Үхлийн хачирхалтай шалтгаанууд

Дэлхий дээр минут тутамд 100 гаруй хүн нас бардаг. Тэдний ихэнх нь өвчний улмаас, жам ёсоороо тэнгэрт хальдаг бол харин зарим нь санаанд оромгүй энгийн зүйлсээс болж амиа алддаг байна. Ингээд үхлийн хамгийн хачирхалтай тохиолдлуудаас та бүхэнд сонирхуулж байна.
Үхлийн хачирхалтай шалтгаанууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Хөзөр
1930 онд William Kogut хэмээх эр гэртээ тэсрэх бөмбөг туршиж үзэхээр шийдэн бөмбөг дотроо ус болон хөзөр хийж хэрхэн цацрахыг нь харахаар шийдсэн байна. Удалгүй халж тэлсэн бөмбөг тэсэрч дотор нь байсан хөзөр маш хүчтэй шидэгдэн залуугийн толгойг цоолжээ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж энэ л байх.



02. Дээврээс унасан нь:
Америкийн иргэн Brent Tyler болон Chelsea Tumbleston нар байшингийн дээвэр дээр согтуудаа секс хийж байжээ. Гэвч тэд өндөр байшингийн дээврээс хальтарч унаж газар дээрээ нас барсан байна.



3. Бэлгэвчнээс болж...
31 настай нэгэн эр толгойдоо бэлгэвч углаж үзэн, удалгүй амьсгаа нь боогдон нас барсан байна. Сониуч зандаа хөтлөгдсөн юм болов уу? Эсвэл зүгээр л туршилт хийх гэж байгаад ийм юм болчихов уу...



4. Луувангийн шүүс хэтрүүлэн хэрэглэсэн нь
Англи улсын иргэн Basil Brown өдөрт яг тогтсон цагт хэд хэдэн удаа луувангийн шүүс уудаг байсан бөгөөд 1974 онд А витамины илүүдлээр нас барсан юм. Түүний биеийг нас барсны дараа шар өнгөтэй болсон байжээ. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэж сонсож байснаас луувангийн шүүснээс болж амиа алдлаа гэж сонссон хамгийн анхны тохиолдол биш гэж үү? 



5. Мануухай
Аргентиний 58 настай иргэнийг цагдаагийн ажилтнууд орондоо мануухайтай хамт нүцгэн байдалтайгаар үхсэн байхыг нь олжээ. “Анх харахдаа хоёр хүн хэвтэж байна гэж бодсон ч, хиймэл үстэй улаан уруулын будаг түрхсэн мануухай болохыг нь мэдсэн. Түүнийг секс тоглоомын оронд ашигдаж, нас барсан болохыг тогтоосон” хэмээн цагдаа хэлсэн байна.



6. Кофены халбагаар цохиулж нас барсан эр
АНУ-ын хоёр залуу гар утаснаас болж хоорондоо маргалджээ. Ууралж бухимдсан Richard Clare, Timothy Maggee-ийн ар дагз руу нь халбагаар цохисон байна. Энэ нь түүний артерийн судсыг онон цус алдуулсан байна. Тэрээр халбагаар цохиулж нас барсан цорын ганц тохиолдол болсон юм. Харин Ричардын хувьд... тэр 27 жилийн хорих ял авсан ажээ.



7. Кактусанд хатгуулж үхсэн нь
1982 онд David Grundman АНУ-н Аризона мужид гар буугаа шалгах гэж хэдэн кактус буудаж үзжээ. Тэгтэл кактусны хэлтэрхий түүн рүү үсэрч, амийг нь авах хамгийн гол шалтаг болсон байна.



8. Агааржуулагч
1988 онд Нью-Йорк хотод нэгэн залуугийн дээрээс агааржуулагч унаж, манарсан байдалтай эр 7 давхрын цонхноос унаж нас барсан байна.



9. Гал унтраагч
Хотын гудамжинд хааяа нэг харагддаг энэ галын хор хүний аминд хүрнэ гэж хэн санах билээ. АНУ-ын Калифорни мужийн нэгэн гудамжинд машины уралдаан болж энэ галын хор хүртэл уралдахаар болжээ. Тэгэхдээ галын хорыг гэмтээсэн бөгөөд тэр үед 24 настай залуу хажуугаар нь явж таарсан бөгөөд дэлбэрч залууг гэмтээн, улмаар амиа алдахад хүргэсэн байна.



10. Гар чийдэн
24 настай нэгэн залуу дугуйны дэлгүүр дээрэмдэж, гар чийдэнгээ амандаа зуун, амьсгалаа түгжиж үсрэн буухдаа хөл алдан унаж, гар чийдэн хоолойд нь тээглэсэн байна.



11. Гольфийн цохиур
Гольф тоглож байсан нэг залуу цохиураа дээш өргөн бөмбөгөө цохиод буцаад савтал түүний хажууд ойрхон зогсож байсан хүний зурх рүү нь онож, ухаан алдуулжээ. Тэр ахиж сэрээгүй байна.



12. Ороолтондоо ороогдсон нь
Алдарт бүжигчин Isadora Duncan байнга ороолт зүүж явдаг байжээ. Нэгэн тоглолтын дараа тэр задгай машинд суухдаа ороолтоо дугуйнд нь орооцолдуулснаа мэдээгүй машинаа асаасан байна. Ингээд түүний хоолой боогдож нас барсан ажээ.



13. Сурталчилгааны самбар
2009 онд 49 настай Небраска мужийн иргэн машин дотроо сууж байхад нь түргэн хоолны сурталчилгааны самбар дээрээс нь унасан харамсалтай хэрэг гарсан байна.



14. Сахалнаасаа болж амиа алдсан нь
Австрийн иргэн Hans Steininger дэлхийн хамгийн урт сахалтай эр байсан билээ. Харамсалтай нь нэг өдөр түүний гэрт гал гарч, унтраах гэж байгаад сахалдаа тээглэн хүзүүгээ хугалсан нь түүний үхлийн шалтгаан болсон байна.



7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()