Оюун ухааны хамгийн өндөр чадамжтай 10 амьтан

Ихэнхи хүмүүс муурыг нохойноос хамаагүй ухаантай амьтан гэдэгт итгэлтэй байдаг. Тэгвэл амьтад дундаас өөр хоорондоо дохионы хэлээр ярьдаг ямар амьтан байна вэ? Ингээд амьтныг оюуны чадамжийн түвшнээр нь ангилсан дараах жагсаалтанд анхаарлаа хандуулна уу. Хөгжлийн хандлага, оюуны чадамжийг илэрхийлэх коэффициентыг амьтан бүрийн нэрийн ард хашилтанд харуулсан болно.
Оюун ухааны хамгийн өндөр чадамжтай 10 амьтан
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


Хонь (0,7)
10 дугаар байрт хонь оржээ! Хонь нь одоогоос 8000 жилийн тэртээ Ойрхи Дорнодод гаршиж, гэрийн тэжээвэр амьтан болсон байдаг. Хонины тархины үйл ажиллагаа өндөр хөгжсөн байдал харагддаггүй, дохио зангаагаар ч ойлголцох боломжгүй. Чухам яагаад жагсаалтанд багтсаныг эрдэмтэд л тайлбарлах байх.


   
Морь (0,8)
Морины ой тогтоолт маш сайн хөгжсөн. Мөн морь болзолт рефлексийг маш чадварлагаар өөртөө суулгаж, бэхжүүлж чаддаг. Чухам иймээс л морьдыг хүмүүс амьдрал ахуйдаа /цирк гэх мэт/ ашигласаар ирсэн.
   

   
Муур (0,9)
Судлаачдын цөөнгүй хэсэг нь муурны оюун ухааныг хоёр настай хүүхдийн сэтгэхүйд дөхөж очдог хэмээн дүгнэдэг. Муурнууд эзнийхээ зарим үйл хөдлөлийг ойлгон хүлээж авч, хариу үйлдэл үзүүлдэг байна.



Хэрэм (1,0)
Хэрэмний оюуны чадамж үнэлгээгээрээ муур болон нохойны дунд жагсчээ. Тэд өөрсдийн сайтар хөгжсөн оюун ухааныхаа ачаар онгон зэрлэг байгальд амьд гарах аргад сайтар суралцсан байдаг байна. Зоригт хэрэмнүүд хахир өвлийн хүйтнийг давж гарахын тулд бүр мөөг хатааж хөөеө бэлддэг болохыг судлаачид тогтоосон байдаг. Тэд өвлийг давж, хавартай эсэн мэнд золгохын тулд хүнсний нөөц бэлдэх, хадгалахад хамгийн сайн мэргэшсэн амьтад ажээ. Жишээ нь, хүн та амрыг хэрхэн өвлийн турш муутгахгүй, шинээр нь хадгалах аргыг мэддэг гэж үү? Харин хэрэм мэднэ.



Нохой (1,2)
Спартанбург хотын Воффорд коллежийн судлаач, сэтгэл зүйч Эллистон Рейд, Жон Пиллей нар Чейсэр дуудлагатай бордер-колли үүлдрийн нохойг 1000 гаруй объектын нэрийг хэлэхэд ойлгодог болгож сургажээ. Түүнчлэн Чейсэр объектыг бүтэц болон хэлбэрээр нь ялгаж чаддаг нь гурван настай хүүхдийн хийж чаддаг зүйл ажээ.



Африкийн заан (1,4)
Африкийн зааны тархи ойролцоогоор таван кг жинтэй. Энэ бол үнэмлэхүй хэмжээ юм. Аварга халимны тархины жин ч энэ зааныхаас жижиг юм. Эрдэмтэд Африкийн зааныг уй гашуу, баяр хөөр, өрөвч занг илэрхийлж чадна гэж үздэг. Мөн эдгээр заанд хамтын ажиллагаа, өөрийгөө ухамсарлах болон тоглох наадах чадвар хөгжсөн байдаг байна. Судалгаагаар, Африкийн заанууд тодорхой орон зайд зарим нэг объектыг мөрдөн мөшгих чадвараараа хүнээс хавьгүй илүү болох нь судалгаагаар тогтоогджээ. Мөн бусад амьтдыг бодвол энэрэнгүй сэтгэл гаргаж чаддаг нь хангалттай баримт нотолгоогоор батлагдсан байдаг. Мөн эдгээр аварга биет амьтад өөд болсон төрөл саднаа хүндэтгэн оршуулах ёслол үйлддэг гэнэ.



Горилл (1,6)
Горилл сармагчны оюуны чадамж нь шимпанзегийнхаас доогуур ажээ. Гэхдээ гориллд 16 дуу авианы комбинаци дээр суурилсан холбоо харилцааны хэрэглүүр байдаг байна. Зарим гориллууд дохио зангаагаар ойлголцож чаддаг байна.



Дүрсгүй сармагчин (1,8)
Энэ төрөл зүйлийн сармагчин Амазонийн ширэнгэн ойд идээшдэг. Дүрсгүй сармагчин нь тоо толгойн хувьд элбэг бөгөөд устаж мөхөх аюулаас хол юм. Энэ сармагчны тархины багтаамж биеийнх нь хэмжээтэй харьцуулахад хамаагүй том ажээ.



Шимпанзе (2,2)
Шимпанзе дохио зангаагаар ярьж чаддаг. Тэд ойлголцохдоо шилжсэн утгыг чадварлагаар ашиглаж, шинэ ойлголт бүтээх чадвартай. Жишээ нь шимпанзе “асаагуур” гэдэг үгийг “лонх”+“шүдэнз” гэсэн хоёр ойлголтоор холбон илэрхийлж чаддаг аж. Мөн тэдний бусад амьтдаас ялгагдах гол онцлог нь хошин шогийн мэдрэмж юм. Мөн хөдөлмөрийн багаж зэмсэг ашиглаж чаддаг төдийгүй толинд өөрийгөө хараад таньдаг байна. Тэд хөдөлмөрийн багаж ашиглахаас гадна өөрсдөө хийж чадна. Тухайлбал, шимпанзе шоргоолж барихын тулд тусгай саваа урлаж чадна.



Далайн гахай (5,2)
Тэд хүний заасан зүйлийг маш сайн сурдаг төдийгүй гадаад ертөнцөөс ирсэн мэдээлэлд ямар хариу үйлдэл үзүүлэхээ сайтар бодож тунгаадаг гэнэ. Далайн гахайны тархи хүнийхтэй бараг адилхан тул мэдээлэл боловсруулах үйл явц ч ойролцоо системээр өрнөдөг байна. Тэд дараах чадваруудтай. Үүнд, ярианы шинэ дэс дарааллыг тогтоох, дүрмийг ерөнхийлөн ойлгох, хийсвэр үзэл баримтлал бүтээх, биеийн янз бүрийн хэсгүүдийг нэрлэсэн бэлэгдэлийг ойлгох, заасан дохиог хүлээж авах, өөрийгөө толинд хараад таних гэх мэт.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()