Хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд Өмнөд Солонгосын залуучууд нэгдэж байна

2015-10-22, 18:52
3,552
Залуучууд гэдэг бол тухайн улс үндэстэнд өөрчлөлт шинэчлэл эхлүүлэх маш том нийгмийн хүч нь болдог. Тэгвэл өмнөд Солонгосын залуучууд хойд Солонгосын ахан дүүстэйгээ нэгдэх тухай асуудлыг сонирхож, энх тайван, амар амгалангаар нэгдэж болох асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэж байна. Саяхан 10 сарын 8-9нд Солонгосын нэгдлийн асуудлаар олон улсын форум, Солонгосын  К-Поп одуудийн хамтран дуулсан “Нэг Солонгос Нэг мөрөөдөл” дууны шоу тоглолт болж өнгөрлөө.
Хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд Өмнөд Солонгосын залуучууд нэгдэж байна
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Солонгос дахь Ази Номхон далайн Энх тайван, Хөгжлийн төлөөх нэгдэл нь НҮБ, Дэлхийн энхийн сан, Солонгосын гадаад хэргийн яамтай хамтран “Дэлхийн хөгжилд БНСУ–ын үүрэг” сэдвийн дор олон улсын форумыг Солонгос улсын нийслэл Сөүл хотод 10 сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Тус форум нь зүүн хойд Азийн тогтвортой хөгжлийн зорилго, Дэлхийн энх тайван эдийн засгийн форум, хоёр Солонгосын нэгдлийн форум, “нэг мөрөөдөл нэг Солонгос” шоу тоглолт гэсэн 4 хэсгээс бүрдсэн том наадам байлаа.

Форумд НҮБ ийн Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссийн дарга Marco Roncarati, Дэлхийн энхийн сангийн ерөнхийлөгч David Caprara, Гватемала улсын ерөнхийлөгч Marco Vinicio Cerezo зэрэг Ази, Африк, Өмнөд Америкын улс орнуудын ерөнхий сайд, ерөнхийлөгч, улс төрийн зүтгэлтнүүд, Олон улсын байгууллага, нэр хүндтэй сангуудын томоохон төлөөлөгчдөөс гадна дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд оюутны төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.

Хоёр Солонгосын нэгдлийн форум нь “Хоёр Солонгосыг нэгтгэхэд дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааны дэмжлэг, иргэний нийгмийн үүрэг оролцоо” сэдвийн дор эрдэмтэд судлаачид, олон улсын байгууллагын томоохон төлөөлөгчдийг оролцуулсан нь хурлыг үр дүнтэй явагдаж байгааг илэрхийлж байсан.

Олон улсын зөвшилцөлд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Солонгос улсын шилдэг эрдэмтэд төдийгүй Монгол, Хятад болон бусад орнуудын эрдэмтэд, ялангуяа дэлхий дахинд тархан суурьшсан Солонгос иргэд нэгдэн хоёр Сологосын нэгдлийн форумд цугларсан. Уг форумд Монгол улсаас Монголын Стратеги Судалгааны хүрээлэн болон Зүүн өмнөд Азийн судалгааны хятад дахь салбарын дарга Н. Доржсүрэн нь хоёр Солонгосыг тайвнаар нэгтгэхэд Монгол улсаас үзүүлэх дэмжлэг оролцооны талаар илтгэл тавьсан юм.

Форум нь Солонгос улс дэлхийн хүмүүнлэгийн үйлс болон эдийн засгийн хөгжилд хэрхэн оролцож байгааг тодорхойлхоос гадна эдийн засгийн хөгжил, энх тайвны үйл ажиллагаанд  залуучууд болон сайн дурынхны оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар мөн залуучууд олон улсын хамтрагч нартай  хамтарсан амжилттай хөтөлбөр зохиох, тэдгээрийн загваруудыг нэмэгдүүлэх талаар олон улсын төлөөлөгч нар санал бодлоо солилцлоо.

Форумаар олон улсын байгууллагуудын хоорондын хамтын үр дүнтэй ажиллагааг нэмэгдүүлэх, улс болон салбар хоорондын зөвшилцөлд хүрэх, хамтын ажиллагааг тэлэх болон Солонгос улсын нөөц бололцоог идвэхжүүлэх зэрэг асуудлуудыг тодотгон ярилцлаа. (Сүүлийн праграфийг оруулахгүй байсанч болно)

Хоёр Солонгосын нэгдлийн форумын илтгэгч нар



Монголын Стратеги Судалгааны хүрээлэн болон Зүүн өмнөд Азийн судалгааны хятад дахь салбарын дарга Н. Доржсүрэн



5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()