Бидний идэх дуртай загасны түрсийг хэрхэн хийдэг вэ?

Бидний нэрлэж заншсанаар "Улаан түрс"-ийг хэрхэн үйлдвэрлэгддэг вэ? Энэхүү сонирхолтой фото сурвалжлагыг Анадрын загас олборлох, боловсруулах “Чукотрыбпромхоз” хэмээх үйлдвэрээс бэлтгэжээ. Ингээд загасны түрс хэрхэн ямар замаар бидний гар дээр ирдэг талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Бидний идэх дуртай загасны түрсийг хэрхэн хийдэг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Түрсийг яргайн төрлийн загаснаас гарган авдаг бөгөөд үүний тулд эхлээд загасыг барих хэрэгтэй болно. Анадарын гүехэн уст буланд эргээс 100 метрийн зайд тор татан, өглөө оройдоо шалгана.



2. Торонд яргай загаснаас гадна төрөл бүрийн жижиг загаснууд орсон байдаг.



3. Загасчид торон дотор сэмээрхэн явж, загаснуудыг ялган ангилна. Тэд баранклагдах буюу шархадсан эсвэл далайн хавд хазуулсан загаснуудыг түүн авдаг. Далайн хав тавьсан торонд орж бэлэн яргай загаснаас зооглох тохиолдол гарах тул яргай загасны толгой эсвэл толгойгүй их бие олдох нь элбэг ажээ.



4. «Чанартай түүхий эд»-ийг гараар түүн цөөрөмт чингэлэг рүү хийгээд үйлдвэр рүү шууд ачина



5. Цөөрөмт чингэлэгийг моторт онгоцон дээр ачин торноос хагас км зайд орших үйлдвэрт хүргэнэ.



6. Цөөрөмт чингэлэг дэх загасыг аварга том шүүрэн ховоогоор мөсөөр дүүргэсэн хайрцагт хийнэ



7. Загаснуудыг хайрцагт юүлэхэд үсчин, бужигналдах бөгөөд зарим нь сэмхэн мултрах гэж оролдоно. Зарим нэгэнд нь бүр ийм аз таарна гээч.



8. Цөөрөмт чингэлэгт үлдсэн загаснуудыг гараар түүнэ.



9. Үүний дараа загаснуудыг үйлдвэрт хүргэнэ. Загастай хайрцагнуудыг тусгай платформоор өргөж, шууд цех руу оруулдаг байна.



10. Арван секундын дотор боловсруулах цех рүү хүргэгдэнэ. Энд бүхий л шат дамжлагын турш тасралтгүй “бороо” орж байдаг байна.



11. Боловсруулах конвейер.



12. Анхан шатны боловсруулалт загасны хэвлийг нээх, гэдэс дотрыг цэвэрлэхээс эхлэнэ.



13. Энэ эмэгчин яргай загас хээлтэй байна.



14. Загасны гэдэснээс дөнгөж гаргасан түрс бүрхүүлтэй байх тул дахин цэвэрлэх шаардлагатай. Энэ үйл явц маш нарийн төвөгтэй, учир нь түрс маш эмзэг юм. Загасны өндөг баруун талд байрлах хоолойгоор битүүмжлэгдсэн түрсний цех рүү дараагийнхаа боловсруулалтанд орно. Нэг эмэгчин яргай загас биеийн жингийнхээ 1/6 хэмжээтэй түрсийг тээж явдаг.



15. Дараагийн шат – гэдэс дотроос нь салгах гүн цэвэрлэгээ ба угаалга



16. Өмнөх конвейрт загаснаас зөвхөн түрсийг авч байсан бол энд бүтэн цэвэрлэгээ хийгдэнэ.



17. Эндэхийн ажилтнууд хөгжилтэй шүү



18. Шахуургаас хүчтэй шүрших даралтат усаар загасыг дахин сайтар угаана.



19. Угаалгын дараа загаснуудыг жижиг тавиур дээр өрнө.



20. Гэдэс дотроос нь цэвэрлэж эгнүүлэн өрсөн загаснууд



21. Гайхан харж байгаа мэт харагдаж байгаа биз



22. Загасаар дүүргэсэн чингэлэгийг хөргөх өрөө рүү хийнэ. Энд −44 хэмийн хүйтэн тул загас дөрвөн цагийн дараа хөлдөнө. Загасыг хэрэглэгчдийн гар дээр муутгахгүй хүргэхийн тулд хөлдөөж, бүрхүүл үүсгэдэг. Агаарын хэм бага байх тусмаа махны чанар сайн хадгалагдана.



23. Хөлдсөний дараа савлах цех рүү хүргэгдэнэ. Энд тэднийг хэдэн секунд хүйтэн усанд дүрж, гадуур нь мөсөн бүрхүүл үүсгэнэ.



24. Ингээд шууд савалгаа явагдан, загаснуудыг уутлан хайрцагт хийнэ.



25. Нэг хайрцаг нь 25 гаруй кг болно. Дотроо 5-7 загастай.



26. Өөр тийшээ явъя



27. “Үр тариаг хогийн ургамлаас салгах үйл явц” –ыг сонирхох боломжгүй байв. Тиймээс бидэнд бараг л бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийг харуулсан юм. Сүүлчийн шатны боловсруулалтыг хийхээр 25 кг түрсийг ширээн дээр асгалаа.



28. Түрсэнд чидун жимсний тос болон глицерин холив.



29. Сонгодог Борхес.



30. Дараа нь хүнсний нөөшлөгч бодисууд нэмэгдэнэ



31. Үйлдвэрлэлийн явцыг нууцалдаггүй юм уу гэж асуутал "Үгүй" гэлээ.



32. Дараа нь бүгдийг нямбай гэгч нь холино



33. Үйлдвэрт байхдаа асууж лавлахаа мартсан цорын ганц зүйл нь “Давсыг хэзээ нь хийх вэ?” гэсэн асуулт байсан юм. Энэ нь магадгүй нууц байж болох юм.



34. Түрснээс бага багаар таслан гэрэлд шалгаж байна.



35. Ийм нэг хуванцар контейнерт 45 кг түрс багтана. Ингээд дэлгүүрүүдээр тараагдахад бэлэн боллоо



36. Амт гэж ванлий



9
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()