Бүх зүйлээрээ шинэ “iPhone 6s” утасны захиалга эхэллээ

iPhone утасны Монгол дахь албан ёсны борлуулагч Мобиком Корпораци бүх зүйлээрээ шинэ iPhone 6s гар утасны урьдчилсан захиалгыг авч эхэллээ.
Бүх зүйлээрээ шинэ “iPhone 6s” утасны захиалга эхэллээ


Урьдчилсан захиалга өнөөдрөөс эхлэн 2015.10.28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд iPhone 6s гар утсаа бэлнээр авах захиалга өгсөн хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнийг санал болгоно.

iPhone 6s дэлхий дахинаа худалдаанд гарсан өдрөөс 3-хан хоногийн дотор 13 сая ширхэг борлогдсоноороо хамгийн өндөр эрэлттэй байгаа ухаалаг утсаар тодроод байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Apple компанийн нэвтрүүлсэн шинэ технологийн шийдлүүд нь хэрэглэгчдийг хамгийн ихээр татаж байгаа ажээ.

Тухайлбал, iPhone 6s нь таны хурууны даралтын хүчийг мэдрэх 3D Touch технологи, 12 мегапикселийн хүчирхэг камер, 4К видео бичлэг хийдэг болсон байна. Мөн ухаалаг утасны тэргүүлэх дэвшилт болох 64-бит архитектуртай А9 процессорыг суурилуулсан нь суурин компьютерын хүчин чадалтай болгожээ. Ингэснээр iPhone 6s өмнөх загварынхаа процессорын хурдаас 70%-иар илүү, график процессор нь 90%-иар илүү хурдан болжээ.


Та захиалгаа өгөхдөө Үйлчилгээний Нэгдсэн Төв 2222-т эсвэл өөрт хамгийн ойр Мобикомын үйлчилгээний салбарт хандах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
 2222 (Мобикомын дугаараас үнэгүй)
1800-2222 (бусад дугаараас)

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.