Алдартай брэндүүдийн логоны нууц

“Лого” хэмээх үг нь грекээр “хэв дардас” болон “үг” гэсэн 2 утгатай ажээ. Тухайн компани болон үйл ажиллагааныхаа үүрэг зорилтыг ганцхан дүрсэнд багтаан тодорхойлдог зүйл бол яахын аргагүй лого юм. Ингээд та бүхэндээ гайхалтай нууц дүрслэлийг агуулсан логонуудын танилцуулж байна.
Алдартай брэндүүдийн логоны нууц
Хаах
Сурталчилгаа


1. “Tour de France”
Энэ бол Франц улсад жил бүр зохион байгууллагддаг дугуйн тэмцээн юм. Шар бөөрөнхийн дээхэн талд дугуй унаж буй хүний дүрс харагдаж байна.



2. “TGV”
Францын хурдан гал тэрэгний компанийн энэхүү логог сайн харвал эмгэн хумсны дүрс харагддаг байна.



3. “RATP”
Парис хотын нийтийн тээврийн үйлчилгээний компани бөгөөд дээшээ харсан хүний нүүрний дүрсийг харуулсан байдаг.



4. “Coca Cola”
Кока Кола компанийн логонд Дани улсын төрийн далбаа харагдаж байна. Дани бол дэлхий дахинаа “аз жаргалын улс” хэмээн нэрлэгддэг ажээ.



5. “Savings Bank”
Евро мөнгөн тэмдэгт болон хэрэм харагдаж байгаа биз? Үүнийг санаачлан бодож олно гэдэг ч амаргүй ажил шүү.



6. “New Man”
Хаанаас нь ч харж уншсан “New man” гэж уншигдана.



7. “Carrefour”
Дэлхийн олон оронд сүлжээтэй Францын хайпермаркетын логоны нуугдмал “С” үсэг.



8. “Toblerone”
Швецарийн Берн хотын алдарт шоколадны логон дээр байдаг уулын дүрсэн дунд арслангийн дүрс нуугдаж байдаг. Энэ арсланг ч мөн берн гэдэг бөгөөд берн арслан тухайн хотод олон учраас ийн нэрлэсэн түүхтэй.



9. “NBC”
Америкийн радио телевизийн томоохон компани бөгөөд анх байгуулагдсанаасаа хойш 6 төрлийн логог хэрэглэж байжээ. Тогосны дүрстэй энэхүү лого нь хамгийн сүүлийн хувилбар бөгөөд тогосны 6 өнгийн өд нь өөр өөр хотуудад байх 6 сүлжээ компаниудыг нь илэрхийлдэг байна.



10.  “FedEx”
“FedEx” буюу “Federal Express” нь дэлхийн олон улсад сүлжээ бүхий Америкийн томоохон хүргэлт үйлчилгээний компани юм. “D” болон “X”үсэгний хооронд зай байдаггүй нь түргэн шуурхай үйлчилгээ явуулдаг гэсний илэрхийлэл ажээ.



11. “LG”
LG-ийн логонд “PacMan” нуугдаж байсан нь тохиолдол уу, эсвэл... ?



12. “Galeries Lafayette”
Францын хамгийн том сүлжээ их дэлгүүрийн логоны Lafayette-ийн хоёр Т үсэг Эйфелийн цамхагийг харуулж байна.



1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()