Хүний хэрэгцээнд төгс зохицсон “LG G4” ухаалаг гар утас

Зургийн аппарат зохион бүтээсэн болон анхны гэрэл зургууд гарч ирсэн нь түүхийн янз бүрийн салбарт эргэлтийн үе болсон юм. Тэр эрин үеийн гэрэл зургууд нь цоохортсон, хар цагаан, тод биш дүрстэй байсан хэдий ч хамгийн дэлгэрэнгүй уран зургаас хамаагүй илүү их зүйлийг дамжуулдаг.
Хүний хэрэгцээнд төгс зохицсон “LG G4” ухаалаг гар утас


Том овор хэмжээтэй, нүсэр анхны гэрэл зургийн аппаратуудыг анхнаасаа л албан ёсны хөрөг зураг зориулалтаар бүтээж байсан аж. Гэрэл зураг авахын тулд аппаратын дуран авайг гайхалтай удаан хугацаанд нээллтэй байлгах шаардлага нь зураг авалтыг залхуутай бөгөөд өртөг өндөртэй болгодог байв. Өнөөдөр зургийн аппаратууд нь хүртээмжтэй төхөөрөмж болсон төдийгүй гэрэл зураг авах ажиллагаа ч хурдасч, өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх болоод байгаа билээ.

Одоо ихэнх хүмүүс ухаалаг гар утасныхаа камерыг ашигладаг болсон ба тэдгээрийн хүчин чадал нь өнгөрсөн үеийн хамгийн нарийн гэрэл зургийн аппаратуудын чадвараас хол давсан юм. Гэрэл зураг авах явдал өргөн дэлгэрсэн өнөө үед бидний үгсийн санд "селфи" гэсэн түгээмэл үг орж ирсэн билээ.

Статистикийн мэдээгээр бол өнөөдөр дэлхийн хэмжээнд 5,2 тэрбум орчим гар утас ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээрийн 83 орчим хувь нь камераар тоноглогдсон байна. Ухаалаг гар утасны ийм өргөн тархалт нь (тухайлбал, хөгжиж буй орнуудын зах зээл дээр) хүмүүсийн 70 орчим хувь гар утсыг гэрэл зураг авахад ашиглаж байна гэсэн үг юм.

Аж үйлдвэрийн шинжээчдийн таамаглаж байгаагаар  2015 оны туршид ухаалаг гар утсаар нэг их наяд орчим гэрэл зураг авсан байх ба гар утасны ухаалаг камерын нэр хүнд дэлхий даяар өсөхийн зэрэгцээ гар утаснуудын мэдээлэл хадгалах хүчин чадал ч нэмэгдэж, улам олон гэрэл зураг хүлээн авах гэсэн хэрэглэгчдийн сонирхолд нийцэх ажээ.

Ухаалаг гар утасны камерын нэг чухал давуу тал нь авсан гэрэл зураг болон дүрс бичлэгээ мессежийн тусламжтайгаар агшин зуур солилцох юм уу нийгмийн сүлжээнд тавих тэдгээрийн чадвар юм. Нэг өдрийн дотор авсан олон тэрбум гэрэл зургаас ойролцоогоор 1,8 тэрбум нь нийгмийн сүлжээнд тавигдаж байгаа бол 2013 онд энэ тоо дөнгөж 500 сая байсан юм. Сайтууд дээр тавигдаж буй гэрэл зургуудаас 93 сая нь селфи гэрэл зураг байна.

LG компанийн цуврал ухаалаг гар утаснуудаас хамгийн шилдэг нь G4 болсон ба түүнд тэргүүний хэд хэдэн үйлдэл суулгасан нь түүнийг LG ухаалаг гар утаснууд дотроос хамгийн нэр хүндтэй бөгөөд алдартай ухаалаг гар утас болгож чадсан юм. Энэ төхөөрөмж нь Qualcomm Snapdragon процессороор ажилладаг ба шинжээчдийн дүгнэлтээр асар олон тооны эвтэйхэн шинэ технологиор тоноглогдсон ажээ.

G4 ухаалаг гар утас нь эвтэйхэн хийцтэй, олон даалгавар агшин зуур гүйцэтгэх чадвартай, хэрэглэхд нэн тохиромжтой төдийгүй мөн талстлаг тод дүрс дамжуулдаг 5,5 инчийн IPS Quad HD дэлгэцтэй юм. G4 ухаалаг гар утасны сайжруулсан тодрол болон мэдрэгч нь ухаалаг гар утасны хэрэглээг эвтэйхэн байдлыг шинэ түвшинд гаргасан байна.

Ухаалаг гар утасны камер нь жинхэнэ үсрэнгүй дэвшил болсон! G4 ухаалаг гар утасны 16 MP камер нь нарийн тодролтой гэрэл зураг авахын зэрэгцээ мэргэжлийн чанартай гэрэл зураг авахад хэрэглэгчдэд туслах гар тохиргооны системээр тоноглогдсон юм. Орчин үеийн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээний өнцгөөс харахад яг энд, яг одоо чанартай гэрэл зургийг оновчтой мөчийг алдалгүй авах шаардлага гарсан үед мэргэжлийн гэрэл зургийн аппаратыг орлох чадвартай G4 ухаалаг гар утас нь хамгийн тохиромжтой гар утас юм.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.