Хоёрдугаар дайны үед нацистуудын хийсэн аймшигт туршилт

Дэлхийн хоёрдугаар дайны үед маш олон аймшигт туршилтуудыг Германчууд еврей хүмүүс дээр хийсэн билээ. Тэдний нүдний өнгийг өөрчлөх, шар үстэй болгох гэх мэт олон солиотой зүйлс хийсэнг та мэдэх биз ээ. Харин энэ удаад бид та бүхэндээ нацистуудын цэргүүд дээрээ хийсэн аймшигт туршилтыг хүргэж байна.
Хоёрдугаар дайны үед нацистуудын хийсэн аймшигт туршилт
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Одоогийн хамгийн хүчтэй хар тамхины нэг болох “Crystal Meth”-ийг германчууд анх бүтээсэн гэлцдэг. 1939 оноос 1945 оны үед цэргүүдийн хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд “Pervitin” хэмээх хар тамхийг тэдэнд өгдөг байжээ.



Судлаач Wolf Kemper хэлэхдээ: “Гитлер дайнд ялахын тулд бүтээсэн нууц зэвсэг нь энэ бэлдмэл бөгөөд тухайн үедээ үнэхээр хүчтэй эм байсан”



Нацистууд энэ хар тамхийг гаргаж авахын тулд “Mauthausen” хэмээх газарт еврейчүүд дээр туршилт явуулсан байна. Үүнээс нь болж 100 мянган хүн химийн бодисонд хордож үхсэн баримт бий.



Туршилтын үр дүнд гарган авсан эцсийн бүтээгдэхүүн нь маш хүчтэй байсан нь цэргүүд нэгийг уугаад л 70 милл буюу 112км замыг ямар ч амралтгүйгээр туулдаг байжээ. Энэ эмний зорилго нь жирийн цэргүүдийг робот машин болгоход оршиж байв.



Тус эмийг хэрэглэсэн цэргүүд эхлээд газарт унаж, үхэхийг хүсэн өвдөж шаналж байсан бол удалгүй цагийн дараа өвлийн хүйтэнд байсан ч хамаагүй урагшаараа давшиж байжээ. Харин хагас цагийн дараа бүр илүү хүчирхэг болж цасан дунд хөл нүцгэн явсан ч огт ажирахгүй байсан гэнэ.



“Pervitin”-ийг гарган авахын тулд аймшигтай олон туршилтууд хийж байв. Эмч нар цэргүүдийг эм уулгаад цасан дунд нүцгэнээр нь хүртэл явуулсан бөгөөд зуу зуун залуу хөвгүүд туршилтын үед амь насаа алджээ. Энэ эм нь 200 сая ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд бүгдийг нь герман цэргүүд хэрэглэсэн байна. Тэд дайнд ялагдахдаа хүртэл инээд алдан хагас солиогийн байдалтай байсан гэнэ.













5
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()