Хүнсний бүтээгдэхүүний хальс ямар ашиг тустай бэ?

2015-10-24, 20:10
8,607
Хүнсний ногоо, жимс зэргийн хальсийг та хогийн саванд шууд хийчихдэг үү? Тэгвэл хаяхаас өөрөөр өдөр тутмын амьдралд хэрэглэж болдог гэнэ шүү. Бүх зүйлдээ хэмнэлт гаргаж, бүтээлч санаагаар аливаад хандацгаая. Бидний бэлтгэсэн мэдээ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хүнсний бүтээгдэхүүний хальс ямар ашиг тустай бэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Сонгинын хальс
Сонгинын хальсанд зүрх судасны системийн өвчлөл бууруулж, ходоод гэдэсний шингэцийг сайжруулах чухал эрдэс бодисууд агуулагдаж байдаг гэдэгт та итгэх үү? Мөн түүнчлэн хаван хөөх, судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх, бронхит болон үс ургалтыг түргэсгэх зэрэг давуу талуудтай.



2. Өндөгний хальс
Өндөг чанахдаа болон шарахдаа хальсийг нь хаялгүйгээр гал тогооны сав суулга, аяга таваг өнгөлөх, цайруулахад хэрэглэхээс гадна кальциар баялаг учир таримал цэцэг, тасалгааны ургамлыг арчилж, тэжээл өгч болно.



3. Жүржийн хальс
Жүржийн хальсаар охид бүсгүйчүүд маань нүүр болон биеийн гуужуулагч хийж болно. Түүнчлэн эвгүй үнэр арилгах байгалийн “үнэр дарагч” юм.



4. Кофе
Кофе бол жүржийн хальсны нэгэн адил үнэр дарагч болдгоос гадна тасалгааны ургамал болон жимс ногооны маш сайн бордоо болдог.



5. Зөөлөрсөн гадил
Бага зэрэг харлаж, муудсан гадилыг идэх гэхээр нэг л болохгүй байгаа бол гадилтай талх, зайрмаг болон амттай смүүти хийж болно. Түүнчлэн бордооны оронд ашиглаж ч болно.



6. Гадилны хальс
Гадилны хальс нь шүдийг өнгөлж цайруулдаг ба арьсийг өнгөлөг толигор, чийглэг зөөлөн болгодог.



7. Хушга
Хушга бол тэр чигтээ аминдэм. Хушга самар нь тархинд дутагдаж байдаг витаминуудыг өгөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулж, биеийн галбирыг гоолиг болгоход тустай. Мөн хушганы гаднах ясыг буцалгаж уувал хүйтний улиралд ханиад томуунаас сэргийлдэг байна.



8. Өргөст хэмхний хальс
Өргөст хэмх бол хүнсний ногоонууд дундаас хамгийн их аминдэмтэй, ашиг тустай ногоо юм. Ногоон өргөст хэмхний хальсаар (даршилсан өргөст хэмх биш) шүдээ өнгөлвөл шүдний пааланг хамгаалахаас гадна цайруулна. Түүнчлэн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хүний биеэс хорт бодисуудыг гадагшлуулдаг байна.



9. Төмсний хальс
Төмсний хальс нь батга эмчлэгч байгалийн шилдэг бүтээгдэхүүн юм. Мөн нүдний доор бүлцэн үүсэхээс сэргийлдэг. Түүнчлэн жижиглэж чанасан төмсийг астма буюу амьсгаа бөглөрч, давчдах өвчний үеийн эмчилгээ болгодог байна.



10. Гүзээлзгэний иш
Гүзээлзгэний иш нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд сайтар угаасан ишийг цайнд хийж уувал гайхалтай амт оруулах болно.



9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()