хоолонд донтож, бие эрүүл мэндээ муутгах нь их ажээ.



8. Pediophobia
Хүүхэлдэйнээс айх айдас бөгөөд энэ төрлийн хүмүүс хүүхэлдэй, манекен зэрэг бүгдээс айдаг гэнэ. Тэдэнд дэлгүүр хэсэхэд хамгийн хэцүү байдаг ажээ. Сэтгэл судлаачид үзэхдээ ийм төрлийн айдас нь хүнийг робот болох, өөр ижил зүйлээр орлуулах гэх мэт утгагүй зүйлд итгэсний улмаас бий болсон айдсаас үүсдэг гэсэн байна.



7. Deipnophobia
Энэ бол оройн хоолны үеэр хүнтэй ярихаас айх айдас юм байна. Тэд мөн амандаа хоолтой үедээ ярих дургүй бөгөөд хоолны үед хоорондоо үг солих нь бүдүүлэг гэж боддог гэнэ.



6. Eisoptrophobia
Янз бүрийн шашин шүтлэг болон мухар сүсэгт итгэгчид ийм төрлийн айдастай болдог байна. Энэ нь тольноос айх айдас бөгөөд өөрийгөө ямар нэгэн юмны тусгалд харахаас үхтлээ айдаг гэнэ.



5. Demonophobia
Энэ нь чөтгөрөөс айх айдас бөгөөд тэд амьдрал дээр сүнс байдаг гэж үздэг байна. Мөн тэднийг хүний биенд орж өөрсдийг нь удирдаж чадна гэдэгт итгэдэг гэнэ.



4. Pentheraphobia
Янз бүрийн цуу яриа болон мухар сүсгээс болж зарим хүмүүс хадам ээжээсээ айдаг болдог ажээ. Үүнийг нь “Pentheraphobia” хэмээн сэтгэл судлаачид нэрлэдэг байна.



3. Arachibutyrophobia
Газрын самрын тос идэхээс айх айдас юм. Зүгээр л идэхгүй байж болдоггүй юм уу?... гэж болох ч үнэндээ тэд идсэнийхээ дараа айж, хөлөрч эхэлдэг гэнэ.



2. Cathisophobia
Хүүхдүүдийн сандал дээр тавьсан хадаасан дээр суусан, эсвэл өөр ямар нэгэн хатуу биет дээр сууснаасаа болж хүмүүс ийм айдастай болдог байна. Тэд суух газраа үргэлж шалгаж, нэг газраа удаан сууж чадахаа байдаг ажээ.



1. Automatonophobia
Энэ бол гарыг нь өргөхөөр ярьж эхэлдэг хүүхэлдэйнээс айхыг хэлдэг бөгөөд хүмүүсийн тал хувиас дээш нь ийм төрлийн айдастай байдаг гэнэ.



3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()