“Halloween”-ний баярын тухай сонирхолтой баримтууд

Түүхийг сөхвөл Halloween гэдэг нь Hallowe’en гэсэн үгнээс гаралтай бөгөөд товчоор хэлбэл  All Hallows" Even буюу бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгыг илэрхийлдэг байна. Харин бидний нэрлэдгээр “Сүнсний баяр” билээ. Ингээд бид та бүхэндээ жил бүрийн 10 дугаар сарын 31-ны өдөр болдог тус баярын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
“Halloween”-ний баярын тухай сонирхолтой баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Дэлхийн хамгийн том хулуу 1053 кг жинтэй юм байна. Үүнийг ургуулсан хүнийг Beni Meier гэх бөгөөд тэрээр “Дэлхийн хамгийн том хулуу”-ы рекордыг 2014 онд эвджээ.



2. “Samhainophobia” бол сүнсний баяраас айх айдас юм.



3. Калифорнид байрлах Palm Spring хот нь сүнсний баяр тэмдэглэх хамгийн өндөр үнэтэй газар ажээ. Учир нь тасалбарын үнэ нь нэг хүний 331 доллар гэнэ.



4. Харин Колорадо мужийн Boulder хэмээх газарт хамгийн хямд буюу 4 долларын тасалбараар тус баярт оролцох боломжтой ажээ.



5. Сүнс шүгэлсэн хэмээн нэрийддэг хүмүүсийн хамгийн очих дуртай газруудын 80 хувь нь хандивийн мөнгөөр боссон байна.



6. Halloween (1978 он) гэх кино нь бусад аймшгийн кино дундаа хамгийн хямд зардлаар бүтжээ. Учир нь түүний маскийг маш хямд материалаар хийсэн байна.



7. Сүнсний баярын үед нийт 2 тэрбум чихэр, 90 сая шоколад АНУ-ын хэмжээнд зарагддаг ажээ.



8. Нью-Гэмпширийн Кийнэ хотод дэлхийн хамгийн олон гэрэлт хулуу байдаг гэнэ.



9. Луизиана мужын “The 13th Gate” байшин нь хамгийн аймшигтай, жихүүдэс хүргэм сүнстэй байшин юм байна.



10. Сүнсний баяр нь анх Ирланд улсаас гаралтай хэмээн ихэнх хүмүүс үздэг гэнэ.



11. Нью-Йорк хотод болдог “The Village Halloween” парад нь Америкт болдог хамгийн том сүнсний баярын фестивал бөгөөд 50 мянган баг зүүсэн хүмүүс жагсаж, 2 сая гаруй хүмүүс үзэхээр ирдэг байна.



12. Хүмүүсийн хамгийн их хувирах дуртай дүр нь “ЧӨТГӨР” гэнэ. Тиймдээ ч чөтгөрийн хувцас хамгий их зарагддаг байна.



13. Harry Houdini хэмээх 19 дүгээр зууны алдарт илбэчин нь яг сүнсний баярын орой нас баржээ.



14. Хонконгт сүнсний баярыг “Өлсгөлөн сүнснүүдийн фестивал” хэмээн нэрлэдэг байна.



15. Анхны гэрэлт хулуу буюу дээр нь дүрс зурж дотор нь лаа асаасан баярын уламжлалт чимэглэлийг манжингаар хийж байжээ.



16. Массачусетсийн Салем хот нь сүнсний баярын төв гэгддэг байна.



17. Америкт болдог баяруудаас хамгийн их зардал гаргадаг хоёр баярын нэг нь сүнсний баяр юм. Тэд нийт 6.9 тэрбум долларыг сүнсний хувцас болон баярын зүйлст зарцуулан худалдан авдаг байна.


Видео



5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()